Хаа сайгүй багваахай, наранцэцэг, жамъянмядаг, шар цэцгүүд ургажээ. Сүүлийн жилүүдэд харагдаагүй ховор сонин тэднийг тухтайхан ажив. Энэ жилийн зун богинохон атлаа дэлгэр болох шинжтэй. Тун саяхан ажлаараа Чингэлтэйн зүрх ууланд байрлах эрхлэгчийн зуслан тийш хүрээд ирлээ. Өдийд цэцэгс нэг л ургаж шалиагүй, эсвэл хэдэн шар цэцэг дэлбээлэхээс л цаашгүй байдаг болохоор түүн шигээ л санаж, модод ногоорсныг зам турш ханатал харах гэж, үгүйдээ л хотын бүгчимхэн орчноос түр ч болов завсарлага авч, агаар амьсгалахаар зорьсон юм.

Тэнгэр харин урьдынхаасаа л тунгалаг, цэнхэр харагдлаа. Утсаа нээтэл “Үргэлжилсэн бороотой” гэсэн цаг агаарын мэдээ нүдэнд тусахад, “Энэ жил ч бороо хур элбэгтэй тун сайхан байх нь ээ” гэж тэрүүхэндээ баярлаад цонхоор хараа сунгахад, уулын энгэр, бэлээр зусаж буй үерийн аман дээрх айлууд нүднээ тусна. Тэдний аж байдлыг харах төдийд л "Бороо орох нь" гэсэн баярыг минь тэр дор нь элдэн хөөж, “Их бороо орвол энэ айлууд үерт автаж зутарна” гэсэн бараан бодлоор солигдлоо. Зун надад үнэндээ харагдаж байгаа цэнхэр тэнгэр, ногоорсон талаас илүү бороо ордгоороо л таалагддаг юм. Гэхдээ хэн нэгний хүсэл өөр нэгний хүслээр ч бас хязгаарлагддаг аж. Мөн "Хурмаст тэнгэр, хур бороо гэдэг хэний ч хүслийг дагахгүй орохдоо тулбал орно шүү дээ” гэж хэсэг борооны тухай өөртэйгээ зөрчилдөн бодож явлаа. Ийн явсаар хэдийнэ зусланд иржээ. Гэтэл хаашаагаар нь дүүрэн шинэхэн “зочид” биднийг угтах нь тэр ээ.

Тэд бол өнгийн цэцэгс. Санаа дагаад тэр үү тэд бидэнтэй толгой дохин мэндлэх шиг, эсвэл “Бидний ертөнцөд тавтай морил” гэж хэлэх шиг тун тааламжтай орчин ахуй угтлаа. Өнгө өнгөөр алаглаж, нүд баясгаж байгаа гэж жигтэйхэн. Эрхгүй л дуу алдах шахам зургийг нь авч, дэлбээг нь илбэж нэг, үнэрлэж нэг үзлээ. Ажваас жамъянмядаг, гүзээлгэний цэцэг, шар цэцэг, мөнхүү нэрийг нь мэдэхгүй цэнхэр, цагаан, ягаан цэцэгс ч илүүтэй дэлбээлсэн байх юм. Урьд огт цэцэг үзээгүй хүн шиг хэсэгтээ хөөрцөглөж, хорвоо дэлхий тэр чигтээ л цэцгээр хучигдсан мэт баяр догдлол төрсөн. Ёстой л Ж.Дашзэвгэ гуайн өгүүллэгийн нэр шиг “Цэцэг нялхарсан зун” аж.

Дөрвөн хананы дунд давчуухан сууж байхдаа ийм сайхан зун болж байгааг үнэндээ мэдээгүй байлаа. Яагаад ч юм хөнгөн гунигтай байсан сэтгэл минь тэр дорхноо сэргэж, ёстой нэг шавиагаа ханатал цэцэгс харсан даа. Ингээд буцахдаа зургийг нь харж авсан цэцэгсийнхээ тухай интернэтээс мэдээлэл хайж, уншиж явлаа. Улбар шар өнгийн жамъянмядаг цэцгээс эхлэв. Энэ нь холтсон цэцгийн овгийн нэг төрөл бөгөөд энэ төрөлд 30 орчим зүйл ургамал багтдаг гэнэ. Энэхүү цэцэг нь дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын сэрүүн бүсээр чийглэг, шаварлаг хөрсөнд ургадаг байна. Зарим нутагт шар удвал цэцэг ч гэж нэрлэдэг аж. Тус цэцгийн талаар олон яриа байдгаас бумбанд хийж бурхны өмнө тавихад багцанд багтсан цэцгийн тоогоор зул өргөсөнтэй тэнцэх хэмжээний буян болдог байна. Харин багваахай нь олон наст ургамал бөгөөд удвалынхны овогт багтдаг цэцэг гэнэ. Энэ цэцэг ихээр ургасан жил хур бороо бага, гантай байх нь ч бий аж. Харин өнөөр цэнхэр, цагаан цэцэгсийн нэрийг мэдэхгүй учир хайсангүй. Юутай ч энэ жил үндэстэй бүхэн дэлгэрэн ургасан сайхан зун болж байгаа юм байна.
| ҮНДЭСТЭЙ БҮХЭН УРГАСАН САЙХАН ЗУН БОЛЖ БАЙНА |
|
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |