• Өнөөдөр 2024-04-20

Монголын талд 91 сая толгой мал бэлчиж байна

2022-07-28,   523

      Энэ жилийн хувьд ихэнх нутгаар зуншлага сайн байгаа хэдий ч баруун таван аймагт зуншлага оройтсоноос малын тарга тэвээрэг төдийлэн сайнгүй байна. Тэгэхээр зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар Засгийн газрын тогтоол гарсан. Зудын эрсдэлийг урьдчилан тооцох Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэгт орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг авна хэмээн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн.
 
    Мөн тэрбээр, Манай улс 2021 онд 67.7 сая толгой мал тоолуулж, хавар 24 сая төл хүлээн авлаа. 24 сая гэдэг сүүлийн таван жилд хамгийн олон төл хүлээн авсан дүн. Монголын талд 91 сая толгой мал бэлчээрлэж байна.
 
     Малын зүй бус хорогдол энэ жил 118 мянган толгой байгаа нь өмнөх жилүүдээс эрс буурсан үзүүлэлт. Энэ нь гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтыг өндөр түвшинд зохион байгуулсантай холбоотой. Өмнөх жилүүдэд дунджаар 1.6 сая толгой мал зүй бусаар хорогдож байсан статистик бий гэлээ

Монголын талд 91 сая толгой мал бэлчиж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188