Төрд дархлагдсан Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нарын хууччууллыг халж, Төвийн бүсээс Их хуралд хоёр удаа сонгогдсон хүн бол Жигжидийн Батжаргал. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул тэрбээр нутгийн ах, УИХ-ын дарга асан М.Энхболдыг хормойдож, улс төрд хөл тавьж байсан түүхтэй. Ингэхдээ сумынхаа ИТХ-ын даргаар дөрвөн жил, Төв аймгийн ИТХ-ын даргаар 10 жил ажиллаад, 2016 онд аймгийнхаа Засаг дарга болж, дөрвөн жил засагласан.
2019 онд УИХ-ын дарга асан М.Энхболд улс төрийн тайзнаас унахдаа Ж.Батжаргалыг Н.Энхболдтой хөтлөлцүүлэн 2020 оны сонгуулиар Төрийн ордонд оруулснаар гавьяа байгуулж магтуулаагүй ч, гай тарьж загнуулахгүйгээр дөрвөн жилийг барсан гэж болно. Улмаар М.Энхболдын бүлэглэлийнхнийг өнгөрсөн сонгуулиар улс төрийн хүрээллээс гаргаж, тойргийн гадна үлдэхэд дотор тунаж үлдсэн ганц нь Ж.Батжаргал юм.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэтэвчнийхээ зузаанаар ордны “заал”-ндаа сүүл мушгидаг. Жишээ нь, 2023 онд 110 саяын нэг орон сууцтай, машингүй, хадгаламжгүй, хувьдаа компанигүй, дансандаа 825 мянган төгрөгтэй хэмээн мэдүүлж, хамгийн “ядуу” гишүүнээр “өргөмжлөгдөж” байв. Гэхдээ яг үнэндээ “ядуу” харагдах нь М.Энхболд, Н.Энхболд хоёроос өвлөсөн заль гэж болно. Цаашилбал, Ж.Батжаргалыг 2016 онд Төв аймгийн Засаг дарга, 2020 онд Төрийн түшээ болсноос нь хойш ураг төрлийнхөн нь төрийн алба руу хошуурцгааж эхэлсэн. Түрийвч нь нимгэн байж болох ч төрийн албан дахь төрлүүдээрээ тэр баян гэсэн үг.
Харин охин Б.Нямсүрэн нь Төв аймгийн Төрийн аудитын газрын аудитораар ажилладаг бол хадам дүү Ц.Эрдэнэбаатар нь Соёлын яамны харьяа Богд хааны ордон музейн захирлаар 2018 онд томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Түүнчлэн Ж.Батжаргалын төрсөн эгчийнх нь хүү Б.Насанжаргал Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Б.Насанжаргалын эхнэр Г.Ариун-Уянга нь Төв аймгийн ЗДТГ-ын Нягтлан бодогч, төрсөн эгчийнх нь хүү Б.Сансар Төв аймгийн Мал эмнэлгийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байна. Угтаа бол Төв аймгийн Зуунмод хот, Хөгшигтийн хөндийг дагуул хот болгох Засгийн газрын чухал төлөвлөгөө хэрэгжиж байгаа энэ цаг үед Ж.Батжаргалын хамаатнууд Төв аймгийн төрийн албанд том алба хашиж, төрөөс гаргасан шийдвэрийг хурууныхаа үзүүрээр шийдэх хариуцлагатай үүргийг хүлээж сууна. Мөн Ж.Батжаргалын 2020 оны сонгуулийн менежер Ч.Сарангэрэл түүнийг гишүүн болмогц Зуунмод хотын захирагч, Зуунмод сумын Засаг дарга болж тушаал дэвшээд, дөрвөн жил ажилласан. Өдгөө Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сууж, М.Энхболд, Ж.Батжаргал нарын улс төрийн замналыг үргэлжүүлж байна.
Эндээс харахад Ж.Батжаргал төрд насаараа ажиллахдаа төрлийнхнөө, туслах, зөвлөхөө төрийн албанд татаж, хэтэвчээ зузаалахаас ч илүү “хөрөнгө” босгосон гэж болохоор байна. Цаашлаад Төв аймгийг дагуул хот болгоно гэх төлөвлөгөө хэрэгжиж байгаа энэ цаг үед Ж.Батжаргалын эрх ямба тэр чинээгээрээ өндөр байна.
Түүнчлэн Ж.Батжаргал сумын Засаг даргаас Их хурлын гишүүн болтол шат ахихдаа нэр цэвэр албан тушаалд хүрсэн гэдэг ч ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудалд нэр холбогдож байлаа.
Тодруулбал, Төв аймгийн Заамар суманд “Эрдэнэсийн эрэг” ХХК “Өвөр наймганы ам” хэмээх газар 3921.28 га талбайд ашигт малтмалын хайгуулын эзэмшиж байна. Энэхүү тусгай зөвшөөрлийг 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газраас 15441.08 га газар өгсөн ч нутгийн иргэд эсэргүүцэж, сүүлд 3921.28 га талбай болгосон аж. Ноцтой нь, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал 2017 онд Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Засаг дарга асан Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Засаг дарга асан Ч.Сарангэрэл, тухайн үеийн ИТХ-ын дарга асан Ц.Энхбат, Төв аймгийн Засаг даргын орлогч асан Г.Сурмаа нартай хамтран “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-г байгуулсан. Тус компани нь Төв аймгийн Заамар суманд байх хоёр тонн алтны нөөцийн хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй “Эрдэнэсийн эрэг” компанийн 34 хувийг эзэмшдэг аж. Харин “Эрдэнэсийн эрэг” компанийн 64 хувийг “Голд Харбор” компани эзэмшиж байна. Улмаар Ж.Батжаргал тэргүүтэй Төв аймгийн удирдлагуудыг хоёр тонн алтны нөөцтэй ордыг ОНӨААТҮГ-ын эзэмшилд шилжүүлэх нэрээр бусдад давуу байдал олгосон хэмээн иргэд эсэргүүцлээ илэрхийлж байсан. Гэвч уг асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Хэдийгээр “Эрдэнэсийн эрэг” компани ашигт малтмалын олборлолт хийж, үйл ажиллагаа явуулж эхлээгүй ч хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал М.Энхболдын бүлэглэлийг дахин улс төрд бэлтгэж, төрийн албанд төрлүүдээ төвхнүүлж, алтны ордоо ашиглах бэлтгэлээ хангаж буй бололтой.
| УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |