ЯРИЛЦЛАГЫН МАСТЕР Б.ГАНЧИМЭГ
Сэтгүүл зүйн хамгийн түгээмэл бичлэгийн нэг төрөлд ярилцлага хамаардаг. Монголын сэтгүүл зүйн ярилцлагын мастеруудын нэгт зүй ёсоор Б.Ганчимэг орно. Тэрбээр ажлынхаа анхны гарааг Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ээс эхэлж, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” сонины Тоймчдын албаны дарга, долоо хоног тутмын “Нээлттэй хаалга” сонины Ерөнхий эрхлэгч, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар тус тус ажилласан. Мөн тэрбээр сэтгүүлзүйн дараах уран бүтээлүүдийг туурвин нийтэлжээ. 1996 онд “Бүүр түүр”, “Ярилцъя”, “Он жилүүд минь”, “Урьдынхаараа би өвлийг угтана”, “Би ч гэсэн буруутай”, “108 асуулт хариулт”, “Goodbye My Love”, “Аав бид хоёр” зэрэг ном бичиж, олны хүртээл болгосон юм. Түүний хийсэн ярилцлагуудаас онцолбол, Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржтой хийсэн “Амьд домог Асашёорюү, эх оронд чинь агаар нь тачигнасан омголон өвөл болж байна”, нийтлэлч Баабартай хийсэн “Нэмж сүйтгэх юм байхгүй болсон байх аа” хэмээх ярилцлагуудыг нь уншаагүй хүн үгүй биз ээ. Б.Ганчимэгийн тухай уншигчид нь түүнийг “авьяастай” гэдэг ганцхан үгээр тодорхойлдог ч ярилцлага нь бусад сэтгүүлчийнхээс юугаараа онцлог вэ гэдгийг ажиглаж дуугарсан нь цөөн.
Судлаач М.Зулькафиль түүний ур чадварыг "Сэтгүүлч Б.Ганчимэг бол Монголын орчин үеийн сэтгүүл зүйн ярилцлагын нэрт мастер, бичлэгийн энэ төрөл зүйлд шинэчлэл хийсэн уран бүтээлч мөн" хэмээн үнэлжээ.
Мөн Утга зохиол судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуяг “Ярилцлагын тухай ярилцахуй” шүүмждээ “Хоёр зүйлд санаа нийлэвч нэг зүйлд үнэхээр эргэлзэж байна. Б.Ганчимэг бол өнөөгийн Монголын сэтгүүлзүйн томоохон төлөөлөгч мөн. Ярилцлагын төрөлд мэргэшсэн МАСТЕР ч мөн. Харин "шинэчлэгч" гэдэг тодорхойлолт эргэлзээтэй” хэмээсэн байдаг.

НИЙТЛЭЛИЙН МАСТЕР БААБАР БУЮУ Б.БАТБАЯР
Нийтлэлч Б.Батбаярыг уншигчид нь Баабар гэдэг нэрээр нь андахгүй. Баабар нь өнөө цагийн монголчуудын амьдрал, өнгө, төрх, эдийн засаг, гадаад харилцаа, улс төрийн нийтлэлүүдийг давамгайлан бичдэг. “Монголын төлөө зүтгэж яваа зүрхтэй” гэгддэг Баабар нь Монголын сэтгүүлзүйн шилдэг нийтлэлчдийн нэгд зүй ёсоор багтана. Түүний бичсэн нийтлэлүүдээс онцлон танилцуулбал, “Путины дараах орос” нийтлэлдээ “Ерөнхийлөгч Путинтэй тэрслэгч талийгч Немцов тэтгэвэртээ суух Маргарэт Тэтчертэй хэд хэд уулзахад авгай түүнд Британийн Эзэнт гүрний тухай ярьдаг байв. Немцов түүнээс яагаад уулзах болгонд зөвхөн энэ сэдвээр ярьдагийг нь асуухад “Орос ч, Британи ч асар уудам колонитой Эзэнт гүрэн байсан. Бид үүнээ больсон, үүнээ мартсан, тиймээс илүү аз жаргалтай амьдарч байна. Харин та нар Эзэнт гүрний элийрсэн сэтгэлгээнээсээ хагацаж чадахгүй өөрснийгөө ч, бусдыг ч зовоосоор явна. Үүнийг л би чамд ойлгуулах гэж дахин дахин ярьсан хэрэг" гэжээ.
Үнэхээр Оросын ард түмнээс их гүрний сэтгэлгээ салдаггүй, үүнийг нь ч төр засгаас байнга сануулан доргиосоор ирсэн. Мюнхэний уулзалтад Путин “Зөвлөлт гүрэн задарсан нь ХХ зууны хамгийн том гамшиг байлаа” гэж мэдэгдсэнээр Оросын ард түмнийг сэргээсэн бол бусад орныг цочирдуулан айлгасан гэгддэг.
.jpg)
АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛИЙН МАСТЕР Ж.ГАНГАА
Сэтгүүлзүйн бичвэрийн нэг чухал төрөл бол аян замын тэмдэглэл байдаг. Энэхүү төрлөөр бичдэг сэтгүүлч Ж.Гангаа асан нь Монголын ардчиллын төлөө орон нутагт тэмцэл өрнүүлж байсан мянга мянган анхдагчдын нэг бөгөөд 1997 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-д сэтгүүлч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Ерөнхий эрхлэгчийн зөвлөх зэрэг албыг нэр төртэй хашиж байсан нэгэн юм. Тэрбээр “Өдрийн сонин”-ы оны тэргүүн бичлэгийн шагналыг удаа дараа хүртэж, “Балдорж” шагналын шилдэг аравт жил бүр шалгарч, дээд шагналаар нь шагнагдаж байсан шилдэг нийтлэлчдийн нэг байсан. Түүнийг аян замын тэмдэглэлийн мастер гэдгээр нь уншигчид андахгүй. Түүний туурвисан “Хорь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, Түвдийн цуврал тэмдэглэл, “Алтайгаас Хянган хүртэл”, “Баруун Монголыг Зүүн Европ гэнэ”, “Алтайн цаад говиор” зэрэг аян замын тэмдэглэл нь үгээр урлах эрдмийн сонгодог жишээ болон Монголын сэтгүүлзүйн түүхэнд тод түүчээ болсоор байгаа билээ.

| Монголын сэтгүүл зүйн мастерууд-I |
|
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-07 23:46:40
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |