Монголд анх удаа “Wellbeing” эрүүл амьдралын экспо 2024 оны есдүгээр сарын 21,22-ний өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд болох гэж байна. Ингэхдээ фитнес, иог, хоол зүйн зөвлөгөө, сургалт, гар дээр суниалт, марафон гүйлт зэрэг олон арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой аж. Мөн Монгол Улсын Хоол зүйчдийн холбооноос хоол зүйчид оролцон, үнэгүй зөвлөгөө, сургалт явуулах юм байна. Энэ талаар Монгол Улсын Хоол зүйчдийн холбооны гүйцэтгэх захирал, “Рехамид” нэгдсэн эмнэлгийн хоол зүйч Б. Ариунзулаас тодрууллаа.
-Энэхүү арга хэмжээнд хэдэн хоол зүйч зөвлөгөө, сургалт өгч байгаа вэ?
-Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд манай холбооноос 20 гаруй хоол зүйч ээлжээр ажиллана. Хоёр хэсэгтэй. Эхнийх нь илтгэлийн хэсэг буюу тухайн хэсгийн онцлог хэсэг дээр ажиллах хоол зүйчид гэж байгаа. Жишээ нь нярайн хүүхдийн үеийн хооллолтын юун дээр анхаарах хэрэгтэй вэ, ерөнхий зарчим нь ямархуу байдаг талаар зөвлөгөө өгөх юм. Хоёрдох хэсэг нь тухайн хүний биеийн онцлог, бүтцийг тодорхойлдог аппаратаар үзлэг хийн, зөвлөгөө өгч ажиллана.
-Зөвлөгөө авах, аппаратаар үзүүлэхэд ямар үнэтэй байх вэ?
-Үнэгүй. Аппаратын хувьд хүүхэд болон насанд хүрэгчдийг үнэлж болдог. Хүүхдүүдийн хувьд өндрөөс нь хамаарч нэг метр 20 сантметрээс дээш өндөртэй хүүхдүүдийг үздэг. Гэхдээ хүний тоо хязгаартайгаа хоёр өдөртөө зөвхөн үдээс хойш нэг цаг үзнэ гэж төлөвлөөд байна.
-Буруу хооллолт, амьдралын буруу хэв маягаас болж үүсэх магадлалтай ямар, ямар өвчин байдаг вэ?
-Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд хорт хавдар өндөр үзүүлэлтэй байна. Тэр тусмаа элэгний хорт хавдар, хоол боловсруулах эрхтний хорт хавдар зэрэг өвчлөл их байдаг. Халдварын бус өвчлөлийн үед чихрийн шижин сүүлийн үед ихэд хурдацтай тархаж байна. Эдгээр өвчлөл нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолтоос шалтгаалдаг. Хүн өөртөө гаргадаг цаг хугацаа, мэдлэгээс хамаарч өвчлөх эрсдэл багасдаг. Сүүлийн үед хамгийн их гарч байгаа өвчлөл болох хорт хавдарын үеийн хооллолт, чихэр шижингийн үеийн хооллолтын талаар мэдээ, мэдээлэл хүргэнэ. 2021 онд дэлхий дахинаа чихрийн шижин өвчнөөр 6.7 сая хүн нас барсан гэх судалгаа байдаг. Мөн зургаан жирэмсэн эмэгтэйн нэг нь чихрийн шижинтэй болох эрсдэлтэй, 2045 он гэхэд 700 саяд хүрнэ гэсэн статистик тоо байдаг. Тэгэхээр маш олон хүнийг хамарсан архаг өвчин эмгэг юм. Тиймээс хоолны зөв дэглэм , дасгал хөдөлгөөн, эмийн эмчилгээ, эмчийн хяналтанд байж эрүүл байхын төлөө тэмцэх хэрэгтэй юм. Зөвхөн өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө ч үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой. Үүний хамгийн сайн арга бол эрүүл зөв хооллолт юм.
-Энэхүү үйл ажиллагааны зорилго нь юу вэ?
-Нийгмийн эрүүл мэндийн төлөө энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа. Хүмүүст нас болгон өөр өөрийн онцлогтой, хооллолт нь янз янз байдгийг таниулах зорилготой. Ингэснээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Мөн хүмүүс нэг үеэ бодвол эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолтын талаар их сонирхох болсон. Үүнийг дагаад хоол зүйн зөвлөгөө өгдөг хүмүүс ч ихэссэн. Гэхдээ мэргэжлийн хоол зүйчдээс зөвлөгөө, хаанаас яаж авахаа мэдэхгүй хүмүүс ч их байгаа. Тиймээс мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах боломжийг бий болгож, таниулаж байгаа нь бидний гол зорилго юм.
| ХООЛ ЗҮЙЧ Б.АРИУНЗУЛ: 2021 онд дэлхий дахинаа чихрийн шижин өвчнөөр 6.7 сая хүн нас барсан байна |
|
2026-10-31 07:25:00
Н.Батбилгүүн дэлхийн аваргын дагах тойргийн барилдаан хийнэ
2026-10-31 07:15:00
Т.Тулга дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-31 07:10:00
Х.Болортуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-31 07:00:00
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |