• Өнөөдөр 2025-04-02

ХӨСҮТ: Улаанбурхны вакциныг жирэмсэн эхчүүдэд хийхгүй

2024-08-28,   231

                       Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс вакцинжуулалттай холбоотой мэдээлэл өглөө.

        Энэ үеэр ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Жирэмсэн эмэгтэйчүүдийн тухайд вакциныг дагалдаж ирж байгаа үйлдвэрлэгчийн заавар дээр улаанбурхан, гахайн хавдрын эсрэг вакциныг жирэмсэн хүнд хийхгүй заалттай. Тэгэхээр бусад сэргийлэлтийн аргуудаар энэ төрлийн халдвараас сэргийлэх боломжтой. Мөн улирлын чанартай томуугийн эсрэг вакцинд жирэмсэн ээжүүд хамрагдсанаар ураг болоод өөрийгөө томуу, томуу төст өвчнөөс хамгаалах бүрэн боломжтой. Харин яагаад товлолын вакцинаас хүүхдүүдийг нөхөж дархлаажуулах шаардлагатай вэ гэвэл өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй тул товлолт вакциныг заавал нөхөж хийлгэх нь зүйтэй. Ингэж байж халдвараас сэргийлнэ. Тиймээс товлолт вакциндаа хамрагдаагүй хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд товлолт вакцинд нь хамруулахыг зөвлөж байна" гэв.
 

ХӨСҮТ: Улаанбурхны вакциныг жирэмсэн эхчүүдэд хийхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188