• Өнөөдөр 2024-04-19

“ДАЙНЫ БУРХАН”-ТАЙ НӨХӨРЛӨСӨН С.УУГАНБАЯР

2021-03-18,   2470

         Эх орны сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон эрэлхэг дайчдын баяр буюу Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Эргэлт.мн мэдээллийн сайт энэхүү түүхэн ойг тохиолдуулан Артиллерийн гэж алдаршсан Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч, хурандаа С.Ууганбаярыг эрхэм үзэгч та бүхэнд танилцуулж байна. Хурандаа С.Ууганбаяр удам залгасан “цэрэг” бөгөөд түүний аав ээж, эхнэр, хүү, хоёр дүү, хоёр бэр нь цөм цэргийн хүмүүс юм.  Тэрбээр “Дайны бурхан” хэмээн хүндлэгддэг Артиллер зэвсгийг бүрэн эзэмших, сурч мэдсэнээ бусдад зааж сургахын төлөө Зэвсэгт хүчинд тасралтгүй 28 жил зүтгэж буй. Түүний цэргийн гэр бүлд төрж өссөн бахдам хувь заяа, Зэвсэгт хүчинд зүтгэсэн бахархал, омогшил дүүрэн түүхээс нь хамтдаа хуваалцъя.
 
 
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.
 

“ДАЙНЫ БУРХАН”-ТАЙ НӨХӨРЛӨСӨН С.УУГАНБАЯР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188