Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид 5 жилийн ойн баяртаа зориулан “Сүүлчийн нүүдэлчид” номоо монгол, англи хэлээр хэвлүүлэн, Европын улсуудад нээлтээ хийж байгаа билээ. Тус хөрөг номын эхний нээлт Унгар Улсын Будапешт хотод 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд боллоо.
“Сүүлчийн нүүдэлчид” хөрөг номыг нээж Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар “Оюунлаг эргэлт медиа группын дэргэдэх эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчдийн хөрөг бүтээлийн “Сүүлчийн нүүдэлчид” хэмээх номыг бид хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт өлгий Европ тив, Унгарын Будапештэд нээж байгаадаа ихэд бэлгэшээж байна. Энэхүү ном нь манай сэтгүүлчдийн багагүй цаг хугацаа, эрэл хайгуул, хөдөлмөрөө зориулсан нүүдэлчин Монголын ондоошил, бахархлыг бататгасан бодит амьдрал, түүх, баримтаас сэдэвлэсэн хөрөг бүтээлийн чуулган юм. “Сүүлчийн нүүдэлчид” номыг бид Монголын уншигчдаас гадна дэлхийн монголч эрдэмтэд, сонин ховор сэдэв эрж явдаг уншигч, зохиолч, судлаачдын гарын авлага, ширээний найз болно гэж найдаж байна. Одоогоор англи, монгол хэл дээр хэвлэгдээд байгаа уг бүтээлийг бид олон хэлээр хөрвүүлэн томоохон номын сангууд, дэлхийн оюун санааны өвд хадгалуулан үлдээх зорилготой. “Сүүлчийн нүүдэлчид” ном нь монголчуудын амьдралын ховор содон түүхийг англи хэл дээр хэвлүүлэн олон нийтэд хүргэж буй сэтгүүл зүйн анхны бүтээл гэдгээрээ онцлог” гэлээ.
.jpg)
Харин Унгар Улсын Өтвөш Лорандын их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Бирталан Агнеш "Монголчуудын амьдралыг харуулсан ийм сайхан хөрөг бүтээлийг Унгарын уншигчдад хүргэж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Номын зохиогчид та бүхэнд баяр хүргэе. Энэ бүтээл сүүлийнх биш, цувралаар уншигчдад хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Би болон манай тэнхэмийн багш нар Монголын тухай маш олон судалгааг хийсэн байдаг. Сонирхогч төдийгүй судлаач бидэнд гарын авлага боллоо. Номын нээлтээ 170 жилийн түүхтэй манай сургуулийг зорьж ирж хийж байгаа нь санамсаргүй тохиол биш байх. Та бүхнийг энэхүү номоо Унгар хэл дээр хэвлүүлээсэй гэж хүсэж байна" гэсэн юм.

Энэхүү ном нь баларч хуучраагүй нүүдэлчин ахуй, өв уламжлалыг орчин цагийн соёл иргэншилтэй хослуулан амьдарч буй монголчуудын гайхамшигт амьдралын онцгой төлөөлөл болох эх орныхоо эзэнгүй талд 40 жил давс олборлон, нөхөрлөж байгаа дөрвөн хөгшний байгалиа хамгаалах тэмцэл, нөхөрлөлийн гэгээн түүх, хоёр километрийн цаадахыг түвэггүй хардаг монгол хүн, хүн, амьтдын мөрийг алдалгүй хэлж чаддаг мөрч эмэгтэйн улсынхаа аюулгүй байдлыг хамгаалалцсан домогт ажиллагаанууд, дэлхийд гайхагдсан уурхайн ордуудыг нээн илрүүлэгч, хосгүй урлаач, буйдхан суурингийн сургуулиас ирээдүйд дэлхийн суутан болох мөрөөдөлтэй бяцхан сурагчид тэргүүтэй ховор амьдралын эздийн баримтаас сэдэвлэсэн хөрөг бүтээлийн чуулган юм.
Номонд,
Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Хөвчийн харыг хаа таарсан газраа өчиггүй бууд..” “А.Уранбаяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног” хөрөг сурвалжилга,
Ерөнхий редоктар Б.Энхмартын “Цас, амьдралын зудан дундуур”, “Усчин хүү Тулгаа” хөрөг,
Cэтгүүлч Б.Цогтбаярын “Цасан дундах цагаан халаадтан”, “Охиндоо өгсөн түүний амлалт” хөрөг,
Сэтгүүлч Д.Чанцалдуламын “Давс үүрсэн 40 жил”, “Хувьцааны гол тоглогч буюу хогийн цэгийн тэрбумтан С.Чулуун” хөрөг,
Сэтгүүлч Б.Бадралмаагийн “Хилчдийн домог мөрч Л.Сүхээгийн амьдралын мөр”, “Мөнх цаст Хархираа уулын өврөөс Хар Тарвагатайн шил хүрэх тэмээтэй нүүдэл” хөрөг,
Cэтгүүлч Гүнжидийн “Нүүрсний арьсаа баавгайд хуулуулж, 200 гаруй оёдол тавиулж, амьд үлдсэн Б.Жамсран”, “Осгож, зүрх нь зогссон хүүг амьдруулсан эмч” хөрөг,
Сэтгүүлч Н.Отгонбаатарын “Дахин давтагдашгүй морин хуур”, “Эмээгийн авдраас олдсон оньсон тоглоом” хөрөг
Сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн “Тэнгэрийн араншиг танигч”, “Сургуульдаа мориор явдаг ах дүү хоёр” хөрөг
Сэтгүүлч О.Эрдэнэтунгалагийн “Сургуулийн галч”
Сэтгүүлч Х.Доржпаламын “Хөгшин хээрээ хөтөлсөн буурал чаргачин”, “Говийн бор толгод дундаа хэдэн янгираа услаад зогсох шиг жаргал алга даа, дүү минь” хөрөг сурвалжилга,
Сэтгүүлч, оюутан Х.Анаргүлийн “Бүргэдтэй нөхөрлөсөн анчин Х.Ардакын түүх” тэргүүтэй 32 хөрөг багтсан.
.jpg)
.jpg)
.jpg)
"Сүүлчийн нүүдэлчид" номыг орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаяр англи хэл рүү хөрвүүлж, Олон улсын улс төр судлаач, орчуулагч, эдийн засагч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Э.Содонтогос редакторлаж, англи, монгол хэл дээр хэвлүүлэн нийтлээд байна.
Монголчуудын амьдралын ховор содон түүхийг өгүүлэх энэхүү ном нь монголын төдийгүй дэлхийн ховор сонин сэдэв эрж, хайдаг уншигч, зохиолч, судлаачдад гарын авлага болох сэтгүүл зүйн баримтат бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн “Сүүлчийн нүүдэлчид” ном нь монголчуудын амьдралын ховор содон түүхийг англи хэл дээр сэтгүүл зүйн бүтээл болгон хэвлүүлж буй анхны хөрөг ном гэдгээрээ онцлог болж байна.

2021 онд “Эргэлтийн номын сан” шилдэг бүтээл 10 цуврал,
2023 онд “Монголын шилдэг нийтлэл” ТББ-аас эрхлэн гаргадаг 108 ботийн 74 дүгээр ботид Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын эрэн сурвалжлах бүтээлүүд,
2024 онд 88 дугаар ботид сэтгүүлчдийн бүтээлийг I, II дэвтэр,
2024 онд “Эргэлт сонин”, “Дөрвөн өөр намар” яруу найргийн түүвэр,
2021-2025 онд сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлийг багтаахыг эрмэлзсэн, Монголын хамгийн олон хуудастай, эрэн сурвалжлах “Эргэлт сэтгүүл”-ийн дөрвөн дугаарыг хэвлүүлэн уншигч олны хүртээл болгож байв.

.jpg)







.jpg)
.jpg)


| “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО |
|
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
Цоохор ирвэсийг хамтарч хамгаална
2025-12-05 16:47:45
Ирэх долоо хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно
2025-12-05 16:28:02
Шинэ жилийн уур амьсгал авчрах арван кино
2025-12-05 16:17:12
Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ
2025-12-05 15:21:19
E-Geree систем “Maker in China 2025” олон улсын инноваци, стартапын тэмцээнээс "Excellence Award" хүртлээ
2025-12-05 15:10:56
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг
2025-12-05 14:37:22
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө тулалдана
2025-12-05 14:31:37
АНУ-д тэтгэлгээр сурч байсан оюутан хүчингийн хэргээр 25 жилийн хорих ялтай хэрэгт шалгагдаж байна
2025-12-05 14:14:08
“Уулын эзэн”-ий хамгаалалд хамтдаа
2025-12-05 13:34:49
УИХ-ын 27 гишүүн томилолттой, 13 гишүүн чөлөөтэй байна
2025-12-05 11:16:05
Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэлжээ
2025-12-05 11:05:12
Хөвсгөл нуур, Туул,Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна
2025-12-05 10:29:30
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
2025-12-05 09:48:23
Б.Нарантуяа, Г.Ган-Орхон нар Африк тивээс мөнгө, хүрэл медаль хүртэв
2025-12-05 08:05:51
Ү.Мягмардулам, Л.Буйр нар “IFBB”-гийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2025-12-05 07:10:00
Согтуудаа хамтран амьдрагчийнхаа гуянд олон удаа хутгалж, хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ
2025-12-05 07:00:35
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ 30-УУЛАА БИШ 126-УУЛАА ХЭЛЭЛЦЬЕ, УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ
2025-12-05 07:00:00
НАМАР БОЛООД НАВЧИСЫГ МЭДРЭГЧ ЭНХЭЭГИЙН ПАГМАА
2025-12-05 07:00:00
Ц.БОЛОР-ЭРДЭНЭ: ӨВЛИЙН ХҮЙТЭНД НҮЦГЭН ШАХУУ ХҮҮХДҮҮД ОРЖ ИРЖ БАЙГААГ ХАРААД БҮГДИЙГ ҮНЭГҮЙ ӨГДӨГ ДЭЛГҮҮР НЭЭСЭНДЭЭ БАЯРЛАДАГ
2025-12-05 07:00:00
2025-12-05 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2025-12-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |