• Өнөөдөр 2024-04-26

Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй

2021-10-31,   324

Нийслэлд өчигдөр буюу аравдугаар сарын 31-нд I тунд 20, II тунд 51, нэмэлт сэргээх тунд 834, нийт 905 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2949 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.534 (76.0 хувь), 16-17 насны 26.545 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр буюу аравдугаар сарын 31-ний Ням гарагт дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Харин маргааш буюу Даваа гарагаас эхлэн төлөвлөлтийн дагуу ажиллана гэдгийг албаныхан мэдээллээ.
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188