Хөгшин настай ээж, аавыгаа, хүүхдүүдээ, ханийгаа дагуулаад алс замд аялалд гарсан залуу хурд хэтрүүлэн давхиж яваад осолдсон, алс замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж нэг үзээгүйн улмаас зорьсон газартаа ч хүрч чадалгүй онхолдсон, үерлэсэн голын эрэгт амарч, найзуудаараа сархад хүртэн наргиж суухдаа бяцхан хүүгээ, охиноо анзаарч хараагүйн улмаас голд урсгачихсан, сэлж сайн чадахгүй атлаа үсэрч ороод өөрөө үйчихсэн харамсалтай мэдээнүүд өнгөрсөн хоногуудад хэд ч сонсогдов доо. Ар араасаа залгасан хөл хорионы өдрүүдийг хариуцлагатайгаар давж, аюулт цар тахлын халдвараас мэнд гарч, сая нэг нуруу тэнийлгэж, амарч, аялж явсан атлаа хундага архинаас, хурд хэтрүүлснээс, хариуцлагагүй байснаасаа болж амиа алдана гэдэг юутай харамсалтай.
Уудам Монгол нутагт минь дэндүү сайхан налгар, нартай, хуртай зун болж байна. Төв суурингаас хөдлөөд л онгон байгальтай залгадаг, голын хөвөө, цэцэгт нуга, модны зах, уулын бэл, ер таарсан газраа майхангаа шидээд л тааваараа амарч болдог ийм сайхан орон цөөн биз.
Даанч энэ сайхан эх орноороо дэндүү хариуцлагагүй аялах юм. Ялангуяа өөрсдийгөө соёлтой гэх дуртай манай Улаанбаатарчууд. Хаанаас хаа хүртэл хэд хоног аялахаа, хаана нь хоноглож, хаагуур нь дайрч өнгөрхөө нарийн тооцоолдог аялагч ажиглаад байхад их цөөн бололтой юм. "Хол зам хугацаа зааж болдоггүй юм" гэх маягтай. Өнөө "Зам байвал явна, замбуулин байвал туулна" гэдэг шиг л "Хөвсгөл орно" гэдэг ерөнхий зорилготой л замд гарна. Хаагуур явах, юу юу үзэх, хаана очиж байрлах, аялалын үед нь аадар бороотой байвал хэрхэх гэх мэт нарийн зүйлсийг замдаа, эсвэл очсон хойноо л шийднэ. Хотоос гарахдаа уух архиныхаа их багад илүү анхаархаас биш унаж яваа машин нь алс замд аюулгүй байх эсэхийг нягталж нэг шалгахгүй юм. Зорьж буй газрынхаа замыг зориуд цаг гаргаад судалчихгүй хөөрүү сэтгэлээр л гараад давхицгаах юм. Зорьсон газраа саадгүй хүрлээ гэхэд майхан саваа хатгачихаад л юун түрүүнд л архидах нь элбэг. Амарч, нүдээ баясгаж, алжаалаа тайлаад ирэх бус архины шарандаа толгой хатгуулж яваад ирдэг аялагчид ч олон. Гэхдээ бүгд тийм биш шүү. Лавтай 30 хувь нь.
За тэгээд, буцахдаа буудалласан газраа хогнуудаараа овоо босгоод л үлдээнэ. Байгаль дэлхий өөрсдийг нь тосож аваад зүлгээрээ зөөллөж, усаараа ундаалж, модоороо сүүдэрлэж, алжаалыг нь бүрэн тайлаад буцааж байхад ядаж хогоо аваад буцдаггүй хариуцлагагүй, хэнэггүй аялагч хэтэрхий олон юм.

Хэрвээ бид архигүй, амины гарзгүй, хоггүй, хариуцлагатай аяладаг бол хэчнээн сайхан. Дэлгэр Монгол нутгаараа дураараа аялаад буцахдаа ядахдаа хогоо аваад буцдаг сан бол "Дараа жилийн зун заавал дахиж ирээрэй" гээд хөдөө нутаг ч, хөдөө буйдын хүн зон ч сэтгэл хангалуун үлдэх сэн. Аялж зугаалахдаа архи хэтрүүлэн хэрэглэдэггүй бол зуны хэдхэн хоногт хэдэн арван хүүхэд, хэдэн арван залуус голын усанд үйхгүй байх сан. Хөдөө замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг сахиад, аялах замаа, аадар бороотой эсэхийг судлаад, хурдаа тохируулж яваад, хариуцлагатай аяладаг сан бол зуныг бид аюул осолгүй, үхэл хагацалгүй өнгөрүүлэх сэн. Энэ зун аялаад ирчихсэн бол ирэх зун аялахдаа энэ бүхнийг заавал эргэцүүлээрэй, хэрвээ одоо аялах гэж байгаа бол дэргэдээ хайртай бүхнээ авч явж буйгаа санаж, хариуцлагатай аялагч байгаарай.
| Хариуцлагатай аялж сурцгаая |
|
2026-10-31 07:25:00
Н.Батбилгүүн дэлхийн аваргын дагах тойргийн барилдаан хийнэ
2026-10-31 07:15:00
Т.Тулга дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-31 07:10:00
Х.Болортуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-31 07:00:00
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |