• Өнөөдөр 2025-11-13

Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе

        Жүжигчин З.Ононгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний хувьд Соёл урлагийн их сургуулийн оюутан байхаасаа "Х-ТҮЦ" продакшнд ажиллаж, хошин урлагийн олон номерт сэргэлэн цовоо охин, дур булаам эмэгтэй, хэрсүү эгч, эхнэрийн дүрд тоглосон. Харин дэлгэцэд, “Учиртай гурав”, “Нууцын нууц”, “Манайд нэг удаа”, "Бүтэн амьдрал", "Манайд ирсэн дурлал", "Нусан багааяа" зэрэг киноны гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн байдаг. Мэргэжлээрээ ажиллахаас өмнө тэрбээр оюутан байхдаа МҮОНРТ-ийн "Шигтгээ" нэвтрүүлгийг хөтөлж байсан гэдэг.
 
      Жүжигчнээс гадна тэрбээр нийтийн дууны ертөнцөд мөн авьяас билгээ сорьж байгаа бөгөөд хань болох  МУСТА, П.Идэржавхлантай хамтран "Чи бид хоёр", "Хайр байдаг", "Жаргалтай шинэ жил", "Нандин-Эрдэнэ", "Амрагхан чамдаа" зэрэг дууг шинэчлэн дуулсныг нь ч бид мэднэ. Сүүлд түүний хувьд гэр бүлийн контент болох "Family shok" цувралыг гэр бүлээрээ дуучин Н.Ундралын гэр бүлтэй хамтран хийж, үзэгчдэдээ хүргэсэн. Ингээд түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, уран бүтээлийн амжилт хүсье.
 
 

Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188