Наймдугаар сарын 14-нд төвийн аймгуудын нутгаар, 15, 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн голын хөндийгөөр +5...+10 градус, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Орхон голын хөндийгөөр +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.
15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, 17, 18-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.
| ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу, цахилгаантай аадар бороо орно |
|
2026-10-31 07:25:00
Н.Батбилгүүн дэлхийн аваргын дагах тойргийн барилдаан хийнэ
2026-10-31 07:15:00
Т.Тулга дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-31 07:10:00
Х.Болортуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-31 07:00:00
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |