• Өнөөдөр 2025-11-13

“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ

               Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, мөн Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож, эдгээр уран бүтээл бүрээрээ "Гэгээн Муза" олон улсын театрын наадмын шилдгээр тодорсон “Pro” театрынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр толилуулсан юм.
 
    Тэгвэл эл уран бүтээлээ тус театрынхан өнөөдрөөс эхлэн долоохон удаа дахин толилуулах гэж байна. Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд жүжгийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглоно.
 
Жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс худалдан авах боломжтой.

“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188