...“Арван жилийн өмнө “Энэ жил л Хөдөлмөрийн баатар цол олгож магадгүй дээ. Аймаг, сумаас өчнөөн удаа тодорхойлж явуулсан юм чинь Ардын хувьсгалын тэгш ойгоор олгож мэдэх юм” гээд багахан шиг бэлтгэл хангаад, горьдож суусан сан. Тэгээд тэр жил юм дуулдахгүй болохоор нь “Одоо горьдолтгүй боллоо. Хөгшин биднийг үүнээс хойш тодорхойлох хүн ч олдохгүй биз” гэж бодоод мартчихсан, хүлээхээ больчихсон байлаа. Гэргийгийн минь бие чилээрхээд, мэс засалд орох гээд Улаанбаатар хотод цагаан сарын өмнө ирсэн юм.Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтүүлж, хагалгаанд оруулах гээд эмнэлгийн үүдэнд сахиад сууж байтал утас дуугарсан. Нэг залуу залгаад “Лхагваа гэж хүн мөн үү. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Таныг Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолоор шагнахаар боллоо. Хоёрдугаар сарын 17-нд Төрийн ордонд бэлэн байгаарай” гэж хэлээд утсаа салгачихсан. Баярлах, гайхах, хөгшнөө бодож айх мэдрэмж төрөөд, хоёр нүд бүрхээд л ирдэг юм байна лээ. Тэр өдөртөө ч яах уу бужигнаж, хөгшнийхөө биеийг харзнаж байгаад хүүхдийндээ ирсэн. Эмнэлгээр явна гэсэн бодолтой гэрээсээ гарсан бид дээл хувцас ч үгүй ирэлгүй яах вэ дээ. Маргааш нь санд мэнд хамаатныхаа хүн рүү утас цохиж, худалдаанаас дээлийн өнгө аваад, дээл оёулахаар хүргэж өглөө. Нүд ирмэхийн зуурт л дээл ч бэлэн болж, өнөөх утсаар ярьсан залуугийн хэлсэн өдөр ч боллоо. Төрийн ордон руу хэдэн хүүхэдтэйгээ харайлгаж, урд хаалгаар нь анх удаа орж, шагнал авах өрөөнд очсон. Эвгүй юм байна лээ, сандраад, таних ч хүнгүй ганцаараа. Тэгээд хамгийн урд талын суудал дээр суугаад, Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж аваад гарч ирсэн. Урд талын хаалгаар гарахад хөгжим аяархан сонсогдож байснаа яг хажуугаар нь гарахад чанга болж, яг л надад зориулагдаж байгаа юм шиг санагдахад эрхгүй баярлаж, бахархах, омогших сэтгэл төрсөн. Хүн хөгширхөөрөө яг л хүүхэд шиг болчихдог юм байна шүү. Шагнал гардуулахад Ерөнхийлөгчийн миний тухай хэлсэн үг, Төрийн ордноос гарахад шагнал аваад гарч буй хүмүүст зориулсан хөгжмийн чанга ая сэтгэл догдлуулж, нээрээ л Хөдөлмөрийн баатар болж байгаа юм байна” гэж бодогдуулсан даа. Энгэр минь дүүрээд, сэтгэл минь бялхаад сайхан байна. Төрийн их хайрыг хүртсэндээ хөөрч, сэтгэлдээ багтахгүй шахам баярлаж байгаа ч тэнхээгүй, хөгшин болсон би яаж энэ олон хүний ачийг хариулж, цолондоо дүүрэн амьдарна даа л гэж халаглаж сууна. Хариуцлага гэж байдаг шүү дээ. Шагнуулж, үнэлүүлэхээрээ “Энэнээс илүү яаж сайн ажиллах уу, энэ улс орны төлөө” гээд хичээдэг залуу насаа л үгүйлж байна. Жаахан тэнхээтэй байхдаа энэ цолонд хүрсэн бол арай өөр байх байсан болов уу. Гэхдээ бидний хийсэн бүтээснийг үнэлж өгсөн байх гэж бодож, тайвширч, санаагаа амрааж байна” хэмээн ярих эрхмийг Дүгэрийн Лхагва гэдэг.
.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, сар шинийн өмнө хоёр хүнийг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасны нэг нь Ховд аймгийн Чандмань сумын Талынбулаг багийн малчин Дүгэрийн Лхагва юм. Ховдын цэнхэр хязгаараас “төрсөн” шинэхэн Хөдөлмөрийн баатар, 82 настай Д.Лхагватай бид шагналаа аваад удаагүй байхад нь ярилцсан нь энэ.
Арав гаруйхан настай балчир хүү дунд сургуулийн сурагч байхаас татгалзаж, аав, ээжийгээ дагаад малчин болжээ. Хонины наагуур, цаагуур шогшуулж, аргал хомоолхон хормойлж, ижийдээ тусалсаар тэр малчны амьдралд эргэж буцахгүйгээр хөл тавьсан гэнэ. Эрийн цээнд хүрч, эр цэргийн алба хаахдаа малын захаас холдсоноос өөрөөр тэр малаа орхиж үзээгүй гэсээр бидний яриа эхэлсэн юм. Д.Лхагва гуай “Аав минь хүрээнд лам байсан юм байна лээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр амь мултарч, Ховдод очиж ижийтэй минь танилцаж байсан гэсэн. Тэгээд аав, ээж хоёр минь мал маллаж, гурван сайхан хүүхэдтэй болсон. Харамсалтай нь, тэд минь 13-хан жил хамт амьдраад аав минь өөд болсон. Намайг найман настай байхад л хар залуугаараа бурхны орон руу одсон доо. Манайх цөөхөн хэдэн сарлагтай, аав нэг өдөр сарлагтаа явсан. Нэг хоногийн дараа ирэхдээ л цээж, нуруугаар нь хатгаад хөдөлж чадахгүй болчихсон байсан. Ээж зэргэлдээх сумын сайн лам руу харайлгаж, залж ирсэн. Залж ирсэн лам нь аавын нуруу руу нь хатгаж, цус гаргаад, бумба тавьсан. Аавын амьсгаа учиргүй ихсэж байснаа л чимээгүй болчихсон юм. Аавыг өнгөрсөн тэр оройг би өнөөдрийг хүртэл тод санадаг. Тэгээд аав минь яагаад тэгсэн юм болдоо гэсэн бодол тээсээр энд хүрсэн дээ. Тэр үед айл өрхүүд ч тамтаггүй ядуу байж, эмч ч гэж байхгүй байжээ. Ийм л учир битүүлгээр бид ааваасаа өнчирч, ээж минь залуугаараа бэлэвсэрч үлдсэн. Тэр цагаас хойш ижий минь надтай хамт амьдарч, насаа дуустал миний хажууд байсан даа. Өсөж яваа хүүхдүүдэд аав нь байхгүй болчихоор хүүхэд нас гэж байхгүй болчихдог юм байна лээ. Ааваасаа хойш ах, дүү бид гурав мал дагаж, ижийдээ хань бараа болж, хоосон хонохгүй гэсэндээ хичээж амьдарсан. Ингэж л миний хүүхэд нас өнгөрсөн” хэмээлээ.

Д.Лхагва гуай цэргийн албанд мордож, 1966 онд гэргийтэй танилцаж, гэр бүл болцгоож байжээ. Тэд 11 хүүхдийн аав, ээж. Хүүхдүүдийг нь хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн хамгийн том ачтан нь түүний ээж гэнэ. Тэрбээр “Миний ээж насаараа надтай хамт амьдарсан. Цэргийн албанд татагдсан гурван жилийг эс тооцвол, хонь, ижий хоёроосоо би алхам ч холдоогүй. Бидний 11 хүүхдийг миний ээж л хүн болгосон доо. Нэгдлийн ажилтан бидэнд хийх ажил мундахгүй. Ар гэрийн асуудлаас болоод улсын ажил алдагдуулна гэж байхгүй. Захиргаадлын нийгэм байлаа шүү дээ. Тэр хэцүү үед хүүхдүүдээ хүн болгох, амьдрал ахуйгаа авч явах, улсаас тавьсан норм, даалгаврыг биелүүлэх гээд чамгүй л ажил байсан. Энэ бүгдийг түүртэхгүй авч, түмэнд хүлээн зөвшөөрөгдөж амьдарсан бидний ганц шалтгаан нь миний ээж байлаа. Ээж минь “Миний хүү олон хүүхэдтэй аав хүн шүү. Тийм учраас чи, би гэхгүй олноос илүү хөдөлмөрлөж, хичээж байж хүүхдүүдээ хүн болгоно. Суух завгүй хөдөлмөрлөх хэрэгтэй” гэж захиж байсан сан. Ээжийнхээ хэлснээр л амьдарч, хичээсэн. Тийм ч учраас өдий зэрэгтэй яваа байх гэж боддог” хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Мөн тэрбээр “Би хүүхдүүдээ малчин бол гэж зааж, захиргаадаагүй ээ. Миний хүүхдүүд өөрсдийнхөө хүслээр л мал дагаж, хийж байсан ажлыг минь үргэлжлүүлж байгаа. Би тэдэнд “Эргэж буцахгүй сэтгэлээр л мал дагаарай. Мал дагаж байгаа бол сайн малчин болох хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол малчин болсны хэрэг байхгүй. Өөр өөрсдийнхөө чадах юмыг хийгээд явсан нь зөв. Гэхдээ надад та хэдийн нэг нь ч болтугай малчин болоосой гэх бодол байна гэж хэлсэн. Миний есөн хүүхэд малчин болсон” гэв.
Түүнийг ээж нь малчин болж байхад нь “Миний хүү хонио бэлчээрт гарахад нь урд талд нь тогтоож, хотлоход нь өмнө талд нь нөмөрлөж явдаг юм шүү” гэж хэлж байжээ. Тэрбээр ээжийнхээ хэлсэн хамгийн анхны захиасыг өнөөдрийг хүртэл марталгүй санаж, үр хүүхэддээ, нутгийнхаа залууст хэлж, үлгэрлэсээр яваа гэнэ. Д.Лхагва гуай нас өндөр болсон учир өвөлдөө аймгийн төв рүүгээ орж өвөлждөг болжээ. Харин зундаа хүүхдүүддээ очиж, ойр зуурын ажилд нь тусалдаг болсон гэнэ. Тэрбээр “Хэдэн малынхаа захаас холдохоор эвгүй юм байна лээ. Анхандаа нутаг руугаа яараад, хонь, малаа, өвөлжөө хотоо, нутгаа санаад хэцүү байсан. Урин дулаан болонгуут л нутаг явна. Хөгшин бид хоёр он цагийг хүлээдэг л болждээ. Одоо ч дулаан газраа дасаад байна” гэсэн юм.
.jpg)
Д.Лхагва 30 гаруй жил нэгдэлд адуу малласан. Харин нэгдэл тарснаас хойш голчлон хонин сүргээ өсгөж, үржүүлж, үйлдвэрт нь анхаарч иржээ. Мал аж ахуйн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа мал маллах уламжлалт арга туршлагыг бүтээлчээр хэрэгжүүлэн отор, нүүдлийг үр дүнтэй зохион байгуулж, эр хонины амьдын жинг 74 кг, эм хонийг 65 кг хүргэн мал сүрэгтээ тарга хүчийг авахуулж, малын зүй бус хорогдол гаргалгүй, төл малыг 100-110 хувь бойжуулж, малаас гарах түүхий эдийн төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, сумынхаа залуу малчдын зөвлөх багшаар 40 гаруй жил ажиллаж, олон арван сум, аймаг, улсын аварга малчдыг төрүүлэн, малч ухааныг өвлүүлж, малын бэлчээрийг зохистой ашиглах, усалгаажуулахад идэвх санаачилга гарган ажилласан байна. Түүний энэ их хөдөлмөрийг төр үнэлж, Улсын аварга малчин, Гавьяат малчин цолыг олгож байжээ. Мөн тэрбээр бэлчээрийн ашиглалт болон малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж, жигд цайвар өнгийн нарийн ноолууртай “Бумбын улаан” шинэ омгийн ямаан сүргийг бий болгож, жил бүр 50-100 толгой шилмэл хээлтүүлэгч бойжуулан сүргийн чанарыг сайжруулж, орон нутгийн иргэдийг малжуулахад онцгой анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ.
(2).jpg)
Д.Лхагва гуай Дөргөн нуурынхаа хөвөөг өгсөж, уруудаж нутагладаг гэнэ. Харин өвөлдөө уул руугаа нүүж, хонин сүргээ өсгөдөг ажээ. Тэрбээр “Ховд аймгийн Чандмань, Дарви сум мал өсгөхөд сайхан нутагтай. Энэ нутгаас олон Хөдөлмөрийн баатар төрж байлаа. Тэр хүмүүсийн хөдөлмөрийн үр шимээс бид суралцаж өнөөдөрт хүрсэн. Хөдөлмөрийн баатар болсон эрхмүүддээ, нутаг орныхон, багийн малчиддаа л баярлаж байна. Залуучууд минь биднээс суралцаж, дараагийн үеэ бэлдэж яваад талархаж явдаг. Залуучуудыгаа нутаг орноо гэсэн сэтгэлтэй, зөв бодолтой яваасай л гэж хүсдэг” гэсээр яриагаа өндөрлөсөн юм.
| Хөдөлмөрийн баатар Д.Лхагва: ТӨРИЙН ИХ ХАЙРЫГ ХҮРТСЭНДЭЭ ХӨӨРЧ, СЭТГЭЛД БАГТАХГҮЙ БАЯРЛАЖ БАЙГАА Ч ТЭНХЭЭГҮЙ БОЛСОН БИ ЯАЖ АЧИЙГ НЬ ХАРИУЛНА ДАА |
|
S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ
2025-10-30 18:31:49
2025-10-30 16:02:28
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |