Намрын налгар өдрүүд үргэлжилж, хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын түгжрэл өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Мөн малчид өвс, хадлангаа бэлтгэхэд хэрэг болох бага оврын ачааны машин сонирхож байгаа гэнэ. Тиймээс малчид тарган малаа махны ченжид хямд өгч, автомашины ченжээс үнэтэй машин худалдаж авдаг үе аж. Үүнээс гадна оюутнууд хичээлийн зав зайгаараа таксинд явж, мөнгө олох зорилготойгоор приус маркийн автомашин худалдан авдаг байна. Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайт “Да хүрээ” захаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
өнгөрсөн хавар 20-22 сая төгрөгийн үнэтэй байсан приус 20 маркийн автомашин 24-25 сая төгрөгт хүрчээ
Удахгүй идэр есийн хүйтэн эхэлж, иргэд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх үнэ боломжийн унаа хайн “Да хүрээ” захаар холхих аж. Биднийг тус захад очих үеэр хөл хөдөлгөөнд дарагдсан “Да хүрээ” захын ченжүүд амандаа орсон үнэ хэлж байх юм. Тухайлбал өнгөрсөн хавар 20-22 сая төгрөгийн үнэтэй байсан приус 20 маркийн автомашин 24-25 сая төгрөгт хүрчээ. Бид энэ үеэр худалдан авалт хийхээр ирсэн малчин залуугаас дараах тодруулагыг авсан юм. Тэрбээр “Өнгөрсөн жил машин худалдаж авсан. Би 2020 онд орж ирсэн “Probox” 10 сая төгрөгөөр авч байлаа. Гэтэл энэ жил үнэ нь хоёр дахин нэмэгдээд 21 сая төгрөг болжээ. Он хуучин машин ч өнгөрсөн жилийн үнэ ханшаар худалдаж авах боломжгүй болсон байна. Хуучин машины үнэ ч шинээсээ ялгагдах зүйлгүй өссөн бололтой. Энэ жил нэг тэвштэй тэрэгтэй болох санаатай хэдэн хонь махлаад мөнгийг өвөртлөөд ирсэн. Гэтэл хаанаа ч хүрэхгүй янзтай шүү. Нутаг руугаа буцаад, малчны зээл авч ирдэг юм уу л гэж бодож зогсоно. Өглөөнөөс хойш энэ хавиар эргэлдлээ. Олигтой машин таарсангүй. Хэзээ мөдгүй салж унах гэж байгаа машины эзэн хүртэл амандаа орсон, дуртай үнээ хэлж байх юм. Шинэ машины үнийг бүүр асуугаад ч хэрэг алга. Миний сонирхож байгаа тэвштэй машины орж ирсэн үнэ 30 сая төгрөг хол гарчээ. 2015 онд орж ирсэн үнэ нь 23 сая төгрөг болсон байна” гэсэн юм.

Жишээлбэл, приус 30 маркийн автомашин үйлдвэрлэсэн оноосоо гадна, дотроо “L” “S” “G” гэх мэт загвартай. Үнийн хувьд ч харилцан адилгүй байдаг
Мөн бид “Да хүрээ” захын ченжээс дараах тодруулгыг авлаа. Тэрбээр “Энэ жил худалдан авалт тун дажгүй байна. Өнгөрсөн хоёр жил худалдан авалт муутай байсан. Тэр дундаа бэлэн мөнгөөр худалдаа их хүн ховор байлаа. Тиймээс Банк бусаар олонхыг нь худалдсан. Иргэд автоамашины үнэ тэнгэрт тулсан гэж байгаа боловч үнэндээ автомашины үнэ өсөөгүй. Харин буурах чиг хандлагатай байна. Автомашин он, үнэ, загвараасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, приус 30 маркийн автомашин үйлдвэрлэсэн оноосоо гадна, дотроо “L” “S” “G” гэх мэт загвартай. Үнийн хувьд ч харилцан адилгүй байдаг” гэлээ. Иргэдийн хамгийн их худалдан авалт хийдэг “Prius 20”, “Prius 30”, “Prius 41”, “Prius 50”, “S”, “Aqua”, “Probox” “Harrier” загварын машины үнэ асуухад “Prius 20” гаальтай нь 20-24 сая, “Prius 30” гаальтай нь 23-28 сая, “Prius 50” 45 сая, “Prius 41” 32.5 сая төгрөгийн үнэтэй. Харин “Aqua” загварын автомашин 18-20 сая, “Probox” 15-23 сая, “Harrier” загварын автомашин 36-95 сая төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байна.
Энэ жил нэг тэвштэй тэрэгтэй болох санаатай хэдэн хонь махлаад мөнгийг өвөртлөөд ирсэн
“Да хүрээ” захад орон нутгийн иргэд тэвштэй тэрэг сонирхож байх бол залуус приус 30, 50 маркийн суудлын автомашин худалдан авах сонирхолтой байна. Приус 50 маркийн автомашин худалдан авч буй залуугаас тодруулбал “Би энэ жил их сургуульд элсэн орсон. Тиймээс хичээлийнхээ хажуугаар халтуур хийх зорилгоор машин авч байна. Нэгэнт л машин авч байгаагаас хойш өнгө үзэмж сайтайг нь авья гэж бодоод приус 50 маркийн машин авахаар боллоо. Урьдчилгаа 30 хувийг нь өгөөд Банк бусаар худалдан авч байна. Яг үнэндээ автомашины үнэ өссөн, өсөөгүйг мэдэх юм алга” гэлээ.
Урьдчилгаа 30 хувийг нь өгөөд Банк бусаар худалдан авч байна. Яг үнэндээ автомашины үнэ өссөн, өсөөгүйг мэдэх юм алга
.jpg)
| ҮНЭ ХАНШ: “ДА ХҮРЭЭ” ЗАХАД ПРИУС 50 МАРКИЙН АВТОМАШИН 27-45 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |