Яндангаас нь хар утаа суунагласан гэр хорооллын борог амьдралтай айл руу Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн хэдэн дарга сэтгүүлчдийн хамт дайран орж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдлаа. Цэмцийсэн цэвэрхэн хувцастай, амьдрал мэдэхгүй хурган дарга нар камерийн өмнө ай мөн том байна. Ёстой л нэг дөвчигнөж өгч байгаа харагдлаа. Эзнээс нь зөвшөөрөл авахгүй хаалгыг нь намсхийтэл татаж ороод л, айлын эздийг дээрэлхэж, доромжилж байгаад гарлаа, тэд. Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, дэлхийд байхгүй том гэмт хэрэг илрүүлсэн юм шиг л “За, яагаад хар утаа гаргаж, нийслэлийн агаарыг бохирдуулаад байна. Чи сайжруулсан түлш авч чадаж байгаа юу. Тэгээд яагаад гэрийн чинь яндангаар хар утаа гараад байгаа юм” гээд л загнаж харагдлаа. Араас нь хэний ч олж, мэдээгүй сэдвийн мэдээ, сурвалжилга олчихсон юм шиг залуухан сэтгүүлч “Үзэгчдээ бид гэр хорооллын нэгэн хашаанаас сурвалжилга хийж байна. Энэ айл хар утаа гаргаж, зөрчил гаргаад байна” гээд л шууд хөтлөлт хийх юм.
Тэгснээ гэрийн эзний нүдийг нь бүлзэлтүүлж байгаад "Юу түлээд ийм хар утаа гаргаад байгаа юм бэ” гээд л загнах, хашгирах зэрэгцүүлэхэд нь ядруу эр “Толгой, шийрээ хурдан болгох гээд шахмал түлш асахгүй байхаар нь ороолтоо хийчихсэн юм аа. Манайд харин мод авах мөнгө байдаггүй ээ. Хурдан ноцоох гээд аргаа барсандаа л хийчихлээ. Түүнээс биш түлээ, нүүрсээ л түлнэ шүү дээ” гэж хэд учирлаад сонсож байгаа юм алга. Харин ч бүр “Бид хяналт шалгалтаар яваад газар дээр нь илрүүллээ. Та яаж байгаа юм бэ ээ” гээд л үгийн хариугүй бөөнөөрөө загнаад байх юм.
Тэднийх шиг мод битгий хэл түлэх ороолтгүй хэчнээн айл Улаанбаатар хотын өнцөг, булан бүрд осгохын наахнуур, өлдөхийн зовлонтой амьдарч байгааг эрхэм дарга нар мэддэг болов уу. Тэр айлын яндангаас ядуурлын утаа суунаглаж байгааг, энэ утаа гарч байгаа тулдаа тэд амьд, мэнд байгааг тэнд явсан дарга нар лав мэдэхгүй байх. Сүртэй, том дарга нар тийм л сүрхий юм бол хотын гудамж бүрд байгаа хоёр, гурван давхар хаус, үйлдвэрлэл, үйлчилгээний хэдэн давхар байгууламжуудын яндангаас өдөр шөнөгүй олгойдож байгаа хар утааны мөрөөр давхиж очоод, дайрч ороод илрүүлж, илчлээд, ингэж түмний нүд болгон "яллаж" яагаад чадахгүй байгаа юм бэ.

Үнэндээ зүдрүүхэн амьдралтай ч үнэнээ шударга өчиж зогссон эрийг борог амьдралтай, зуухан дээрээ толгой, шийрхэн чанаж байгаа болохоор нь л дээрэлхэж, доромжилж, олон нийтийн сүлжээнд нүүр царайг нь тодоос тод гаргасан дүрс бичлэгийг нь цацаж, бах таваа хангаж байна. Шуудхан хэлэхэд, утаа арилгасан гэгддэг Ерөнхийлөгчид нэр олох гэсэн дарга нар хүний эрхийг улан доороо гишгэж, жирийн нэгэн иргэнийг гэмт хэрэгтнээс дор үзэж сагсуурлаа, өчигдөр. Эхлээд гэрийн эзнээс нь зөвшөөрөл авч гэрт нь ороод, учир байдлыг нь асуугаад, ороолт түлж болохгүйг нь анхааруулаад яваад өгөх сэтгэл тэнд явсан албаныханд байсангүй. Харин ч эсрэгээрээ ядарсан ард түмэндээ ял тулгаж гүйсэн сайд, дарга нар “Дрон нисгэж “ядуурлын” утаа саагиулсан яндангуудыг илчилж, хатуу чанга хариуцлага тооцож, ял асууж, янданг нь хураана” гэж томроод зогсож байна. Сайжруулсан түлш битгий хэл, түлшний модоо авч хүчрэхгүй ороолт, гутал, хувцсаа галдаа өрдөж, хоолоо хагас дутуу болгож, жавраа үргээж суугаа иргэдээ ингэж дээрэлхэж, дрон ярьж тохуурхаж явна.
Тэр бичлэгийг үзсэн олон хүн “Эгэл ардын амьдрал ийм л байна шүү дээ. Энийг та нар мэдэж байгаа юу. Улс орны баялгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж аваад, хаусанд амьдарч байгаа гэмт хэрэгтний гэрт та нар ингэж орж чадахгүй. Хашааных нь үүднээс хөөгдөнө" гэж хэлмээр байгаа байх.
Шуудхан хэлэхэд, утаа арилгасан гэгддэг Ерөнхийлөгчид нэр олох гэсэн дарга нар хүний эрхийг улан доороо гишгэж, жирийн нэгэн иргэнийг гэмт хэрэгтнээс дор үзэж сагсуурлаа, өчигдөр
Агаарын бохирдлыг бууруулахын төлөө ингэж яваа санааг нь ойлгож байгаа ч аргаа барсан ядруу ард түмэндээ түлш битгий хэл хэлэн дээрээ тавих үмх талхгүй ядуу байгаагийнх нь төлөө “Нэг бол сайжруулсан түлшний утаа гарга. Эсвэл хөлдөж үх” гэсэн ял тулгаж яваа төрийн түшээд байгаа нь харамсалтай.
Утаа ихэсч буйн шалтгаан ердөө амархан. Хил хаалттай учраас сайжруулсан түлшний гол орц болох барьцалдуулагч бодис тасарсан нь тодорхой. Түүнийг орлуулж, гурил, будаа холихоос эхлээд байдаг бүх л аргаа Тавантолгой түлшийнхэн хэрэглэж байгаа нь тодорхой. Энэ ч утгаар сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн технологийн горимд өөрчлөлт орж, “хар утаа” хаяхаас гадна, өмхий үнэр үнэртдэг болсныг ард, иргэд ярьж буй. Иймд сайжруулсан түлшний саар уршигийн бурууг нойтон түлшээ асаах модгүй, мод битгий хэл түлэх юу ч үгүй иргэдээс “гаргах”-аар төрийн аппарат тэр чигээрээ хөдөлж байгаа бололтой. Тэгээд “Утаа ихэссэнд ороолт, гутал түлсэн ядуу өрхүүд, хямд болохоор нь авч түлж байгаа айлууд буруутай” гэсэн дүгнэлт гаргаж, хэргийн эздийг олоод, ял оноох гэж байгаа юм байх даа. Ингэж ял тулгахдаа "Нэгэнт сайжруулсан түлш авч чадахгүй юм чинь юу ч түлэхгүй байсаар хөлдөж үх" гэх вий дээ.
У.Хүрэлсүх та утаа бууруулсан гэх гавьяаг хүртэж, улсын Ерөнхийлөгчийн сэнтийд суусан шигээ утаа ихэссэн шалтгааныг арай шинжлэх ухаанчаар, илүү ахуйчаар олж, ковид битгий хэл амьдралын шуурганд өртсөн зүдрүүхэн ард, иргэдээрээ даажигналгүй арга, шийдлийг нь олчихож дөнгөхгүй байна уу. Ядаж сайжруулсан түлшнийхээ орц, найрлагыг чанаржуулаад “ядуурлын” утаа ялгаруулаад байгаа ядруу иргэддээ ид хүйтний энэ цагаар үнэгүй түгээх сэтгэл танд байдаггүй юмаа гэхэд "Түлшгүйд нь сайжруулсан түлш үнэгүй өгчихвөл ороолт сэлт түлж, хар утаа баагиулахгүй шүү дээ" гээд зөвлөчих зөвлөх ч алга уу...
“Утаа ихэссэнд ороолт, гутал түлсэн ядуу өрхүүд, хямд болохоор нь авч түлж байгаа айлууд буруутай” гэсэн дүгнэлт гаргаж, хэргийн эздийг олоод, ял оноох гэж байгаа юм байх даа
| БОРОГ АМЬДРАЛТАЙ, ЯДАРСАН ЭРИЙГ “ОРООЛТ ТҮЛЛЭЭ” ХЭМЭЭН ДӨВЧИГНӨЖ, САГСУУРСАН ДАРГА, СЭТГҮҮЛЧДИЙГ ХАРААД ... |
|
Цөлжилт ба “Говийн гайхамшигт-6”
2026-08-18 16:49:10
Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “Бумбатын хөв цөөрөм” ашиглалтад орлоо
2026-08-18 16:45:40
Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн өлгий нутагт чууллаа
2026-08-18 16:26:30
Байтаг боомт чиглэлийн авто замын төслийн ажил эхэллээ
2026-08-18 15:54:34
Байгаль эх, соёлын өвийг тунхагласан “Ногоон бүс”-ийн нээлт боллоо
2026-08-18 15:43:13
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
2026-08-18 14:01:02
Архангай аймгийн Хашаат сумын нутагт зам тээврийн ослын улмаас 16-18 насны гурван иргэн нас баржээ
2026-08-18 13:03:52
“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын ус, хог хаягдал, дэд бүтцийн шинэчлэл үргэлжилж байна
2026-08-18 12:43:07
Эмэгтэйчүүдийн “Мастерс 43-49 нас”-ны ангилалд “Хера” баг алтан медаль хүртэв
2026-08-18 12:34:49
Гёте сургуулийн сурагч А.Амина Олон улсын газарзүйн олимпиадаас Монголын анхны алтан медалийг хүртжээ
2026-08-18 12:00:20
Э.Батшугар: КОП17 хурлын үеэр оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт
2026-08-18 11:38:08
2026-08-18 11:35:05
Гэр бүлийн хүчирхийллийн 68 дуудлага бүртгэгджээ
2026-08-18 11:13:37
Apple Pay ХасБанканд нэвтэрлээ
2026-08-18 10:00:00
Ч.Алтангэрэл турк үндэсний бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-08-18 07:39:38
Төв аймгийн Баяндэлгэр суманд “МИНИ” фестиваль болно
2026-08-18 07:31:00
Олон улсын дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулав
2026-08-18 07:20:00
“Дотоод хувьслаар гадаад хувьслыг даван туулах нь” үзэсгэлэнг нээлээ
2026-08-18 07:10:00
Б.Батцэцэг сайд доктор Мусонда Мумбаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 07:00:00
Анакапри хотын "Вилла Роза" галерейд“Amazing Mongolia” үзэсгэлэн нээгджээ
2026-08-18 06:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс сайжирна
2026-08-18 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-08-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |