Овоо тахих, ууланд гарах уччир, ёс дэг, зан үйлийн талаар зурхайч лам Д.Цогтбаатартай ярицлаа.
-Монголчууд сар шинийн энэ өдрүүдэд хиймороо сэргээх, нар харахын тулд томоохон тахилгатай уул, овоо руу гардаг. Овоо тахих, ууланд гарах учрын талаар та тайлбарлаж өгөхгүй юу?
-Монголын ард түмэн төдийгүй дэлхий нийт байгаль дэлхийг шүтэж ирсэн шүү дээ. Өөрсдийн амьдарч байгаа газрын уул, усыг шүтсэнээрээ амьдрал ахуй нь тэгширч, тусыг олж ирсэн байдаг. Аливаа зүйл эзэнтэй гэж үздэг шүү дээ. Ийм учраас газар, уул, ус, лусын найман аймагт өргөл өргөснөөрөө тухайн хүний хийморь лундаа сэргэж, ажил төрөл нь бүтэмжтэй болдог. Учир нь ийм болохоор бид уул усандаа гарч, шүтдэг билээ. Ууланд гарах, овоо тахихдаа ёс дэг, зан үйлийг эрхэмлэн дагаваас уул усны эзэн савдаг баярлаж, байгаль дэлхий ивээл, буянаа өгч, алив сайхан бүхнийг хайрладаг учиртай. Иймд алив зүйлийг дэг журмынх нь дагуу үйлдэх хэрэгтэй. Идээний дээж, арвин идээгээ уул, усныхаа эзэнд өргөж, өөрсдийгөө даатгадаг. Арвин идээ гэдэг нь цагаан идээ, сүүний дээж, будаа юм. Хангай дэлхийн эздэд өргөл өргөснөөрөө гарч буй жилээ даатгаж, өөрийн болон айл өрхийн хийморь лундаа өөдрөг байж, ажил нь үйлс нь бүтэмжтэй байхыг даатгаж өргөж байна гэсэн үг.
-Ууланд гарах, овоо тахихдаа ямар ёс дэг, зан үйлийг баримтлах ёстой байдаг вэ?
-Уул, усанд өргөл өргөж байгаа нь хүндэтгэл үзүүлж байна гэсэн үг. Хүндэтгэл үзүүлж байгаа учраас уул, овоонд гарч буй хүмүүс бүтэн хувцастай очих ёстой. Хэрэв дээлтэй явж байгаа бол дээлийнхээ товчийг бүрэн товчилсон, бүсээ цэх бүсэлсэн, малгайгаа тэгш тавьсан байх ёстой. Энэ мэтээр өмсөж буй хувцастаа анхаарч, бүрэн бүтэн байх ёстой гэдэг юм. Ингэж хүндэтгэл үзүүлбээс эргүүлж тусыг авна гэсэн үг шүү дээ. Мөн уул, усандаа идээ, будааныхаа дээжийг зориулж бэлтгэн өргөдөг. Хуучны хөгшчүүл шинийн нэгэнд ууландаа гарахдаа цагаан сараар зассан идээнээсээ жижиглээд, шувуу, хээрийн амьтан идэхэд зориулж, бэлтгэдэг байсан. Мах, шүүсээ жижигхэн болгож хэрчээд, ааруул, ээзгийгээ холиод, арвин идээтэй очдог байлаа. Идээндээ чихэр жимс багтаалаа гэхэд чихрийн цаасыг нь аваад, аль болох байгальд ээлтэйгээр өргөдөг учиртай. Мөн зориулж бэлтгэсэн идээгээ уул, овоондоо тавихаас илүү овооноос зайтай, эргэн тойронд байгаа лусын найман аймагт өргөл өргөдөг. Ингэж байж л тусыг үзүүлнэ дээ.
-Сүүлийн жилүүдэд тахилгатай, шүтлэгтэй уул, овоон дээрээ суурь идээ, бүтэн ууц, шилтэй архи, савтай сүүгээ бүтнээр нь тавьчихаад яваад өгдөг болжээ. Энэ нь хэр зохистой вэ?

-Уул, овоонд гарах утга учир, зан үйлийн талаар залуучууддаа хэлж дуулгахгүй, мэдээллээр хангаж өгөхгүй байгаад гол учир бий. Овоогоо тахиж, ууланд гарч байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Тэд сайн сайхныг бодож, тунгааж л уулан дээрээ хониныхоо ууцыг, идээ, будаагаа өргөж байгаа шүү дээ. Угтаа бол уул, усаа шүтэж, өргөл өргөх нь зөв. Гэхдээ үйлдэл нь буруу болоод байна. Чиний хэлж байгаа үйл буруу. Уул, усны эздэд өргөл өргөж, идээгээ зориулж бэлтгэж байж буян болно.
-Овоонд хадаг, хийморийн дарцаг хатгадаг шүү дээ. Энэ талаар?
-Хадаг, хийморийн дарцаг өлгөх нь буруу биш. Гэхдээ амьтай модонд хадаг, дарцаг уях нь маш буруу. Ялангуяа хийморийн дарцгийг тусгай мод бэлтгэж авч очоод, уул, овоо дээр уядаг шүү дээ. Түүнээс байгальд ургасан амьд модноос өлгөж, уядаггүй. Учир нь, амьд модонд уясан уяа улам чангарч, амьгүй болгодог. Энэ бүх буруу зан үйл чинь байгаль дэлхийд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үг. Энэ бүгдийг ахмадууд, зурхайч, лам, сүсэгтэн олон зааж сургах нь зөв. Ингэж байж залуучууд сурч, мэдэж, байгальдаа ашиг тустай болно.
-Байгальтайгаа буруу харьцаж, уул, овоогоо зан үйлийн дагуу тахиж, шүтээгүй сүсэгтэн олонд ямар сөрөг дагавар учрах вэ?
-Идээ, ундаа нь элбэг, хэд хэдэн сууриар нь өргөснөөр тэр хүний хийморь тэр хэмжээгээр сэргэхгүй гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Сэргэхгүй, тусыг олохгүй гэсэн үг. Атга тариа байсан ч сэтгэлээсээ өргөвөл хэдэн суурь идээ тавьснаас илүү тусыг олно. Ийм нэгэн яриа байдаг шүү дээ. Нэг сууринд болсон хурал номыг нутгийн баян залуу ивээн тэтгэж, бүхэл өдөржин гарсан хөлс мөнгийг нь дааж, хоол унд бэлтгэж, лам нарт өргөл барьц их хэмжээгээр барьсан байдаг. Гэтэл нутгийн нэг хөгшин хол зайд байрлах рашаан руу явж, гурван литрийг авч ирж, хуралд өргөсөн байдаг юм байна лээ. Тэгээд сүүлд нь “Өнөөдрийн хамгийн дээдийн өргөлийг хэн өргөсөн бэ” гээд бурхан шүүсэн чинь эмээгийн өргөсөн гурван литр рашаан дээдийн өргөлөөр тодорсон байдаг. Тэгэхээр өргөл их, бага хэмжээгээр хэмжигдэхгүй, хэн илүү чин сэтгэлээсээ, дотоод мэлмийгээсээ өргөж байна гэдгээрээ ялгаатай. Энэ л хамгийн чухал шүү дээ. Өөрөөр хэлбэл, атга тариа өргөх, шуудай тариа өргөх хоёрын аль нь ч чухал биш. Сэтгэл л чухал. Өргөл өргөхдөө өөрийгөө биш, бусдын тухай бодож өргөж, буян үйлдэж байх хэрэгтэй.
| Зурхайч С.Цогтбаатар: Уул, овоонд идээ, ундаа тавьснаар хийморь сэргэхгүй |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |