Коронавирусийн халдвар дотоодод илэрч, улс орон даяар хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Мөн нэмэлтээр дотоодын цэргийн сонсогчид хамгаалалтад гарч байгаа. Хөл хорио тогтоосонтой холбоотой иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, аюулгүй байдлыг нь хангах чиглэлээр тэд ажиллаж байна. Хүнсний хангамжийг нэмэх арга хэмжээ авч, нөөцийн мах борлуулах үеэр иргэдэд тусласан цагдаагийн алба хаагчдын зураг сүүлийн өдрүүдэд цахим орчинд эерэг хандлага түгээж байгаа. Тэгвэл бид Баянзүрх дүүрэгт үүрэг гүйцэтгэж яваад тэргэнцэртэй иргэнд туслан махыг нь хүргэж өгсөн сонсогч Б.Энхболдтой ярилцлаа. Тэрбээр Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан юм.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үүрэг гүйцэтгэж байхдаа тэргэнцэртэй иргэд тусалсан зураг тань сошиал сүлжээгээр нэлээд түгээгдэж, хүмүүс таныг "Мундаг залуу байна" хэмээн магтаж, сайшааж байна. Өвөөд яагаад тусласан тухайгаа ярьж өгөөч?
-Сайн байна уу. Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би Баянзүрх дүүргийн “Тэнгэр плаза” худалдааны төвийн гадна талбайд нөөцийн мах борлуулж байгаа газарт хоёр хоног үүрэг гүйцэтгэсэн. Иргэдийг бөөгнөрүүлэхгүй, зайг нь бариулж ажиллах чиглэл бидэнд өгсөн юм. Энэ дагуу үүргээ гүйцэтгэж байлаа. Тухайн үед тавуулаа үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэнд бараг 100 гаруй хүн ирчихсэн дугаарлаж байсан. Иргэд дарааллаа булаацалдаж, маргалдах тохиолдол ч гарч байв. Тухайн үед тэргэнцэртэй өвөөг мах борлуулж байгаа газар үлдээчихсэн байсан. Олон хүн дунд өвөө шахагдаад хэцүү харагдсан л даа. Тэгээд түүнд тусалъя гэж бодсон.
-Нөөцийн махыг нь авч өгсөн юм уу?
-Хүмүүс өвөөг “Хөгшин хүн байж дугаарлаад аваач” гэж уурлаж байсан. Харин нөөцийн мах зарж байсан ах “Тэргэнцэртэй хүнд түрүүлж өгье” гээд махыг нь авч өгсөн. Хүргэж ирсэн хүнийг нь хэсэг харзнатал ирдэггүй. Тэгсэн өвөө ганцаараа явж байсан юм билээ. Тэргэнцэртэй хүн том гулууз мах өвөр дээрээ тавьчихсан явж байгаа нь үнэхээр хэцүү харагдсан. Азаар гэр нь ойрхон байсан юм билээ. Би гэрийнх нь үүд хүртэл хүргэж өгсөн. Би өөрөө өвөө, эмээ дээрээ өссөн л дөө. Миний өвөө, эмээгээс ялгаагүй хөгшин настай хүнд туслах хэрэгтэй гэж бодсон. Өвөө минь Завхан аймгийн харьяат. Манайхан гэр бүлээрээ цэрэг, цагдаагийн хүмүүс байдаг. Манай хоёр өвөө хоёулаа хурандаа цолтой. Эмээ минь цэргийн ансамбльд дуучин байсан.
-Багаасаа цагдаа болох хүсэлтэй байв уу?
-Тиймээ. Хүүхэд байхаасаа л цэргийн хүмүүстэй ойр байсан учраас цагдаа болно гэж шийдсэн. Би “Тэмүжин өрлөг” сургуулийг төгсөж, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцсан. Энэ жил төгсөх гэж байна.
Хүргэж ирсэн хүнийг нь хэсэг харзнатал ирдэггүй. Тэгсэн өвөө ганцаараа явж байсан юм билээ.
-Хэдэн өдөр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна вэ. Иргэд хөл хорионы дэглэмээ хэр сахиж байна вэ?
-Бэлэн байдалд шилжсэнээс хойш тав хоног ээлжинд гарч байна. Дээрээс өгч буй чиглэлийн дагуу өөр өөр газарт гарч байгаа. Аль болох чадлаараа иргэдээ хамгаалах гэж хичээж байгаа.
-Цагдаа нарыг үүргээ гүйцэтгэж байхад хүндрэл учруулах тохиолдол гарч байна уу?
-Байлгүй яах вэ. Биднийг хэл амаар доромжлох, янз бүрийн л үйлдэл гаргана шүү дээ. Ийм үед нь иргэдийг бидний оронд цагдаа болоод энэ зовлонг нь ойлгоосой гэж боддог. Бид өглөөний 8:00 цагаас 16:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна.
-Цахим орчноос өөрийнхөө зургийг олж хараад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Өнөө өглөө л мэдлээ. Зураг авч байсныг нь ч мэдээгүй л дээ. Амны хаалт зүүгээд, дүрэмт хувцас өмсчихсөн учраас танигдахгүй байх гэж бодсон. Тэгсэн миний зургийг ангийн найзууд маань явууллаа. Гэрийнхэнтэйгээ үзээд удаагүй байхад Баянзүрх дэх цагдаагийн хэлтсээс залгаж ярьсан. Хэдийгээр хүнийхээ хувьд хийх л ёстой зүйл минь байсан ч баг, хамт олныхоо нэрийг санаандгүйгээр өргөсөндөө баярлаж байна.
Биднийг хэл амаар доромжлох, янз бүрийн л үйлдэл гаргана шүү дээ. Ийм үед нь иргэдийг бидний оронд цагдаа болоод энэ зовлонг нь ойлгоосой гэж боддог.
-Үүрэг гүйцэтгэж буй найзуудаа төлөөлж, цагдаагийн алба хаагчдыг төлөөлж иргэдэд хандаж хэлэх үг байна уу?
-Иргэд та бүхэн гадуур гарахдаа амны хаалтаа сайн зүүж, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ зайгаа барьж, эмх журамтай үйлчлүүлээрэй гэж хэлье дээ.
-Ярилцсанд баярлалаа.
| Тэргэнцэртэй иргэнд тусалсан сонсогч Б.ЭНХБОЛД: Миний өвөө, эмээгээс ялгаагүй хүнд туслах хэрэгтэй гэж бодсон |
|
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |