Шведийн химич, инженер, зохион бүтээгч, хүмүүнлэгийн үйлстэн, эрдэмтэн Альфред Нобелийн нэрэмжит шагналд шалгарсан дэлхийн шилдгүүдийг тодруулах 123 дахь удаагийн Нобелийн шагнал гардуулах ёслол албан ёсоор эхлээд буй билээ. Хуваарийн дагуу дагуу өнөөдөр тус шагналын академиас 2024 оны Нобелийн утга зохиолын шагналтныг тодруулна. Тэгвэл Нобелийн долоо хоногийн хүрээнд нэрт эрдэмтэн Альфред Нобель болон Нобелийн шагналын тухай сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэж байна.
Альфред Нобель бол Шведийн зохион бүтээгч, химич, инженер, зохион бүтээгч, хүмүүнлэгийн үйлстэн, үйлдвэрлэл эрхлэгч, эрдэмтэн, Нобелийн шагналыг санаачлагч юм. Тэрээр амьд байх хугацаандаа өөрийн бүтээсэн сонирхолтой 350 орчим бүтээлээр хангалттай хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадсан бөгөөд эдгээр бүтээлийн тоонд бидний хамгийн сайн мэдэх тэсэрдэг “динамит” багтдаг.

Нобелийн шагналыг 1901 оноос гардуулж эхэлсэн. Энэ хугацаанд хоёр удаа Нобелийн шагнал хүртэж байсан хүмүүсийг оролцуулаад нийт 919 хүн, 24 байгууллага энэ шагналын эзэн болж байсан бөгөөд тэднээс 53 нь эмэгтэй.
Шагнал хүртсэн хүмүүсийн дундаж нас 60. Харин хамгийн залуу шагналтан нь Пакистаны хүний эрхийг хамгаалагч Малала Юсуфзаи бөгөөд тэрбээр 2014 онд 17 настай байхдаа энэ шагналыг хүртэж байжээ. Түүнээс өмнө Их Британийн физикч Лоуренс Брэгг 1915 онд 25 насандаа Нобелийн шагналын эзэн болж байсан аж. Нобелийн шагнал хүртсэн хамгийн өндөр настай хүн бол 97 настай Америкийн эрдэмтэн Жон Гудинаф юм. Тэрбээр 2019 онд химийн салбарт шагнал авсан байна.
Нобелийн шагналыг анх “Нэг л удаа хүртээх” бичигдээгүй дүрэмтэй олгож байсан ч энэ дүрмийг эвдэж, гайхалтай нээлт хийсний хүчээр Нобелийн хошой шагналтан болсон хүмүүс бий. Тус шагналыг хоёр удаа хүртэж байсан хүмүүсийн нэрсээс дурдвал, Польшийн эрдэмтэн Мария Кюри 1903 онд физикийн, 1911 онд химийн, Америкийн химич Лайнус Полинг 1954 онд химийн, 1962 онд энх тайвны салбарт, Америкийн эрдэмтэн Жон Бардин 1956, 1972 онуудад физикийн, Их Британийн биохимич Фредерик Сэнгер 1958, 1980 онуудад химийн салбарт тус бүр энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж байсан гэнэ. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг 1917, 1944, 1963 онуудад энх тайвны шагнал хүртэж байсан бол НҮБ-ын Дүрвэгсдийн асуудлыг хариуцсан дээд комиссарын газар 1954, 1981 онуудад энх тайвны шагнал хүртэж байжээ.
Нобелийн шагналтнууд дунд гэр бүлийн таван хос байдаг. Мари болон Пьер Кюри (1903, физик), Ирэн Жолио-Кюри болон Фредерик Жолио (1935, хими), Герти, Карл Кори хоёр (1947, физиологи, анагаах ухаан), Гуннар Мюрдаль (1974, эдийн засаг) болон Альва Мюрдаль (1982, энх тайван), Май-Бритт, Эдвард Мозер (2014, физиологи, анагаах)-ын салбарт тус бүр шагнал хүртэж байжээ. Үүнээс гадна шагналыг ах дүүс Ян Тинберген (1969, эдийн засаг), Николас Тинберген (1973, анагаах ухааны) нар хүртэж байсан юм.
Францын нэгэн гэр бүл алдарт Нобелийн шагналыг дөрвөн удаа хүртэж байсан түүхтэй. Тухайлбал, гэр бүлийн эхний шагналыг Пьер Кюри (1903, физик) хүртсэн бөгөөд түүний гэргий Мари Кюри Нобелийг шагналыг (1911, хими) хүртсэн байдаг. Харин тэдний амжилтыг ууган охин Ирен Кюри (1935, хими) үргэлжлүүлж, отгон охин Эве Кюригийн нөхөр Хенри Ричардсон (1965, энх тайван) Нобелийн шагнал хүртсэн байдаг.
.jpg)
Шагналын эзэд шагналын дагалддаг мөнгийг уламжлал ёсоор шинжлэх ухааны хөгжилд эсвэл сайн үйлсийн хөтөлбөрт зориулдаг аж. Гэсэн ч өөр зорилгоор ашиглагдаж байсан хэд хэдэн баримт Нобелийн шагналын цахим хуудаст дурдагдсан байдаг аж.
Тухайлбал, 1921 онд физикийн салбарт шагнал авсан Альбер Эйнштейн анхны эхнэр Милева Марич болон хоёр хүүгийнхээ хэрэглээнд зориулж байсан аж.
1933 оны утга зохиолын шагналтан Иван Бунин шагналын мөнгөө маш их зугаа цэнгэлд зарцуулж байснаас гадна Франц дахь Оросын цагаачдад тэтгэмж олгоход зарцуулж байсан бол 1993 онд химийн шагналын эзнээр тодорсон Филипп Шарп, Ричард Робертс нар мөнгөө эртний байшин худалдан авах, крикетийн талбай барихад зарцуулж байжээ.
Их Британийн биохимич Пол Нерс 2001 онд шагнагдаж байсан бөгөөд мөнгөө мотоциклоо шинэчлэн сайжруулахад үрж байсан бол Туркийн зохиолч Орхан Памук Истамбул хотод “Гэм зэмгүйчүүд”-ийн музей нээсэн байна.
Нобелийн шагналаас татгалзсан хэд хэдэн тохиолдол байдаг аж. Тухайлбал, нацист Германд Нобелийн шагнал авахыг хориглодог байсантай холбоотойгоор Германы эрдэмтэд болох Рихард Кун (1938 оны химийн), Адольф Бутенандт, Герхард Домагк (1939 оны хими, физиологи, анагаах ухаан) нар шагналаас татгалзаж байв. Тэд дэлхийн хоёрдугаар дайны дараа үнэмлэх, медалиа гардан авч байсан аж.
ОХУ-ын яруу найрагч Борис Пастернак 1958 онд эрх баригчдын шахалтаар утга зохиолын шагнал хүртэхээс татгалзаж байжээ. ЗХУ-д түүний хилийн чанадад хэвлүүлсэн "Доктор Живаго" романыг үзэл сурталд харш гэж үзэж байсан аж. Тийнхүү хожим нь 1989 оны арвандугаар сард медаль болон үнэмлэхийг нь хүүд нь гардуулж байсан аж.

Түүнчлэн Францын философич, зохиолч Жан-Поль Сартр хувийн шалтгаанаар утга зохиолын шагналаас татгалзаж байжээ. Мөн Вьетнамын улс төрийн зүтгэлтэн (Хойд Вьетнамын төлөөлөгч) Ле Дык Тхо Энх тайвны шагналаас татгалзжээ. Вьетнамд энх тайвныг сэргээх тухай хэлэлцээр байгуулахад хүчин чармайлт гаргасных нь төлөө тэрбээр Хенри Киссинжерын хамт 1973 онд шагналуулах ёстой байсан хэдий ч улс оронд нь байлдааны ажиллагаа үргэлжилж байсан учир шагналаа аваагүй байна.
Нобелийн шагналд нэр дэвшигчдийн 43 хувь нь АНУ-ын иргэд байдаг бөгөөд ихэнхдээ физик, хими болон анагаах ухааны чиглэлтэй холбоотой байдаг аж. Харин хоёрдугаар байрт физик болон химиэр германчууд, гуравдугаар байрт англичууд багтаж байгаа гэнэ. Анагаах ухааны салбарт Герман, Английн байр солигдоно.
| НОБЕЛИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД |
|
Улс орон даяар "Соёлын бүтээлч сар" үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |