• Өнөөдөр 2024-04-30

Ж.ЧИНБҮРЭН: Эмийн үнэ, нөхцөл байдлын шалгалтын үеэр "Хүнийг гүжирдлээ, чамайг шүүхэд өгнө" гэсэн зурвас ирж байна

2024-04-16,   240

                   “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах" сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

            Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хянан, шалгагч нар хоёр хуулийн хүрээнд хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж байгаа. Үүнд 41 нэгж, байгууллага, 9654 хүнийг 20221 аж ахуйн нэгжтэй хамааралтай эсэхийг судаллаа. Миний гар утсанд “Хүнийг гүжирдлээ, чамайг шүүхэд өгнө, чи ямар том юм бэ” гэх зэрэг зурвас ирж байна. Бид үүнээс айж, ичихгүй. Харин нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий гэсэн мэдээллийг хууль хүчний байгууллагад өгч үнэн бодит байдлыг тодорхойлуулна.Тэр шийдвэрийг гаргахад та нөлөөлсөн гэдгийг тодорхойлох боломж хязгаарлагдмал. Гэхдээ энэ салбар дотор нэгдмэл ашиг сонирхолтой байна гэдэг ноцтой тоо гарч байна шүү дээ. Зарим газар 100 хувийн хамааралтай байх жишээтэй. Мэдүүлэг өгчихөөд тухайн асуудлыг шийдвэрлэх процессод ашиг сонирхолтой гэдгээ илэрхийлээд оролцохгүй байх хуулийн зохицуулалт бий" гэв.

Ж.ЧИНБҮРЭН: Эмийн үнэ, нөхцөл байдлын шалгалтын үеэр "Хүнийг гүжирдлээ, чамайг шүүхэд өгнө" гэсэн зурвас ирж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188