Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны гэргий Д.Ганчимэгтэй ярилцлаа.
-Та анх ханьтайгаа хэрхэн танилцаж, амьдралаа эхэлж байв?
-Бид хоёр ханилаад 40 орчим жил болсон. Анх Свердловск хотод танилцаж байлаа. Миний хань хөгжмийн зохиолч мэргэжлээр сурч байсан. Би дадлагажигч оюутнаар тус хотод хэлний мэргэжлээр нэг жил суралцсан юм. Тус хотод нэг жил үерхээд, Монголдоо ирж гэр бүл болсон. Миний нэг жил сурах хугацаа дуусаад, хань минь нэг жилийн чөлөө авч нутагтаа ирж байлаа.
Манайх гурван хүүхэдтэй. Нэг хүү минь төгөлдөр хуурын багш мэргэжилтэй. Аав нь хөгжмийн зохиолч болно гэж их найдаж байсан ч хөгжмийн зохиолч болсонгүй. Хүүхдүүд маань эгэл жирийн ажил, амьдралтай.
.jpg)
-Таны хань байгалиас заяасан хөгжмийн авьяастан. Ханьдаа сод бүтээл туурвихад нь санаа, оноогоо хэлдэг байв уу?
-Тухайн үед урлан байгаагүй учир гэртээ уран бүтээлээ туурвидаг байсан. Тэгэхээр би байнга хажууд нь сонсоод л сууж байна шүү дээ.
Хийсэн, бүтээсэн бүтээл бүр нь ард түмний дунд алдаршсан. Өөрөө сул бүтээл гаргах дургүй. Төгс бүтээл хийхийг зорьдог хүн байсан. Мэдээж санаа, оноогоо хуваалцдаг байсан. Би мэргэжлийн хөгжмийн урлагийн хүн биш шүү дээ.
-Мэдээж та ханийнхаа олон бүтээлд дуртай, хайртай байх. Гэхдээ үргэлж сонсдог, сонсмоор санагддаг бүтээл нь юу вэ?
-“Морин хуурийн концерт”, “Сэтгэлийн эгшиг”, “Манан”, “Сэрсэн тал”, “Эхийн сэтгэл шиг” , “Аав, ээж хоёр минь”, “Монголын тал нутаг”, “Хүүгээ өрөвдөөд уйлмаар даа” гээд бүх уран бүтээлд нь хайртай. Сүүлийн үед “Эхийн сэтгэл шиг” бүтээлийг нь илүүтэй сонсож байна.
-Хамгийн сүүлд зохиосон энэ “Эхийн сэтгэл шиг” хэмээх бүтээлээ танд зориулсан юм билээ. Үнэхээр сэтгэлээс сэтгэлд хүрсэн ая, эгшиг шиг санагдсан?
-Хань минь хүнд өвчний улмаас Бээжин хотод хагалгаанд орсон. Би түүнээс хойш бүтэн хоёр жил асарсан юм. Ажлаасаа чөлөө авч нэг жил асраад, дараа нь ажлаасаа гарч, тэтгэвэртээ сууж асарч байлаа. Надаас өөр хүнээр асруулах дургүй байсан. Хүнд өвчтэй байх хугацаандаа 2019 онд хамгийн сүүлийн бүтээл болох “Эхийн сэтгэл шиг” гэх гайхамшигтай сайхан аялгууг бичсэн юм. Өөрт нь эхийн сэтгэлээр хандаж, асарч, сувилж байсан болохоор надад зориулж тус бүтээлийг хийсэн байх гэж боддог. Тус бүтээл нь ертөнцийн бүх зүйл эхийн хайртай салшгүй холбоотой гэх агуулгатай, утга уянгын гайхамшигтай зохиол шүү дээ.
Тухайн үед гарыг нь харахаар маш их хайр төрдөг байсан.Тэр гайхамшигтай гар дахиж хөгжмийн утас, товчлуур дээгүүр гүйхгүй гэж бодохоор үнэхээр харамсалтай, хэцүү байсан. Түүний минь гарыг өөр хүн хараад тэгж хэзээ ч бодохгүй, ойлгохгүй.
-Ханийг тань ямар өвчний улмаас бурхан болсныг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх. Өвчнийг нь хэт хожуу мэдсэн үү?
-Нойр булчирхайн хавдар дөрөвдүгээр шатандаа орсон байсан. Өөрөө нямбай хүн учир жил бүр эход харуулдаг байлаа. Гэтэл оношилгоогоор нь илэрдэггүй байсан юм билээ. Манай улсын эмнэлэг яагаад мэддэггүй байсан юм бол гэж харамсаж байсан. Миний хань өвддөггүй, ханиад ч хүрдэггүй хүн. Сүүлийн нэг, хоёр жил ханиад хүнд туссан юм. Явахаар ядраад байна гэдэг байсан. Тийм л шинж тэмдэг илэрч байлаа.
-Б.Шарав гуай ямар улиралд бүтээл туурвих дуртай байсан бэ?
-Намар, өвөл, хавар бүтээлээ туурвиад, зун нь амардаг байсан. Зун байгалийн сайхныг үзэж, аялж байхдаа бүтээлийнхээ санааг олдог байсан байх гэж боддог. Намар ажил эхлэнгүүт нам сууж, бүтээл дээрээ ажилладаг.
.png)
-Таны хань олон түмний зүрх сэтгэлд хоногшсон сод бүтээлүүд туурвихдаа ямар зан байдал гаргадаг байв. Ер нь бүтээл туурвих онгод нь хэрхэн ордог байсан юм бол?
-Миний хань их дөлгөөн, тайван хүн. Ухаалаг хүн болохоор өөрийгөө сайн барьж чаддаг. Хүнтэй эвтэй харьцдаг. Хараалын үг хэлж үзээгүй.
Миний ханийн ганц хүсэн хүлээсэн зүйл нь туурвисан бүхнээ ард түмэндээ үнэлүүлэх юм шүү дээ.
Ард түмэн, судлаачид, урлагийнхан уран бүтээлийг нь бэлгэшээж хүлээн авч байвал сайн бүтээл болжээ гэж үнэлдэг. Тэгээд манай хүний олон сарын хөдөлмөр болохоор сэтгэл нь тайвширна, баярлана, гэр бүлтэйгээ амарна. Зохиол бүтээлээ дуусгаад, тоглуулаад, үнэлгээгээ авчихаад багынхаа найз нөхөдтэйгөө уулзана шүү дээ. Ц.Чинзориг, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж, С.Тараа нартай уулзаж, бүтээлийнхээ ололт амжилтын талаар ярьж, сэтгэгдлээ хуваалцдаг байсан.
Аливаа бүтээлийг нэг суугаад л бичнэ гэж байхгүй. Бүтээлийнхээ талаар судалгаа маш сайн хийдэг. Музей үзнэ, ном уншина, хэдэн сар бодно. Тэгж байж нэг өдөр төвлөрч суугаад бичиж эхэлдэг. Хэд хоног суугаад биччих бүтээл байна, хэдэн сараар сууж хийх бүтээлүүд ч бий. Уран бүтээл хийж суухдаа гэрт байгаа, үгүй нь мэдэгдэхгүй. Орчноосоо тасарчихсан байна. Тэр үед нь сайн бүтээл гарах нь ээ гэж ойлгох хэрэгтэй. Харин надад хоол ундыг нь таслахгүй, сайн хийж өгөх, хэрэгтэй байгаа бүхнийг нь дөхүүлэх үүрэг ногдоно. Бүтээлээ хийж байхдаа бидэнтэй ховор ярьдаг байсан.
-Б.Шарав гуай юунаас уран бүтээлийнхээ санааг олдог байсан бол. Танд энэ талаараа дурсдаг байв уу?
-Уран бүтээл хийхэд их олон зүйл нөлөөлнө. Сэтгэл санааны байдал ч чухал.
Ханийн минь онгод хийморийг хөглөдөг гол хүчин зүйл нь аав, ээж, нутаг ус, байгаль, гэр бүл нь байсан. “Сэрсэн тал” хэмээх бүтээл нь багадаа хурдны морь унадаг байсантай нь холбоотой. Аав, ээж, нутаг устай холбоотой олон зохиол, бүтээл бий. Өөрийнхөө төрөлх нутгаасаа л энергиэ авдаг байсан. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хүн шүү дээ. Эхээс долуулаа, айлын тав дахь хүүхэд байсан.
-Б.Шарав гуайн бүтээсэн ая, эгшгийг сонсоход хорвоо ертөнцийг тэр чигээр нь багтаасан мэт мэдрэмж төрдөг. Харин таны хувьд ямар мэдрэмж төрдөг вэ. Сонсох бүртээ өөр мэдрэмж авдаг уу?
-Бүтээлүүдээ маш гүн агуулагатай бичдэг. Зарим бүтээлийг нь ганц сонсоод ойлгоход хэцүү.
“Эцэстээ хоосон хорвоогоо бодохоор
Хүүгээ өрөвдөөд уйлмаар даа” гээд дуу байдаг.
Хорвоо ертөнц гэдэг хоосон гэдгийг илэрхийлж байгаа юм.
-Та ханийнхаа хажууд байсаар муухан хөгжмийн мэргэжилтнээс дээр болсон байх даа. Ер нь сайн, муу хөгжмийг андахгүй биз?
-Би хөгжим тоглож чадахгүй болохоос биш, эчнээ хөгжмийн боловсрол эзэмшсэн гэж боддог. Яагаад гэвэл Монголын сор болсон хөгжмийн зохиолчийн хажууд 40-өөд жил амьдарлаа. Хөгжмийн талаар их зүйл суралцсан. Аливаа нэг хөгжмийг сонсоод ямар хэмжээнд бичсэнийг нь гадарладаг болчихсон. Хүссэн, хүсээгүй хөгжимд суралцсан гэж өөрийгөө боддог.
-Б.Шарав гуай ямар хөгжмийг гарамгай сайхан тоглодог байсан бэ?
-Миний хань төгөлдөр хуурч биш хэрнээ маш сайн тоглодог байсан шүү. Найз нөхөд, гаднын зочид ирээд "Ийм, тийм ая тоглоод өгөөч" гэхэд шууд суугаад л тоглодог байсан. Их том гартай хүн байсан. Би төгөлдөр хуурч хүнийг нарийхан хуруутай байж л сайхан тоглоно гэж ойлгодог байсан юм. Анх гарыг нь хараад том гартай хүн яаж төгөлдөр хуур тоглодог юм бол доо гэж гайхдаг байсан. Бүдүүн хуруутай гар хүчирхэг, чадалтай тоглодог юм байна лээ.
-Таны ханийн хамгийн сайхан чанар нь юу байв. Эхнэр хүүхдүүддээ юу захиж, сургадаг байсан бэ?
-Миний хань хүүхдүүддээ “Хүнээс дээш гарах гэж мэрийгээд хэрэггүй, бас доош орж болохгүй. Амьдралын голыг нь олоод явахад болдог юм даа” гэж захидаг байсан даа. Өөрөө хөдөө өссөн болохоор ёс заншил сайн мэднэ. Хүүхдүүддээ дээр үеэс уламжилж ирсэн заншлыг алхам тутамдаа зааж, хэлж өгдөг байсан. Дөлгөөн, даруухан хүн байсан болохоор үр хүүхэд, хань ижил нь хүртэл дагаж, дуурайдаг юм байна. Хүн юм мэдэх тусмаа улам даруухан болдог гэдгийг ханиасаа мэдэрсэн.
.jpg)
-Бурхан болохоосоо наймхан хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан. Тухайн үед бие нь муу байсан шүү дээ. Танд юу гэж хэлж байсан бэ?
-Хань минь 2019 онд Хөдөлмөрийн баатар хэмээх цолыг наадмын өмнөхөн авсан. Хоёргүй сэтгэлээр хөгжмийн урлагт амьдралаа зориулж, дэлхийн хэмжээнд хүртэл бүтээл туурвисныг төр, улс үнэлж шагнасан.
Бид хориод дийлээгүй. Тэр үед дөнгөж хөдлөх аядаж л байсан хүн шүү дээ. Түүнийг нь бид одоо яриад гайхдаг, биширдэг. Эмнэлэгт ирээд хүүхдүүдтэйгээ зургаа авхуулчихаад надад “Би маш их ядарлаа. Одоо хэвтье дээ” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн орон дээр хэвтүүлсэн дээ. Сүүлийнх нь Цагаан сарын баярыг бид мэрийж байгаад гайгүй сайн тэмдэглэсэн юм. Тэгэхэд босож яваад арай дээр байсан. Хэрвээ тэр Цагаан сараар шагнал өгсөн бол бүх хүнтэй баярын сэтгэгдлээ хуваалцах байсан байх даа гэж би хувьдаа боддог юм.
-Таны хань Монголын ард түмэнд соёлын үнэт өв болох сод бүтээлүүдээ үлдээсэн. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Харин бүтээлүүдийг нь яаж алдаршуулж, мөнхөлж үлдээе гэж бодож байна вэ?
-Ханийн минь туурвисан бүтээлүүд бүгд ард түмний өмч. Хойш үеийнхэнд өв болон үлдэж байна. 2012 онд Олон Улсын хөгжмийн анхдугаар уралдаан, 2016 онд Олон Улсын хөгжмийн хоёрдугаар уралдааны санхүүжилтийг өөрөө олж, Монгол Улсын Консерватори, Б.Шарав сантай хамтран зохион байгуулж байсан. 2020 онд Олон Улсын хөгжмийн уралдаан болох байсан ч цар тахлын улмаас энэ жил болохоор хойшилсон. Дараагийн уралдаануудыг нь Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр болж, амьд сэрүүн байхад нь батламжийг нь гардуулж өгсөн.
.jpg)
-"Монголын хөгжмийн урлаг дэлхийд ингэж хөгжсөн шүү" гэдгийг таны ханийн бүтээлүүд илэрхийлнэ. Тэгэхээр Соёлын яамны зүгээс ямар ажил хийж, хэрхэн анхаараасай гэж хүсэж байна вэ?
-Дөрвөн жилд нэг удаа болдог Олон Улсын хөгжмийн уралдааныг цаашид тасралтгүй үргэлжлүүлэн санхүүжүүлж өгөөсэй л гэж хүсэх байна.
- Б. Шарав сан 2016 онд байгуулагдсан. Тус сангийн хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Тус сангийн үйл ажиллагааг хүүхдүүдтэйгээ үргэлжлүүлж байгаа. Энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж, хэрэгжүүлж байна.
Хань минь бүтээлүүдээрээ олон ном, CD, гаргасан. "Таван нүдэн" брендийн үүсгэн байгуулагч Б.Батзаяа миний ханийн таван шилдэг бүтээлээр нь хос алтан пянз гаргасан юм. Тэдгээрийг олшруулж хэвлүүлэх, цахимжуулах, бүх уран бүтээлийг бүртгэх, тоглогдоогүй бүтээлүүдийг нь тоглуулах гэх мэт ажил хийнэ. Саяхан “Симфони-II” хэмээх номыг нь эмхэтгэж, хэвлүүлсэн. Би “Амьдрал уран бүтээлийн тухай сонин, сэтгүүл, телевиз, радиогийн нийтлэл, ярилцлагууд” хэмээх номыг 2013 онд гаргасан. Түүнийхээ хоёрдугаар дэвтрийг эмхэтгэж дууслаа. Хэвлэлтэд өгөх гэж байгаа.
Жил бүр уралдаан, тэмцээнүүд нь явагдах ёстой гэж боддог. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 13-н буюу төрсөн өдрөөр нь уламжлал болгон тоглолт хийхээр төлөвлөж байгаа. 2019 онд “Сэрсэн тал-35” наадмын 35 жилийн ой болсон.

| Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан |
|
Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2026-11-06 12:00:48
Жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ
2026-11-06 11:58:40
Шиньжяны дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл ашиглалтад орлоо
2026-11-06 11:52:17
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |