Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай алба хаагчдын хувцас, хэрэглэлийн чанар, стандартын талаар ярилцлаа.
-Онцгой байдлын алба хаагчдын хувцасны чанар, стандарт хэр хангагдсан байсан бэ?
-Онцгой байдлын алба хаагчид хоёр төрлийн хувцас хэрэглэдэг. Нэг нь өдөр тутамын үйл ажиллагаанд нормын дагуу хувцас, хэрэглэлээ хэрэглэдэг. Нөгөөх нь гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл өмсдөг. Манайхны хувьд төсвийн асуудал хүндрэлтэй, хэцүү байсан ч гэлээ төр засгаас онцгой байдлын байгууллагын ажилчдын хувцас хэрэглэлийн чанар хүртээмжийг сайжруулах, тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд буюу ковидын үед хувцасны хангамжийг сайжруулахад хүндрэлтэй байсан. 2023 онд хувцас, хэрэглэлийн хангамж 18:9 хувиар өссөн байгаа. Онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийн хувьд улсын хэмжээнд 57 хувь, хувцас, хэрэглэлийн хувьд 40 орчим хувийн хангалттай. Алба хаагч бүрийн багаж хэрэгслийн хувьд 32 хувийн хангалттай байгаа. Мөн 10-15 жил тутамд парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Олон салбар нэгж байдаг болохоор хүртээмж нь хүрдэггүй асуудалтай зүйл байдаг.
Бид зөвхөн улсынхаа төсвийг хараад суудаггүй. Бусад улсын Засгийн газрын хөнгөлттэй зээл, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар техник, төнөг төхөөрөмж болон тусгай зориулалттай хувцас, хэрэглэлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Франц, Монголын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 42 нэр төрлийн автомашин, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Аврах ажиллагаанд ажиллах алба хаагчдын тусгай зориулалттай хувцас, хэрэглэл, амьсгалын бие даасан багаж хэрэгсэл ирсэн.
-Гурван албан хаагч тутамын нэгд нь галын тусгай хувцас, хэрэглэл бий гэж ярьсан байсан. Ой хээрийн түймэрт болон ахуйн түймэрт өмсөх тусгай зориулалттай хувцсны хүртээмж хэр байна вэ?
-Гүнийн шумбалтын зориулалттай хувцас, хэрэглэл дөрвөн хүний дунд нэг байдаг. Алба хаагчдын биеийн хэмжээ харилцан адилгүй учир дундаж хэмжээтэй хувцсыг дамжуулж хэрэглэдэг. ялангуяа усны ослын үед аврагчдын хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах зориулалттай усын өвлийн болон зуны нойтон хувцас байдаг. Тус хувцас нь үнэтэй учир тус төрлийн хангамж дутагдалтай байгаа нь үнэн. Ой хээрийн түймэрт өмсөх хувцас, хэрэглэл мөн дутагдалтай. Ахуйн түймэрт зориулсан тусгай зориулалтын хувцас, хэрэглэлийн хангамж 80-85 хувьтай. Улаанбаатар хотод гал унтраах 15 анги үйл ажиллагаа явуулж байна. Нэмэлт дуудлагаар бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхэд хувцас, хэрэглэл дутагдах асуудал бий. Харин тус хувцсыг нормын дагуу хоёр жил тутамд шинэчилдэг.
-Онцгой байдлын алба хаагчдын хувцасны чанарт хэрхэн анхаарч байна вэ. Алба хаагчид ямар стандартын хувцас хэрэглэдэг вэ?
-2013 онд батлагдсан Гал унтраах, аврах ангид тавигдах стандарт шаардлага бий. Шаардлагад нийцсэн хувцас авахын тулд ОХУ-д үйлдвэрлэгдсэн тус улсын гал сөнөөгчдын хэрэглэдэг байлдааны хувцас хэрэглэдэг. Тус хувцсыг ажиллагаанд өмсөхөд хамгийн тохиромжтой байдаг. Үүнээс гадна төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд евро стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэл сонирхож байна. Алба хаагчдын хувцасны материалыг галд тэсвэрлэх чадвартай, хөнгөн гэх мэтээр судалж байгаа. Орос, Польш, Франц Улсад үйлдвэрлэсэн хувцсыг манай алба хаагчид хэрэглэдэг. Тэгэхээр тус улсын стандартын хувцсыг манайхан өмсөж ажиллагаанд оролцдог гэсэн үг. Энэ жил хувцас, хэрэглэлийн шинэчлэл, хангамжид анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Ой хээрийн болон ахуйн түймэрт алба хаагчид хэчнээн төрлийн хувцас, хэрэглэл хэрэглэдэг вэ. Хувцас тус бүрийнх нь үнийн дүнг танилцуулж болох уу?
-Аврах ажиллагааны төрлөөс хамаарч тусгай зориулалтын тоноглол, багаж, хэрэгсэл гээд тусгай зориулалтын 16-18 нэр төрлийн хувцас байдаг. Харин үнийн хувьд харилцан адилгүй. Тусгай зориулалттай хувцасны хүртээмж 40 очим хувь байгаа. Үлдсэн хувийг хангахын тулд бодлогоор Онцгой байдлын байгууллагын төсвийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аврагч бүрийн хувцсыг 100 хувь хангахад төр засгаас анхаарах хэрэгтэй байна. Тус хувцсыг дотоодод үйлдвэрлэх боломжгүй.
-Газ дэлбэрч, гал гарсан ослын үеэр алба хаагчид маскгүй, улаан гараараа гал руу орлоо гэх шүүмжлэл бий. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Галын голомтод бүгд иж бүрэн хувцастай, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй, тусгай зориулалтын багажтай ордог. Галын утаажилтын бүсийг тойроод аюулгүй байдлыг хангах дэмжлэг үзүүлэх хүрээнд ажиллаж байгаа алба хаагчид хөдөлмөр хамгааллын хувцастай ажилд оролцдог. Гал унтраах ажиллагаа галын дүрмээр зохицуулагддаг учир нарийн зохион байгуулалттай явагддаг.
-2023 онд Онцгой байдлын албаныхан 17 тэрбум төгрөгийн төсвөөр хувцас, хэрэглэл авсан гэх мэдээлэл бий. Ямар хувцас, хаанаас авсан бэ?
-Зөвхөн хувцас, хэрэглэл, тоног төхөөрөмж дээр анхаарч болохгүй. Аврах салбар, бүлэг нэгжүүд дээр шуурхай албаны автомашины хэрэгцээ, шаардлага тулгардаг. Цас зуд, үер усны үед бүлэг тээвэрлэх шаардлага хангасан машин хэрэгтэй. Манайд 1970-1980-аад онд үйлдвэрлэсэн ашиглалтын хугацаа дуусчихсан машинууд бий. Парк шинэчлэл давхар хийхгүй бол орхигдох аюултай. Машин өндөр өртөгтэй Ланд-77, Ланд-78, Ланд-79 загварын машинаар бүлгүүдийг хангаж байна.
-Алба хаагчдын хувцсыг хоёр жил тутамд шинэчлэх шаардлагатай гэлээ. Манай улсын хувьд алба хаачдынхаа хувцсыг шинэчилж чадаж байгаа юу?
-2024 оны төсөв нэмэгдсэн ч алба хаагчдыг хувцас, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж чадахгүй байгаа. Хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэхэд хоёр их наяд төгрөг шаардлагатай гэсэн тоон мэдээлэл бий. Ковидын үед болон Хэмнэлтийн хуулиар алба хаагчдынхаа хувцсыг шинэжилч чадаагүй.
-Манай улсад гал унтраах, аврах шат хэчнээн байдаг вэ. Есөн давхараас дээш гарсан галыг унтраах шат байхгүй юм уу?
-Улсын хэмжээнд шатны зориулалттай 20 машин бий. Улаанбаатарт 15, орон нутагт таван машин байгаа. Эдгээр шатны машин дээд тал нь 30 метр буюу есөн давхар хүртэл гарсан гал түймэр, гамшиг осолд ашиглах боломжтой. Улаанбаатар хотод 10-с дээш давхартай 198 барилга байгууламж бүртгэгдсэн байдаг. 10 давхараас дээш гарсан галыг унтраах, тэнд гарсан хохирлыг бууруулахад шатны өндөр, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тэр утгаараа Засгийн газар хоорондын буюу Франц, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээл, хэлэлцээрийн хүрээнд 2024-2026 оны хооронд 18 авто машин авна. 32-42 метр сунадаг буюу 10 давхараас дээш гарсан гал унтраах 15 шатны машин, хөөсөөр гал унтраах зориулалттай гурван машин нийлүүлэгдэнэ.
| Г.АРИУНБУЯН: МАНАЙ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД ЕСӨН ДАВХРААС ДЭЭШ ДАВХАРТ ГАРСАН ГАЛЫГ УНТРААХ ШАТ БАЙХГҮЙ |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөлийн Цагааннуур суманд ажиллалаа
2026-03-01 16:36:39
Сумын заан Б.Баасантогтох, нэгийн даваанд улсын арслан Э.Батмагнайг давлаа
2026-03-01 16:03:14
Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа
2026-03-01 15:32:03
“МИАТ”-ийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй байна
2026-03-01 15:01:18
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 13:41:51
Таеквондо-гийн 2026 оны хар бүсний эхний шалгалт боллоо
2026-03-01 09:34:57
Х.Билгүүнсайхан “СТРАНДЖА-2026”-гаас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 09:25:54
Э.Батмагнай арслан Булганы таван аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-03-01 07:20:00
“ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” туулийг хайллаа
2026-03-01 07:10:00
М.Намуун, Э.Номундарь нар “Странджа-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |