• Өнөөдөр 2024-05-04

ЭМЯ: Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байна

2024-02-07,   433

                             Нийт 1.3 сая иргэн өнөөдрийн байдлаар эрт илрүүлэгтээ хамрагдаад байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

          Залуучууд буюу 18-30 насныхан эрт илрүүлэгтээ бага хамрагдаж байгаа бөгөөд үзлэгт хамрагдсан залуусын өвчлөлийн тоо өндөр тэр дундаа шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл их байгаа аж. 
 
            Эрт илрүүлэгт хамрагдаж өвчтэй, сэжигтэй гэж оношлогдсон 964.000 хүний 57.8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, 13.4 хувь нь дотоод шүүрлийн бодисын солилцоо, 9 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцоо, 6.7 хувь нь зүрх, судасны тогтолцооны өвчтэй байна. Мөн амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл өндөр байгаа аж. Насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчинд хувь хүний амьдралын хэв маяг тэр дундаа тамхи татах, архи уух, хөдөлгөөний хомсдол, жимс ногооны хангалтгүй хэрэглээ буюу буруу хооллолт зэрэг нөлөөлж байгааг тус яамнаас мэдээллээ.
Түүнчлэн Монголын уламжлалт хоол хүнс хоорондоо харшлах нь бага. Харин уламжлалт бус хоол хүнсний хэрэглээнээс болж олон төрлийн өвчлөл бий болж байна гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байв. 
"Ходоодны хавдрын 44 тохиолдол дээрээс авч үзэхэд нэг хүн дунджаар 10.4-9.1 жилийн өмнө хавдраа эрт илрүүлсэн байна" 
 
           Эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, 36.4 хувь нь илүүдэл жинтэй бөгөөд 40 ба түүнээс дээш насны дөрвөн хүн тутмын нэг нь таргалалттай байна.  Харин дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог 400 граммаас бага хэрэглэж байгаа аж. Халдварт бус өвчнөөр өвчлөх 1-2 хүчин зүйл хүн амын 22.4 хувьтай байгаа бол огт эрсдэлгүй хүн ам нь маш бага буюу 4.1 хувьтай байна.  Мөн үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байгаа бол эрт илрүүлгийн үед илэрсэн ходоодны хавдрын 44 тохиолдол дээрээс авч үзэхэд нэг хүн дунджаар 10.4-9.1 жилийн өмнө хавдраа эрт илрүүлж оношлуулжээ. Иймд хүн болгон сэтгэцийн эрүүл мэнддээ онцгойлон анхаарах хэрэгтэй байгааг Эрүүл мэндийн байгууллагаас уриаллаа. 

ЭМЯ: Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188