Ном бүхэн өөрийн гэсэн түүхтэй. Уг түүх нь хэн нэгнийх эсвээс хэн нэгний тухай өгүүлсэн хувь уран бүтээлчийнх байж болно. Зарим нь эртний их хотууд, тэндээс олдсон өнөө цагийн ой дурсамжийн тухай байдаг. Харин зохиогч Б.Аззаяагийн “Америкт амьдрах урлаг” ном нь ойн дурсамжаас гадна аж төрөх хэв маягийн тухай бүтээл юм.
АМЬДРАЛЫН ЗӨВ ХУУЛБАР
Тэрээр Америкт Бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан агаад эл номыг бичих санаа нь тус оронд очсон цагаас л эхлэлтэй гэнэ. Дэлхийн ихэнх хүний эрх чөлөөний бэлгэдэл болсон тус хотод “Монгол – Англи толь бичиг”, харилцан ярианы товхимлууд цүнхлээд л очиж байв. Гэвч бодит ахуйд бусадтай ойлголцоход тэдгээр жижиг товхимлууд тодорхой шаардлага хангаж чадсангүй. Иймдээ ч Америкт ямар байдаг тухай, хэрхэн аж төрөх талаар бодит орчин нөхцөлтэй уялдсан гарын авлага хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Үүнээс хойш найман жилийн хугацаанд англи хэлээ сайжруулж, сургуулиа амжилттай дүүргэн магистраа ч хамгаалжээ.

Мөнхүү Америкт ажиллаж, амьдарсан олон жилийн туршлагаасаа бусдад хэрэгтэйг нь хүргэж, уг бүтээлээ бичихийн тулд хагас жилийг номын ажилд зарцуулсан байна.
Номд “виз” мэдүүлэхээс өгсүүлээд хил дээр асуух асуулт, Америкт очсоны дараа байр, сургууль, бичиг баримт зэргийг авахад хэрэглэдэг харилцан ярианууд багтжээ. Тус хэсгийн ярианууд англи хэлээр буй. Та эдгээрийг сурах бичгийн номын дүрмийн хэсгээс олж уншихгүй. Учир нь тэдгээр харилцан яриа энгийн үг хэллэгээс гадна бодит амьдралын зөв хуулбар учраас тэр.
ДАЛБАА АДИЛ ӨНГӨ
Ерөөс аливаа газар дасан зохицно гэдэг нүүдэлчдийн хувьд шинэ эрэл байсаар ирсэн. Үүний нэгэн адил ертөнцийн үндэстэн, ястан бүр цугласан далбаа шигээ олон өнгөтэй тус оронд аж төрөхийн тулд амьдралын хэчнээн өнгийг туучиж гардаг болохыг уг номоос уншиж таних болно.
Номын хоёрдугаар бүлэг “Оюуны амьдралын олон өнгө” нэртэй. Тус бүлэгт байр түрээслэх болоод гэрээ хийхэд бүрдүүлэх бичиг баримт, түрээслэгчийн даатгал цаашлаад жолооны үнэмлэх, ID, нийгмийн үйлчилгээ авах зэргээс гадна шилжин суралцах, их сургууль болоод коллежийн ялгааг ч нарийн тайлбарласан олон зүйлс бий.
Үүн дундаас ID код авах зайлшгүй шаардлагатай байдаг аж. Та америкт түр бус хугацаагаар суурьших аваас түүн шиг хэрэгтэй зүйл үгүй. Учир нь ямар нэгэн байгууллага, номын сангаар үйлчлүүлэх, дансандаа мөнгө хийх, эмнэлэгт үзүүлэх, улс дотор онгоцоор зорчих зэрэгт ID заавал шаардагддаг байна. Энэ мэтчилэн мэдлэг олгохоос гадна Америкт хэрхэн амьдрах урлагт суралцсанаа өөрийн бодит жишээнд тулгуурлан хүүрнэсэн нь бий.
АМЬДРАХ ХЭВ МАЯГ

“...Америк хэв маяг гэхээр бас танд юу бодогдож байна даа. Өглөө болгон кофе ууж, өдөр болгон бургер идэж буй хүмүүс гэж үү? Бас ч яг тийм биш. Үүнийг итгэлтэй хэлж чадна. Америк бол хүний эрхийг дээдэлсэн, амьдрах нөхцөлийг хангасан, хүн хийснээ үнэлүүлж чаддаг, эрх чөлөө нь бусдын эрхийг хүндэтгэснээр эхлэх ёстойг ойлгуулсан, буруу зүйл хийвэл түүндээ хариуцлага хүлээж чаддаг нийгмээс суралцаж амьдрах нь өөрөө урлаг юм”.
Тиймдээ ч уг ном зөвхөн Америк хэрхэн амьдрах тухай сэдвээр хязгаарлагдахгүй. Учир нь эл бүтээлд тухайн орны амьдралын хэв маяг, хүмүүсийн зан араншин, хүсэл тэмүүлэл, хандлага, соёл уламжлал, зан заншил зэрэг зохиогчийн таньж мэдсэн, нарийн ажиглаж, өөрийнхөө мэдрэмжээс уудлаж, дотроо дүгнэлт хийн түүнийгээ зоригтойгоор гаргаж бичсэн баримтад дурсамжууд ч буй.
Хэрэв та хилийн дээс алхаж, хорвоо ертөнцтэй танилцах, цаашлаад тухайн сонгосон орондоо удаан хугацаагаар аж төрөх тухай бодож байвал зохиогч Б.Аззаяагийн “Америкт суралцах урлагтай” танилцахад буруудах зүйлгүй. Учир нь тийш зорчиход хэрхэн бичиг баримтаа бүрдүүлэхээс авахуулаад хэчнээн хувь хэвлэх талаар хүртэл нарийн тодорхой заасан аргачлал, эх орны газрын зургаас халих мөчид төрдөг мэдрэмж зэрэг олон чухал санаануудыг нэг дор нэгтгэсэн нь бий.
Энэ бол Америкт амьдрах тухай ном. Хаа нэгтээ амьдрахаас гадна бидний оршин буй нь заримдаа аливааг таньсан, ойлгосон, үргэлжлүүлэн эрж хайсан урлагийн бодомжууд дунд орших шиг санагддаг. Тиймээс ч номын нэрнээс эл бүтээлийн агуулга тодорхойлогдоно.
Б.Алтанхуяг
| АМЬДРАЛААС ХУУЛБАРЛАВ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |