Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж, хүмүүс өвлийн бэлтгэлдээ хэдийнэ оржээ. Тэр дундаа аравдугаар сар бол тариаланчид ургацаа хурааж, малчид өвс, тэжээлээ базаах ид үе. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын энэ оны 221 дүгээр тогтоол гарсан.Ингэхдээ хадлан бэлтгэх боломжгүй орон нутгийн удирдлагатай харилцан тохиролцож хадлангийн талбай ашиглах гэрээ хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулахаар тусгасан. Энэ бол малчид өөрсдөө өвс, тэжээлээ бэлтгэх том боломж. Нөгөө талаар үйлдвэрээс гарсан өвс тэжээлийг малчдад борлуулдаг. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн сурвалжилгаараа “Энхжин” худалдааны төв болон “Эмээлт” зах хүрэх замд борлуулж буй өвс, тэжээлийн үнийг сурвалжиллаа.

Хэдийгээр тэжээл “гүйх” цаг нь өдийд хэдий ч борлуулалт тааруу байгаа бололтой, борлуулагчдын зарим нь шуудайтай тэжээл дээрээ унтаж, зарим нь утас оролдон цагийг өнгөрөөнө
Энхжин” худалдааны төвийн автобусны буудлын хоёр талаар “Мал, амьтны төрөл бүрийн тэжээл зарж байна” гэсэн бичигтэй том, жижиг агуулах, дэлгүүр эгнэжээ. Зарим нь тонн тэжээл багтах агуулахтай байх бол олонх нь дэлгүүрийнхээ үүдэн хэсэгт цөөн тоогоор тавьсан байх бөгөөд гадна талбайд шуудайтай тэжээл хураан, үнийг нь наан борлуулж байв. Хэдийгээр тэжээл “гүйх” цаг нь өдийд хэдий ч борлуулалт тааруу байгаа бололтой, борлуулагчдын зарим нь шуудайтай тэжээл дээрээ унтаж, зарим нь утас оролдон цагийг өнгөрөөнө. Хүмүүсийн хувьд үнэ асуухаас хэтрэхгүй бөгөөд хаа нэг жижиг тэрэгтэй хүн ирж, 5-6 шуудай тэжээл авахаас өөрөөр дорвитой худалдаа наймаа бололгүй нэлээд удав. Ийн ажиглахад энэ дундаа арай том агуулах анхаарал татав.
Тус цэгийн эзэн Н.Баярбат“Манайх “Улаанбаатар” гурилын үйлдвэрээс тэжээлээ авдаг. Овьёос, хивэг нэг шуудай нь 17000 төгрөгийн үнэтэй. Үйлдвэрээсээ 16500 төгрөгөөр аваад тээврийн зардлынхаа мөнгөө тооцож, ийм үнээр худалдаалж буй. Ер нь бол өнгөрсөн жил малын тэжээлийн үнэ 16000 төгрөг л байсан. Одоо борлуулалт өмнөхөөс муудсан учир бид ашгаа бодон 500-1000 төгрөг л нэмж байна. Нэг тонн нь 40 шуудай гэхээр 680 мянган төгрөг гэсэн үг. Манайх долоо хоногтоо долоон тонн тэжээл татдаг. Ихэвчлэн хоёроос гурван тонн нь л зарагдаж байна. Энд худалдаа хийгээд есөн жил болж байгаа болохоор танил байнгын үйлчлүүлэгчтэй болсон” гэв.
.jpg)
Цааш явахад, монгол овьёос, хивэг нэг шуудай нь 17000-17500 бол Орос овьёос нэг шуудай нь 50000, шинэ ургацын овьёос 40000, хивэг нэг шуудай нь 15000, орос цэвэр будаа 50000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байв. Эдгээр нь бүгд үйлдвэрийн үнээсээ 1000 төгрөгөөр илүү үнээр зарагдаж байв.
Үргэлжлүүлэн өвсний үнэ судлахаар “Эмээлт” зах руу хөдлөв. Тус захыг арай хүрэхгүйгээр замд өвс зарах худалдаачид тааралдав. Том машины тэвшин дээр шоо шиг дөрөв дөрвөөр нь тэнцүүлэн өндөрлөн өрсөн өвстэй машин эгнэжээ. Тэд бол Төв аймгийн худалдаачид. Нэг боодол өвсийг 7000 төгрөгөөр худалдаж байв. Худалдагч Г.Амармөнх “Өвсний үнэ нэмэгдэх асуудал борлуулагчдын ирж байгаа хол ойроос хамаарна. Шатахууны үнэ нэмэгдсэн учраас хол аймгаас ирж байгаа хүмүүсийн хувьд тээврийн зардлаа нэмж тооцоод ойролцоогоор боодол тутамдаа 500-1000 төгрөгөөр үнээ нэмээд байна. Борлуулалт өмнөх жилтэй харьцуулахад тааруу байна. Бидний хувьд ашигтай ажилладаг үе нь одоо юм. Гэвч иргэд, малчдын худалдан авах чадвар маш муу байгаа бололтой” гэлээ.
Энэ зуурт жижиг ачааны тэрэгтэй хүн ирж, ногоон өвснөөс 500 боодлыг авах болж, машиндаа ачиж эхлэв. Энэ үеэр өөрийгөө Х.Мэндчулуун гэж танилцуулсан жолоочоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Манайх Төв аймгийнх. Жил бүр өвс, тэжээлээ хотоос авдаг. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс нэг их өсөөгүй байна. Саяхан манайх 1000 боодол өвс худалдаж авсан. Одоо нэмж 500 боодлыг авч байна. Хэд хоногоос өвсний үнэ нэмэгдэх сураг байгаа учраас эртхэн нөөцөлж байгаа хэрэг. Өнгөрсөн жил нэг боодол өвс 6000 төгрөгийн үнэтэй байсан. Энэ жил эрт цас орсон болохоор эрт хүйтэрч, урт өвөл болох төлөвтэй байна” гэлээ.
| ӨВС НЭГ БООДОЛ НЬ 7-15 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |