Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт багт байрлах тогтоол усанд 18, 19 настай хоёр хүү эндсэн харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал, зургадугаар сарын 16-нд тус сумын дугаар тоотод байрлах И, М нар хиймэл нууранд живсэн тухай дуудлага, мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж, нуурын уснаас хөвгүүдийн цогцсыг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Талийгаач хөвгүүдийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын сонгуульт ажилд ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, Төв, Дархан, Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Ч.Ундрамын багт албан бусаар буюу тролл багт нь ажиллаж байж болзошгүй гэх. Мөн тухай өдөр хөвгүүд урамшууллын мөнгөө авч, найзуудтайгаа салхинд гарах үедээ эрсэдсэн ч гэх мэдээлэл байна.
-Маш харамсалтай хэрэг болжээ. Гүн эмгэнэл илэрхийлье.
-Хүүгээ өнөөдөр хөдөөлүүллээ. Аав, ээж хоёр нь утсаар ярих ямар ч тэнхэлгүй байна. Миний хүү чинь энэ хавар арванхоёрдугаар ангиа онц дүнтэй төгссөн. Долдугаар сарын 3-нд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх гээд хүлээж байсан. Сүүлийн өдрүүдэд шалгалтдаа бэлдээд гэртээ байсан. Миний хүүд маш том мөрөөдөл байсан юм шүү. Ийм сайхан хүүгээ гэнэт алдсандаа бид итгэж чадахгүй, харамсаад л сууж байна. Ар гэрийнхэнд нь үгээр илэрхийлэх аргагүй хэцүү байна.
-Тэр өдөр юу болсон талаар ярьж болох уу?
-Амралтын өдөр байсан юм байна лээ. Гэхдээ бүтэн сайн байсан ч охин минь ажилдаа явж, хүү нь аав, дүү нартайгаа гэртээ үлдсэн гэсэн. Охин 15:00 цагийн үед хүү рүүгээ залгаад “Гадаа гарч болохгүй шүү, халуун нартай байна” гэж хэлсэн гэсэн. Хүү урдаас нь “Би гарахгүй ээ. Компьютер тоглоод сууж байна” гэсэн байгаа юм. Ээж, хүү хоёр хамгийн сүүлийн удаа ингэж ярьсан. Тэгээд найзууд нь дуудаад гараад явчихсан юм шиг байна лээ. Төд удалгүй л живсэн тухай мэдээ охинд маань ирсэн байсан.
-Гэрээсээ гарахдаа аавдаа юу гэж хэлсэн юм бол?
-Онц зүйл хэлээгүй гэсэн. Би яг хамт байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямартай ч дөрвөн найзтайгаа хамт тавуулаа сумын төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай байдаг нуур руу очсон байна лээ. Тэгээд гурвуулаа усанд ороод хоёр нь эндэж, нэг нь арай гэж уснаас гарч ирсэн гэсэн. Миний хүү найзтайгаа хөл алдаад живчихсэн гэсэн. Тэр хиймэл нуур дээр үеэс байсан. Алтны уурхай ажиллаж, маш гүнзгий нүхэнд нуур үүсгэж, загас үржүүлж байсан юм байна лээ. Тийм гүнзгий хиймэл нуурыг яагаад хаалттай, хүн орохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй юм бол гэж гайхаж байна.
-Ослын тухай дуудлага та бүхэнд хэзээ ирсэн бэ?
-Аав руу нь залгаж хэлсэн юм байна лээ. Тэгээд охин руу 17:30 цагийн үед “Хүү чинь живчихлээ” гэсэн байгаа юм. Нөхөртэйгөө хамт нуур яваад очиход нь аврагчид шумбалт хийгээд хүүхдүүдийн цогцсыг хайж байсан гэсэн. Өвөө нь ч бас араас нь очсон. Хоёр, гурван цаг хайсны эцэст миний хүүгийн цогцсыг 20:00 цагийн үед олсон гэсэн.
-Цахимд сүлжээнд талийгаачийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нуур руу орсон гэсэн байна лээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Миний хүү архи, дарс хэрэглэдэггүй. Дөнгөж 18 настай хүүхэд шүү дээ. Фэйсбүүкээс тийм аймшигтай зүйл уншсан. Хүүгээ алдчихсан бидэнд худал, ташаа мэдээлэл унших нь хүнд байна. Хүний зовлонгоор жаргал хийж, амны зоргоор ярьж байгаа хүмүүсийг гайхаж байна. Монгол хүмүүс ийм хатуу сэтгэлтэй болчихоогүй байлгүй дээ. Мөн хонхны баяраа тэмдэглэж явсан зэргээр худал бичсэн байна лээ. Энэ бүгд худал гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
-Талийгаач хиймэл нуур руу өмнө нь очиж байсан уу. Усанд ордог хэсэг байдаг юм уу?
-Өмнө нь нуур руу очиж байгаагүй. Усанд орохоос айдаг хүүхэд байсан. Яагаад тэр өдөр тийшээ явсныг нь үнэхээр мэдэхгүй байна. Бид ч тийшээ очиж үзээгүй шүү дээ. Тэр нуур маш гүнзгий учраас усанд орох ямар ч боломжгүй. Өөр мэдээлэл өгмөөргүй байна” гэсэн юм.
| Шарын гол сумын тогтоол усанд живж, амиа алдсан 18 настай И-ийн эмээ: Миний хүү согтуу байгаагүй. Хоёр найзтайгаа ус руу ороод хөл алдчихсан гэсэн |
|
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |