
Тэгвэл Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр “Монгол Улсын хэвлэл, мэдээллийн мэргэжлийн ууган байгууллагын нэг Цэргийн төв хэвлэлийн 100 жилийн ойн баярын мэндийг цэргийн хэвлэл, мэдээллийн салбарт хүчин зүтгэж ажил, амьдралаа холбосон үе үеийн удирдлагууд, сэтгүүлч, сурвалжлагчид, идэвхтэн бичигчид, эрхэм уншигчид Та бүхэнд өргөн дэвшүүлье. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдорж, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Н.Жадамба нарын санаачлагаар мэндэлж, ”Ардын цэрэг” нэрээр уншигч түмэнд хүрсэн цэргийн сонин анхны дугаараасаа төр засгийн бодлого шийдвэрийг түмэн олондоо шуурхай түгээн сурталчилахын зэрэгцээ гадаад ертөнцийн соёл, сонин сайхан бүхний толь нь байж, цэрэг, ардыг бичиг үсэгт сургах, сурган хүмүүжүүлэх, танин мэдэхүй, оюуны мэлмийг нээх, соён гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Шинэ тутамд тусгаар тогтолоо сэргээн мандуулсан буурал түүхтэй атлаа шинэ залуухан Монгол Улсад цэргийн сонин мэндэлсэн явдал нь тухайн цаг үедээ ус, агаар мэт хэрэгтэй амин чухал үйл хэрэг байсан.

Учир нь, Монголын ард түмний үндэсний ухамсарыг сэргээх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тусгаар тогтнолоо баттай хамгаалах үйлсийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр тууштай зүтгэх, цэргийн эрдэмд шамдан боловсрох, эх орон дуудсан цагт ямагт бэлэн байх ухамсарыг төлөвшүүлэх асуудал нэн чухлаар тавигдаж, цэргийн сонин ч энэ үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн билээ. Энэ онд 85 жилийнх нь ой тохиож буй Халхын голын байлдаан болон 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон цорын ганц хэвлэл, мэдээллийн байгууллага болох цэргийн сонин дайны эхний өдрөөс ялалтын тугаа мандуулах мөч хүртэл дайчин эрстэйгээ галын шугамд хамт байж, эрэлхэг зоригийг нь бадраан “Эх орны төлөө” фронтын сониноороо эрх чөлөө, тусгаар тогтнолын дуу хоолой нь болж байлаа. “Улаан Од” нэрээрээ түмэн олондоо алдаршсан өнөөгийн “Соёмбо” сонин дайны жилүүдэд ч, энх цагийн бүтээн байгуулалтад ч салбарынхаа төдийгүй улс, нийгмийнхээ хөгжлийн түүчээлэн манлайлагч, оюун санааны ертөнцийн шавхагдашгүй ундарга байсаар ирсэнийг бахдан дурьдахад таатай байна. Түүнчлэн Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, Бригад командлагч Н.Жадамба, хурандаа генерал С.Равдан, дэслэгч генерал С.Дамдин, Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Дугарсүрэн, Л.Пүрэвдорж нарын алтан мөрдөстнүүд цэргийн сониноос төрөн гарч, батлан хамгаалах салбарынхаа хөгжил дэвшлийг түүчээлсэнийг Монгол Улсад генерал цол бий болсоны 80 жилийн ойн жил онцлох учиртай. Хоёр дахь зууныхаа хөгжлийн гараан дээр цэргийн сонин нь үйл ажиллагааны чиг үүргээрээ ижил төстэй цэргийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг нэгтгэн бэхжүүлэх бодлогын хүрээнд “Дуулга” студитэй нэгдэн салбарын хэвлэл мэдээллийн бие даасан байгууллага болон төлөвшиж байна. Мэдээллийн үнэ цэн, ач холбогдол нэн чухлаар тавигдах болсон өнөө үед үй түмэн зорилго бүхий мэдээллийн урсгал дунд өөрийн байр суурийг баттай эзлэн оршин тогтнох цоо шинэ нөхцөл, сорилттой бид бүхэн тулгарч байна.Энэ хариуцлагатай цаг мөчид аль ч үед дайчин эрсийнхээ оюун санааны ертөнцийн чиглүүлэгч, манлайлагч нь байж ирсэн ахмад үеийнхнийхээ бүтээсэн дайчин замнал, бахархам үйл хэргийг залгамжилж, уламжлал, шинэчлэлийг хослуулан Батлан хамгаалах салбарынхаа төдийгүй, улсынхаа үндэсний язгуур эрх ашиг, сонирхолыг мэдээллийн орон зайд баттай хамгаалагч, найдвартай хүчин болж төлөвшинө гэдэгт итгэл дүүрэн байна.
Цэргийн сэтгүүлч, сурвалжлагч нар, идэвхтэн бичигчид, эрдэм оюуныг шүтэгч эрхэм уншигчид Та бүхний үйлс бүхэн нь өөдөө, ухаан сэргэг, бүтээл нь арвин байг” хэмээжээ.
| Цэргийн төв хэвлэлийн 100 жилийн ой тохиож, сайд Г.Сайханбаяр мэнд дэвшүүллээ |
|
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |