-“Ковид-19” цар тахал олон улсын эдийн засаг болон нийгэмд олон өөрчлөлт авчирч байна. “Ковид-19” халдвар манай улсын эдийн засагт одоогоор ямар томоохон өөрчлөлт, нөлөө үзүүлээд байна вэ?
-Коронавирус дотоодод өнгөрсөн арваннгэдүгээр сард бүртгэгдсэн боловч эдийн засгийн хувьд 2020 оны нэгдүгээр улирал буюу хоёрдугаар сараас сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Эхний гурван улирлын ДНБ-ий үзүүлэлтүүд хасах буюу эхний улирал -10.7, хоёр дахь улирал -9.7, гурав дахь -7.3 хувь болохоор жилийн эцсээр ч мөн хасах дүнтэй гарах нь тодорхой. Үндэсний статистикийн хорооноос 2020 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд эцэслэж гаргаагүй байна. 2020 оны улирлын тоонуудыг аваад үзэхэд эдийн засаг өсөх биш, харин ч агшсан байгаа. Нийт жилийн хэмжээнд аваад үзвэл -6 хувь гарах болов уу даа. Энэ үзүүлэлт бол зөвхөн макро хэмжээний үзүүлэлт. Хамгийн гол асуудал бол компаниудын үйл ажиллагаа болон ажлын байрны асуудал. Хөл хорио байнга тогтоож байгаатай холбоотой компаниудын бизнесийн үйл ажиллагаа тасалдсан. Мөн цар тахалтай холбоотойгоор хүмүүс хоол хүнсээ аваад өөр зүйлд мөнгөө зарцуулахгүй, олон өрхийн орлого тасарчихсан хүнд байгаа. Ийм нөхцөлд олон аж ахуйн нэгж, компани ажлын байраа цомхотгосноос гадна цөөнгүй нь дампуураад байна.
-Цар тахлын үеийн эдийн засгийн бодлого, төлөвлөгөөг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Монгол Улсад коронавирусийн халдварыг дотооддоо алдсан тэр үед эдийн засагтаа сөрөг нөлөө багатайгаар давж гарах төлөвлөгөө боловсруулах цаг хугацаа хангалттай байсан. Гэвч ашиглаж чадаагүй. Онцгой байдал, төр засгийн зүгээс гаргаж буй шийдвэрүүд нь ард иргэдийнхээ үйл ажиллагааг дэмжсэн биш, харин ч саад болсоор ирлээ. Ковид Монгол Улсын эдийн засгийн хэр хэврэгийг харуулснаас гадна үйлдвэрлэл хөгжөөгүй, гаднаас худалдаж авахгүйгээр дотоод хэрэгцээгээ хангаж чадахгүй хэмжээний улс гэдгийг бодитоор харуулж байна гэж болно. Мөн байнга ад үздэг уул уурхайн салбар бидний аминд орж байна. Дэлхийн түүхий эдийн эрэлт өндөр байгаа нь бидний хувьд аз болоод байна.
-Энэ үед эдийн засгийг дэмжих ямар хариу арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
-Хариу арга хэмжээ гэдэг бол богино хугацаанд буюу шууд хийх арга хэмжээнүүдийг хэлдэг. Жишээ нь, газар хөдөллөө гэхэд тухайн газарт нь очоод хоол хүнсээр туслах, хүмүүсийг аврах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг ордог.
Харин одоо цар тахал жил гаруй үргэлжилж байгаа, мөн хэр удаан үргэлжлэх нь тодорхой бус ийм үед өөр төрлийн тактик хэрэгжүүлэх нь чухал. Үүнд, цаашид гарч болзошгүй хүндрэлтэй асуудлуудыг даван туулах чадавхийг бэхжүүлэх шаардлагатай. Цар тахлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг дурдвал,
-Сангийн яам болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эдийн засагт эерэг нөлөө үзүүлж чадаж байна уу. Тэр дундаа иргэд, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдэд?
-Цар тахал гарснаас хойш өнөөдрийг хүртэл Засгийн газар аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн үе шаттай арга хэмжээ авч чадаагүй. Мөн хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь хоцроод байгаа, тийм болохоор үр дүн муутай гэж хэлж болохоор. Эрсдэлийг урьдчилж харж, хэрэгжүүлбэл илүү үр өгөөжтэй байж болохоор.
Шинэ засгийн газар 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэж зарласан. Энэ төлөвлөгөөнд хөнгөлөлттэй зээл, орон сууцжуулах төлөвлөгөө, ипотекийн зээл зэрэг олон асуудал орсон байна лээ. Нэг талаасаа төлөвлөгөө чухал ч хэрэгжүүлэхэд асуудлууд дагуулдаг тул дагалдах дүрэм, журам нь тодорхой болбол илүү дүгнэлт хийх боломжтой байх.
Монгол Улс 2021-2022 онд 5.7 тэрбум ам.долларын гадаад өр барагдуулахаар байгаа
-Төсвийн тодотгол хийх ёстойг эдийн засагчид ярьсаар байна. Гэвч Сангийн яамнаас төсөвт тодотгол хийлгүй өдийг хүрлээ. Энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Төсөвт тодотгол хийж, энэ жилийн орлого, зарлагаа бодитоор төсөөлж тооцоолох хэрэгтэй. Төсвийн зарлагыг санхүүгийн эх үүсвэрээс нь хэт давсан төсөвлөхийн тулд төсвийн орлогыг хэт өөдрөг тооцдог. Цар тахалтай холбоотой эдийн засаг агшсан ийм нөхцөл байдалд бид өөрөөр сэтгэж, өнөөдөр болтол баримталж ирсэн төлөвлөлт менежментээ эрс өөрчилж, шинэчлэх хэрэгтэй. Монгол Улс 2021-2022 онд 5.7 тэрбум ам.долларын гадаад өр барагдуулахаар байгаа.
-Хэрэв тодотгол хийвэл аль салбарын ямар хөрөнгө оруулалтуудыг танах ёстой вэ?
-Хөрөнгө оруулалт гэдэг нүдээр харах хэрэгтэй. Тухайн салбарт хөрөнгө оруулалт хийснээр хэчнээн ажлын байр бий болох вэ, өөрсдийн зардлаа даах боломжтой юу, мөн хөрөнгө оруулалтаа хэр хугацаанд нөхөх вэ гэдгээр нь тооцоолох хэрэгтэй. Тэгэхгүй сум болгонд соёлын төв барих юм бол ажлын байр шинээр бий болохгүй, урсгал зардал болох халаалт, тогны зардлаа ч даахгүй шүү дээ.
-Иргэд эдийн засгийн хүндрэлийг давахад түүхий эд тэр дундаа зэс, нүүрс эерэгээр нөлөөлнө хэмээн найдлага тавьж буй. Ялангуяа зэсийн ханш сүүлийн үед 7500-7900 ам.долларын хооронд ханшаа барьсаар байна. Ер нь энэ онд эдийн засагт түүхий эдийн үзүүлэх нөлөө хэр байх бол?
-Дэлхийн түүхий эдийн үнэ өндөр байх тусмаа Монгол Улсад сайн. Энэ жилийн хувьд сонгуультай жил учраас бас л бүрэн ашиглаж чадахгүй болов уу даа. Сонгуулийн үеэр ихэнх ажил зогсдог мөн хэн сонгогдохоос хамаарч ажлууд явагддаг. Түүнчлэн тээврийн асуудал чухал. Тээврээс болоод түүхий эдээ хүссэн хэмжээгээрээ экспортолж чаддаггүй. Дэд бүтцийн нэмэлт ажлууд хийгдээгүй тул илүү ихийг экспортлох боломж хязгаарлагдмал хэвээрээ байх болов уу.
-Зарим эдийн засагч халамж олгохоос өөр аргагүйд хүрээд байгаа гэж буй. Иргэд нь халамжаас хараат болчихоор эдийн засаг, түүний тогтвортой байдалд хэрхэн нөлөө үзүүлдэг юм бол?
-Байнга халамж өгөхийн сөрөг үр дагавар нь хүмүүс залхуу болж, бусдаас илүү байх хүсэл мөрөөдөлгүй болчихдог. “Өлсөхгүй, даарахгүй болж л байгаа юм чинь” гээд илүү юм руу тэмүүлдэггүй. Ингэснээрээ улс оронд маш сөрөг үр дагавартай.
Халамжаа зорилтот бүлэгт л өгөх хэрэгтэй. Хүмүүсийг аль болох ажил хийх хүсэлтэй, хөдөлмөрч, бүтээлч болгох хэрэгтэй. Ингэхийн тулд бизнесийн төлөвлөгөөн дээр нь үндэслэж, бага хэмжээний санхүүгийн дэмжлэг өгөөд хоёр жилийн дараа шалгаад, амжилттай байвал дахин дэмжлэг өгч болно. Олон жилийн өмнө Германы Худалдаа аж үйлдвэрийн танхим ийм төсөл Монголд хэрэгжүүлсэн. Хөдөө орон нутагт хүмүүс их гоё юмнууд хийсэн байсныг харахад сайхан байсан. Жишээ нь, Сүхбаатар аймагт таван гэр бүл нийлээд газар худалдаж аваад, нэг хэсэгт нь хүлэмж бариад, нарийн ногоо тариад, нөгөө хэсэгт нь төмс, лууван зэргийг тарьсан байсан. Ингээд зогсохгүй нутгийнхаа залууст хүлэмжийн аж ахуйн чиглэлээрээ сургалт хийдэг гэж байсан. Ер нь хөдөлмөрлөж байгаа хүн юманд хүрдэг, шинэ зүйл бүтээдэг, ямагт тэмүүлдэг гэж үнэн.
-Саяхан НДШ-ийг хоёр хувиар нэмж, 26 хувь болголоо. Энэ нэмэгдэл 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Эсрэг байр суурьтай байгаа. НДШ-ийг нэмэх асуудлыг 2017 онд үе шаттай нэмэхээр баталсан. ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд энэ хуулийг баталсан. Гэхдээ өнөөдөр 2017 онд төсөөлж байснаас огт өөр нөхцөл үүсчихсэн байгаа учраас уг хуулийг өөрчилж болох л байсан. ОУВС-гийнхан ч учир байдлыг ойлгох байсан. НДШ-ийг нэмсэн асуудал бол аж ахуйн нэгж, байгууллагад илүү дарамт болсон, шинээр ажлын байр бий болгохгүй, маш муу шийдвэр. Эсвэл бүр албан бус хэлбэрт шилжихэд нөлөөлнө.
| Б.ЛАКШМИ: Олон жил халамж өгсний сөрөг үр дагаврыг аж ахуйн нэгж, компаниуд өнөөдөр маш ихээр мэдэрч байна |
|
2025-10-30 16:02:28
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |