10 жилийнхээ “Урлагийн үзлэг”-ийг гаргаадаггүй байсан залуухан хархүү жүжигчин болох зорилго өвөртлөн Соёл урлагийн их сургуулийн босгоор алхах гэж оролдоод, хоёр жил дараалан “унасан” байдаг. Гэхдээ гурав дахь жилдээ тэнцсэн. Тэр нь 1992 он.
Аав нь өөд болохдоо ээжид нь “Энэ хүүхдийг урлаг бараадуулаарай” гэсэн захиас, бас “Жүжигчин л болно” гэсэн чин хүсэл нь түүнийг СУИС-д жил дараалан конкурсдуулжээ.
Харин одоо бол “Үхэртийн хөндий манайх” гэж хэлмэгц л тааж, цөхөх юмгүй нэрийг нь хэлэх, түүний бүтээсэн дүр бүрийг нь хайрлаж хүндэлдэг, дүрийнх нь үг бүрийг цээжээр мэддэг үзэгч олон. Энэ хүн бол жүжигчин “МС” буюу Ж.Мөнхсайхан. Халзан толгой, харааны шил нь хувь хүнийх нь имидж боловч үзэгчдийн сэтгэлд улаан хацартай хөдөөний бор жаал, үр хүүхдээ л гэж яваа будлиу эмгэн, цэргийн жавхаалаг хархүүгийн дүр нь буух аж.
Тэр нэгэн ярилцлагадаа “Мужаан хүн зөвхөн сандал хийгээд суухыг хүсэхгүй. Ширээ, ор, шкаф...гээд модоор хийж болох юу л байна хийхийг хүснэ. Жүжигчин үүнтэй адил. Ганц хошин урлаг, эсвэл драм гэх нь надад зохихгүй” хэмээж байсан. Тиймдээ ч тэр СУИС-ийг төгссөнөөсөө хойш 24 жил драм, хошин шоу, кино урлагийг хослуулж, жүжигчин мэргэжлээ тал бүрээр сорьж, хөгжүүлж иржээ. Тоочвол, жүжигчин мэргэжлээр төгссөн жилээ УДЭТ-ын босгоор алхаж, зургаан жил тэр тайзан дээр “амьдарчээ”. Үүний дараа одоогийн “Шилдэг өнгө” буюу тухайн үеийн “Өнгөт инээд” продакшнд дөрвөн жил ажиллаад, 2006 онд “Маск” продакшныг нөхдийн хамт байгуулж, өнөөг хүртэл түүгээр овоглож явна. Энэ завсар “Хайр харуусал”, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг драм кино, “Соёлын довтолгоо”, “Амьдарлоги” зэрэг инээдмийн кинонд гол дүр бүтээж амжжээ.
СУИС-д гурав дахиа конкурсдэн тэнцээд баярлаж явсан хүүгээс өнөөдрийн жүжигчин Ж.Мөнхсайхан хүртэлх хугацаанд тэр зүгээр ч нэг хүн инээлгэдэг, эсвэл уйлуулдаг нэгэн байсангүй. Жишээ нь, хошин урлагийг шүүмжилдэг хүн олон. Ахуйгаар инээлгэхийг урлаг гэхгүй, сэдэв нь дуусчихсан гэхчилэн. Гэхдээ түүний хувьд нийгмийн засаж, залруулах шаардлагатай бүхнийг хошин байдлаар илэрхийлж, инээдээр дамжуулан 100 хүнээс ядаж 10-ынх нь сэтгэлд нэгийг бодогдуулж чадвал зорилго нь биелэлээ гэж үздэг тухайгаа хэлж байсан. Үлдсэн 90 хүн нь зүгээр л инээгээд, эд эсээ сэргээгээд гарсан байж болно. Эндээс харвал түүнийг нийгмийн эмч ч гэж болмоор.
Манай нийгэмд “Урлагийн хүн” гэдэг нь салангид ойлголтоос бүрддэг шиг. Урлагийн зарим хүний уран бүтээлээс нь илүү хувийн амьдрал нь алдартай байдаг. Хэдэн хүүхэдтэй, эхнэрийг нь хэн гэдэг, хаана ажилладаг, бүр салж сарниж байсан эсэх нь хүртэл. Үүнийгээ урлагийн хүний амьдрал гэж өөрсдөө ойлгодог, цөөн зарим нь давуу талаа болгодог нь ч бий. Харин заримынх нь хувийн амьдрал бус зөвхөн аливаа уран бүтээлд бүтээсэн дүрүүд нь л сонин байдаг. Товчхондоо, жинхэнэ урлагийн хүмүүсийн хувийн амьдрал нь бус, бүтээсэн дүр нь, тоглосон кино нь, амилуулсан жүжиг нь алдартай байдаг. МУГЖ Ж.Мөнхсайханы хувьд хоёр дахь төрөлд нь багтах жинхэнэ урлагийн хүмүүсийн нэг билээ. Тиймдээ ч ар гэр, эхнэр хүүхэд, аав ээжийнхээ тухай дэлгэцийн өмнө эсвэл сонины хуудаснаа яриад суухыг бид тун цөөн үзжээ.
Өнөөдөр түүний хувьд гэгээн сайхан баярт өдөр тохиож буй. “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Мөнхсайхан болж байна. Хамгийн чухал нь тэр аавынхаа захиасыг бүрэн гүйцэлдүүлж, мөрөөдлийнхөө нэгэн ноён оргилд мацаж гараад итгэл төгс инээмсэглэн зогсож байна.

| СУИС-д хоёр бүдэрсэн МУГЖ |
|
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |