• Өнөөдөр 2025-05-20

Нийслэлийн 14 дүгээр сургуульд цахим танхим байгууллаа

2024-08-20,   239

            Боловсролын яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуульд цахим танхим байгуулж, өнөөдөр нээв. Уг төсөл нь гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа сургуулиудыг өргөтгөх, иж бүрэн тоног төхөөрөмж, тавилгаар хангах замаар хүчин чадлыг нь үе шаттай нэмэгдүүлэх зорилготой.
 
       Энэ онд нийслэл дэх гурван ээлжийн эрсдэлд буй 47 сургуульд хосолсон сургалтын 25 жишиг, энгийн 110 цахим танхим байгуулна. Хосолсон сургалт бол сурагчид цахимаар бие даан суралцаж, танхимд багшийн хамт бататгах буюу идэвхтэй аргаар суралцах боломж гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулж буй төслийн багт талархал илэрхийлэв.

Нийслэлийн 14 дүгээр сургуульд цахим танхим байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188