Торхтой зайрмаг гартаа атгачихаад гүйхээрээ явж байсан хүүгийн зайрмаг нь уначихав. Ээж нь бололтой зүүн гартаа цүнх сугадсан эмэгтэй “Өө Содоо, зөөлөн гүйхгүй дээ” гэж хэлээд цүнхээ ухлаа. Цүнхэн дотроосоо жижигхэн алчуур гаргаж ирээд Содоо гэх нэрийг мэдэхээс өөрөөр танихгүй хүүгийн өмд дээр дуссан зайрмагийг арчиж, хүүгээ хөтөлсөөр хэдхэн хоромын өмнө үйлчлүүлсэн “Сүүн зайрмаг”-ны гадна очиж, хүүдээ дахин зайрмаг авч өгөв. Эхний зайрмагаа санамсаргүй унагачихсан ч дахин зайрмагаар “шагнуулсан” Содоогийн ход ход инээх дуу Улаанбаатарын шөнийг урин дуудах.
Үдшийн 23:00 цаг өнгөрч байсан ч Сүхбаатарын талбайд хөл хөдөлгөөн тасарсангүй. Нийслэл хотын зуныг “чимсэн” талбайн усан оргилуур ч хүмүүсийг ихээр татна. Усан оргилуурын тал талд байрлуулсан чанга яригчаас ихэвчлэн орчин үеийн гадна, дотнын поп, хит дуунууд эгшиглэх нь сонсголонтой. Ялангуяа гаднын хит дуу эхлэхэд усан оргилуур тойрч, хэсэг хэсгээрээ суусан залуус “Тийм ээ” хэмээн нэгэн зэрэг дуу гаргаж, хөгжилдөцгөөх аж. Сүхбаатарын талбайн ойр орчимд хэд алхаад л “Бидний зургийг дараад” өгөөч хэмээн гар утсаа өгсөн хүмүүстэй таарна.
Усан оргилуур тойрч, нэг ангийн ахмадууд, он жавууд цуглацгаажээ. Тэд ярих бүрдээ “Тэр жил” гэх. Ердөө энэ хоёр үг л ахмадуудын хуучны сайхан цагийг эргүүлэн авчирдаг байж мэдэх юм. “Тэр жил Бат Одноогийн форм руу чернил цацчихаад ээжид нь турсагаа хуулуулж байгаагүй юу” гэж тэдний нэг нь хэлэв. Тэрбээр, шоотой цамныхаа гадуур саарал хүрэм өмссөн түүний зэргэлдээ суусан ангийн нөхөр нь хэсэг толгойгоо маажиж байснаа “Одоо бодох нь ээ, Одноогийн ээж их хатуу гартай хөгшин байжээ. Ердөө ганцхан алгадсан юм. Гэтэл өнөөх чинь бүтэн өдөржин халуу дүүгэж, час хийтэл хорссон шүү” хэмээн ичингүйрэн хүүрнэнэ. Тэд энэ мэт нэгнийгээ “цаашлуулж” тэртээд үлдсэн дурсамжийнхаа ертөнцөөр хамтдаа аялцгаах аж. Тэднийг сургуулийнх нь хавартай орхиж, цааш явбал удаан уулзаагүй мэт ам уралдан ярих хэсэг залуустай таарлаа.
.jpg)
Тэдний ярианы өнгө аясаас хугацаат цэргийн албаа хамт хаасан он жавууд болох нь төвөггүй ойлгогдоно. Нормын хар гутал нь толь мэт гялалзаж, цэргийн дүрэмт нь идэр цээжнийх нь ид хавыг гайхуулсан шонхор хамар, бүлтгэр нүд, өтгөн хөмсөгтэй залуу тэдний дундаас содон харагдана. Тэрбээр, алба хаасан ангидаа улирч үлдсэн бөгөөд он жавуудтайгаа уулзахаар ирсэн нь энэ аж. Удаан уулзаагүй нөхөд нь байсхийгээд түүний гарны булчингаас атгаж, мөрдэсийг нь шударч байлаа. Саяхан л оройн тоонд хамтдаа жагсаж байсан нөхөд өдгөө “Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрөх юм аа. Ингэж бүгдээрээ уулзаагүй хэчнээн ч удсан юм бэ дээ” гэцгээн сансан сэтгэлээ уудлана. Тэд мөр мөрөө давуулан гараа тавьж, “Халагдах цэргийн вальс” дууг намуухнаар эхлүүлэв. Тэднийг ч мөн цэргийнх нь он жилүүдтэй орхин би цааш явлаа.
Сүхбаатарын талбай шөнөдөө амраг хосуудаар дүүрэн. Хэд алхаад л ирээдүйгээ сайхнаар төсөөлж, ярих залуу хос тааралдах. “Хайр аа, хэрвээ чи гадаад руу сурахаар явчихвал би яах юм бэ” хэмээн найз бүсгүйнхээ гарыг чанга гэгч нь атгасан залуу асуухад “Яалаа гэж чамайгаа ганцааранг нь үлдээх юм бэ. Хоёулаа хичээж байгаад хамтдаа гадаадад сурна” хэмээн бүсгүй даруухнаар хариулав. Мөч бүрээр хэмжигдэх амьдралынхаа хором бүхнээ аз жаргалтай өрнүүлэх залуус Улаанбаатарын шөнийг чимэх мэт. Энэ мэт элдвийг эргэцүүлэн явтал чанх хажууд нэгэн залуу “Автобус зогсчихсон юм чинь би чамайгаа хүргэж өгье. Хамт алхахад сайхан үдэш байна шүү. Надад санаа зоволтгүй ээ, чамайг хүргэж өгчихөөд би гүйгээд л харьчихна” хэмээн хэлж, найз бүсгүйнхээ гарыг хөтлөн цааш алхав.

Сүхбаатарын талбайгаас Үндэсний соёл амралтын хүрээлэн орох замд бага насны хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд олон таарлаа. Парк дээр ч хүүхэдтэйгээ хамт салхилж яваа гэр бүл олон байв. “Хариуцлагын гэрээ”-ний дагуу Үндэсний соёл амралтын хүрээлэн үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ 12-оос доош насны хүүхдэд үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан. Тийм дээ ч өдөр нь паркаар үйлчлүүлэх "эрхгүй" хүүхдүүдийг шөнө эцэг, эх нь дагуулан гарч, бүх тоглоом нь унтарсны дараа л хүүхдийн парк хүүхдүүдээр “дүүрч” байгаа юм.

Өсвөр насны хүүгийнхээ элсэлтийн ерөнхий шалгалтад нь амжилт хүсэж, урам өгөхөөр дагуулж ирсэн хижээл эр “Миний хүү шалгалтаа сайн өгч чадвал сайн сургуульд орно. Сайн сургуульд орох юм бол ажил төрөл, цалин мөнгө, амьдрал гээд бүх зүйл чинь аяндаа бүтнэ” хэмээн үгээрээ хүүгээ “ташуурдах” аж. Тэрбээр хором бүрд хүүдээ хандан “Гол нь хичээдэг л юм шүү” гэв. Эцэг, эх нь чадахаараа л урмын үг хэлж, хүүгээ ирээдүйг нь бүтээлцэхэд туслах юм. Өлгийтэй нярайгаа тэвэрсэн залуухан аав энгэрт нь нойрмоглох бяцхан үр, гараас нь чанга атгасан эхнэртээ хандаж “Гурвуулаа сайхан амьдарнаа” хэмээн инээмсэглэх. Шөнийн паркийн модон сандлууд дээр аз жаргал “буцлаад” сандал бүхэн эзэнтэй.
Шөнийн паркийн модон сандлууд дээр аз жаргал “буцлаад” сандал бүхэн эзэнтэй
Турьхан гарандаа баймгүй хүч гаргаж, шорлогны төмөр тэргээ түрж, өгсүүр зам өөд мацаж явахад нь би түүнтэй таарсан юм. Агуу мөрөөдөл тээж, түүндээ хүрэхээр шөнө бүр энэ замыг туулдаг түүнийг С.Бүргэд гэдэг. Тэр 19 настай. Амны хаалттай байсан учир царайг нь тод хараагүй ч түүнд л баймаар тийм дөлгөөн харцийг анзаарахгүй байж чадаагүй. Тэрбээр “Сая ч хөл хорионы үеэр үнэхээр чанга байлаа шүү. Ажил ч олдохгүй. Мөнгөгүй, гэртээ суугаад байх хэцүү юм. Тогтмол ажилтай, тогтсон цалинтай байсан бол хэчнээн сайхан бэ” хэмээн яриасаж, бид ч шорлогны тэргээ өгсүүр газарт хамт түрж, уруу газарт нэгнээ амрааж, ээлжилсээр нэлээд замыг туулав. “Хүнд хэлэхгүй ээ” гэх хувийн шалтгааныхаа улмаас их сургуульд элсээгүй С.Бүргэд агуу мөрөөдлөө бодит болгохын тулд шөнө дунд харьж яваа гэнэ.
“Чиний мөрөөдөл юу вэ” гэж асуухад минь С.Бүргэд зогтусаж, дуугаа хураав. Гэнэтхэн цовоо цолгиун хоолойгоор “Хүн нэг юм мөрөөдөөд байвал түүндээ хүрдэггүй. Яг наана нь л буудаг юм билээ. Жишээ нь би захирал болно гэж мөрөөдөөд байвал захирлын туслах юм уу, ямартай ч захирлын дор байдаг хүмүүсийн л нэг болно. Би инженерийн мэргэжилд дуртай. Гэхдээ инженер болно гээд л яваад байх юм бол барилгын туслах ажилтан болж магадгүй. Тийм учраас дэлхийн хэмжээний инженер, архитектур болох зорилго, мөрөөдөл өөртөө тавьсан. Чадлынхаа хэрээр сайн хичээж чадвал дэлхийнх биш юм аа гэхэд, тивийнхээ, улсынхаа шилдгүүдийн нэг болох байх аа” гэж хэлэхдээ тэрбээр нүдээрээ инээмсэглэж байлаа.
.jpg)
С.Бүргэд багаасаа л хүнд, хүчир ажлыг гололгүй хийж, өссөн аж. Инженер болох мөрөөдлөө ч барилга дээр ажиллаж байх даа олж авсан гэх. Шорлогны тэрэгтэйгээ дотно найзалсан С.Бүргэд “Зуны цагт шорлог хийж, олон хүн цугладаг газар зогсвол барилгын нэг өдрийн хөлснөөс илүүг олж чадна. Гэхдээ залхууралгүй өдөржингөө зогсож чадвал шүү дээ” хэмээн хэзээний том хүн шиг хэвлүүн ярина.
Үргэлжлүүлэн “Хэрэв мах, ногоо гээд материал тасрахгүй бол нэг өдөрт өшөө ихийг зарж чадна. Өдөртөө олдог хэдээсээ илүүг олчихвол харих зам нэг их хол биш. Гэхдээ шөнө ажиллахаар согтуу хүмүүс их ирдэг юм. Согтуу хүнтэй уурлаж, хэдэр харьцаад байвал болохгүй. Учраа хэлж, аргадангуй харьцахаар гайгүй л байдаг. Хааяа согтуу ах нар сайхан сэтгэл гаргаж, олон шорлог авдаг юм. Согтуу ах нар заримдаа маш том хөрөнгө оруулалт хийдэг дээ” гээд инээв.
С.Бүргэд шөнийн хотыг “сэрээхгүй” гэсэн шиг эвлэгхэн хоолойгоор зөөлхөн дуулж эхлэв. Ээжийн тухай дуунаас эхэлсэн бид сүүлдээ нутаг ус, сүрэг малын тухай дуу аялцгаав. С.Бүргэд зохиолын дууг “янзын” эвлэгхэн дуулна. Дууг нь тасламгүй ямар сайхан дуулдаг гэж санана.
Бид хоолой нийлэн дуулж, хол ойрыг ярилцсаар хэдий нь Саппорогийн автобусны буудалд иржээ. Тэднийх эндээс холгүйхэн гэнэ. Түүнд “баяртай” хэмээн хэлээд эргэвэл С.Бүргэд яаруу, сандруу тэргээ ухаж гарав. Гайхан харахад тэрэгнийхээ хажуу талаас хоёр шорлог гаргаад ирэх нь тэр. Тэгснээ “Би сая л саналаа. Орой буухаасаа өмнө шарсан юм. Хүн авахгүй болохоор нь доошоо хийчихсэн байсан таг мартчихжээ” гэв. “За энэ таны хөлс” гээд өнөөх хоёр шорлогныхоо нэгийг над руу сунгаж, инээмсэглэв. Дугуй нь бага зэрэг элэгдсэн төмөр тэрэгнийх нь хажууд зэрэгцэж зогсоод С.Бүргэд оройн хоолоо, би тэрэг түрсний хөлсөө хамт идсэн юм. Хамгийн сүүлд хэзээ ийм амттай шорлог идсэн ээ ч би мартаж орхиж. Тэр чин сэтгэлээрээ намайг дайлчихаад тэргээ түрэн харанхуй руу “уусав”.

| ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Цар тахлыг “мартуулсан” Улаанбаатарын шөнө |
|
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |