Зуслангийн газар очих ёстой иргэддээ биш ченжийн гарт очоод, “тэнгэрт хадчихсан” юм байна. Гэр бүлийн хэрэгцээний буюу ганц айлын газар зарах хүн ховор аж. Харин хамгийн багадаа 2-4 айлын газар зарах ченжийн зар цахим сүлжээг дүүргэжээ. Нэгэн үе хотын төвд газартай болохын тулд үхэн хатан тэмцэлддэг байсан нийслэлчүүд өдгөө чиглэлээ өөрчилж, зуслангийн байршлыг онилох болсон. Өвөлжин утаанд утагдсан иргэдийн алга дарам зуслангийн газартай болох хүсэлтэй зэрэгцэн газрын наймаа хэдэн арван хувиар нэмэгдэж, үнэ нь тэнгэрт хадах болсон. Бид газрын үнэ ханш сурвалжлахаар Баянзүрх дүүрэг, Гачуурт зуслангийн бүсийг зорилоо.
Хотын төвөөс 20 км давхиад Гачууртын эцэс хүрдэг юм байна. Гачууртын эцсээс баруун эргэвэл Хар усан тохой, Багахундай, Арцатын ам зэргийг чиглэнэ. Өнгөрсөн жил энэ чиглэлд автозам тавигджээ.
“Арцатын аманд дөрвөн айлын газар зарна. Нэг айлын газар нь 9.0 сая төгрөг. Тэгшхэн, цэвдэггүй, харууц сайтай, улсын тог 200 метр, худаг хоёр километрийн зайтай, булаг, модтой ойрхон” гэж нэмэлт тайлбар бичсэн зарын эзэн рүү залгалаа.
Угтаа хашаагаа барьсан, амьдархад бэлэн болсон айлд газрын албаныхан гэрчилгээ гаргаж өгөх ёстой. Дээрээс нь уг газрын гэрчилгээ гурван жилийн өмнө гарчээ. Газрын тухай хуулиндаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил ашиглаагүй бол эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой байдаг.
Үүгээр ч зогсохгүй газрын эзэн Арцатын аманд дөрөв, Багахундайд зургаа, Шар хоолойд арван айлын газар зарах гэнэ. Бүх газрынх нь гэрчилгээ гарчихсан, бичиг баримт асуудалгүй гэдгийг онцгойлон хэлж өгөв.
Багахундайн аманд зарах газрын үнэ нэг айл нь 7.0 сая төгрөг гэнэ. Автозамаас гурав, цахилгаанаас 1.2, худагнаас дөрвөн километрийн зайтай гэнэ. Бага зэрэг налуу, чулуу ихтэй, ус, мод ойрхон байгаа гэв. Ачир дээрээ бага зэргийн налуу гэж хэлсэн нь 45 градусын налуу ажээ. Дээрээс нь уг газар нь уулын оройд шахуу байрлах ажээ. Байшингаа барихын тулд уулыг ухаж, тэгшлэх шаардлагатай. Улсын цахилгаан очихыг хүлээвэл хамгийн багадаа гурван жил шаардлагатай аж.
“Багахундайн аманд эрүүл тэгш газар зарна” гэсэн зараар холбогдлоо. Газрын эзэн “Хянан баталгаа хийлгэсэн, асуудалгүй сайхан хоёрын айлын газар байгаа. Салгахгүй хамтад нь зармаар байна. Хоёуланг нь 15 сая төгрөгт аваарай. Хашаа байхгүй, улсын цахилгаан очоогүй, ойрхон худаг байхгүй. Татвараа төлчихсөн, гэрчилгээгээ сунгасан. Хэрэв нэг айлаар нь салгаж авбал 10 сая төгрөгт зарна. Засмал зам тавигдсан учир ирээдүйд үнэ өсөх газар” гэв.
Бид Хар усан тохой хэсгийн төвөөс нь газрын үнэ ханш сураглалаа. Хаа сайгүй төмөр хашаа хатгаж, дугуй, модоор тэмдэглэсэн хоосон газрууд байв. Энд хашаатай газар 20-25 сая төгрөгийн үнэтэй. Тэгшхэн, хашаагүй газар нь 12-15 сая төгрөгийн үнэтэй байлаа. Засмал зам тавигдсанаас хойш эл хэсэгт газрын үнэ огцом өсөж, эрэлт ихэсчээ. Хаа сайгүй хаус хороолол баригдаж, захилага авч байна. Дээрээс нь Багахундайн голыг хашаалж, модыг нь суга татаад зуслангийн байшин барьчихсан айлууд ч байв. Хар усан тохойд хашаагүй газар зарах гэж байгаа иргэн “Миний эзэмшихээр авсан газрыг улс буцаагаад авсан. Учир нь, шинэ тавигдаж байгаа автозам дайран өнгөрч байгаа учраас надаас худалдаж авсан гэх үү дээ. Оронд нь надад Багахундайн голын хажууд хоёр айлын газар өгсөн. Газрын албаныхан өөрсдөө өгсөн учраас гол, модтой ойрхон хэл ам болохгүй. Нэг айлын газрыг нь 11 сая төгрөгт өгнө” гэлээ.

Эндээс бид Гачууртын Их ам, Шар хоолой, Булагтай, Шивэртийн амыг зорилоо. Гачууртын эцсээс засмал замаар таван километр орчим яваад Их амны хэсэг рүү ордог ажээ. Энэ хэсэгт тэгшхэн газар байхгүй бөгөөд уулын энгэр, энхэл донхол ихтэй. Их аманд зарах нэг айлын газар 10-12 сая төгрөгийн үнэтэй. Гэхдээ цахилгаан, усгүй, хашаа хатгаагүй хадтай уулын энгэрт орших газрын үнэ ийм. Харин голын хажууд, ой модтой, цахилгаан татсан, хашаатай газрын үнэ хамгийн багадаа 30 сая төгрөг.
Их амны оршин суугч “Их ам руу засмал зам тавигдах сураг дуулдаад байгаа. 2024 оны сонгуулиас өмнө тавигдах болов уу гэж горьдож байна. Ядаж төсөв нь батлагдчихвал ажил хэрэг болно гэж бодож байна. Манай энэ хэсэгт чинь айл их шавсан, зай талбай багатай. Айлууд суурин байдаг учраас хогон дунд л амьдардаг даа. Амнаас дээшээ гурван километр яваад, хаус хороолол баригдаж байгаа. Тэгэхээр газрын үнэ улам л өсөж байна” гэв.
Гачууртын эцсээс зургаан километр яваад засмал зам дуусчихдаг аж. Өөрөөр хэлбэл, зуслангийн бүсийн гол хэсэгтээ очилгүй замын төгсгөл ирдэг ажээ. Иргэдийн ярьж буйгаар “УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан зам тавьж өгнө гэж хэлээд энэ тойргоос нэр дэвшиж сонгогдсон. Гачууртын эцсээс Шар хоолой чиглэлд 10 километр зам тавих төсөв батлагдсан юм байна лээ. Гэхдээ таван километр зам тавиад л ажил нь зогсчихсон. Хүмүүс хэлэхдээ УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хадмуудын зуслан Их аманд байдаг учраас таван километрийг нь Их ам руу татах гэж байгаа гэсэн. 2024 оны сонгуулиас өмнө Шар хоолойн замаа тавихгүй бол бид эсэргүүцэл зарлах болно. Хорооны иргэдийн хурал болгоноор замын асуудал сөхөгдөж, иргэд бухимддаг. Шийдэж байгаа шийдвэр, бодлого алга” гэлээ.

Ганц ч уулын энгэр үлдээгүй гэлтэй, энэ тэндгүй эмх замбараагүй хашаа хатгаж, байшин барьж, айлууд төвхнөжээ. Гэхдээ зарим нь уулын энгэрийг тэр чигт нь хашаалж, хоосон байлгаж байна.
Булагтайн аманд хашаагүй зэлүүд газрын үнэ сонирхов. Нийтдээ тэр газарт дөрьөн айлын газар байгаа гэнэ. Хувааж, салгаж өгөх юм байна. Утасны цаанаас 30 орчим насны эмэгтэй “Хоёр айлын газраар нь салгаад зарж болно. Цахилгаантай холбоход ойрхон, амьдрахад боломжийн газар шүү. Төв зам, ой модтой хэсэгт байрлаж байгаа. Гүний худаг ухахад амархан ус гардаг. Нэг айлын газар нь 15 сая төгрөг. Нийтэд нь авах юм бол бага зэрэг яриад өгнө. Наад хэсэгт чинь хамгийн хямдхан, бүр ч налуу биш газар нь манайх байгаа шүү” гэв. Ярианаас нь ажвал, бүсгүй газрын бизнес эрхэлдэг нь тодорхой. Учир нь тэрбээр “Өөр байрлалд газар сонирхохгүй юм уу. Эрүүл, тэгшхэн газрууд байгаа шүү” гэж байлаа.
Газрын наймаа хүчээ авч байгаа нь хууль, эрх зүйн орчин сул байгаатай холбоотой. Танил талаараа дамжуулан олон газар аваад зарах явдал хүчээ авчихаж. Бүр энэ төрлийн зохион байгуулалттай сүлжээ бий болсон гэнэ. Газар аливаа улсын эдийн засгийн гол өмч. Гэтэл хууль эрх зүйн орчин сул байгаа нь газрын наймаа цэцэглэхэд хамгийн их нөлөөлжээ. Орох, гарах гарц нь хаана байгаа нь мэдэгдэхгүй хашаа, байшин хаа сайгүй. Тухайлбал, арван айлын хашаа байлаа гэхэд төв гудамж руу очих зам байтугай, дунд талынх нь айлд хашаанаасаа гарах хаалга ч алга.
Хамгийн захын айлын хашаагаар дамжиж, арай хийн гэртээ орох зуслангийн байшинтай айл бишгүй. Энэ хүмүүс яах вэ, гэрээсээ ингээд орж, гараад байж болдог юм байна. Харин муугаар бодвол, түймэр гарах, түргэн тусламжийн машин очих шаардлага тулгарвал яах вэ. Энэ арван айлын голын айлд гал гарвал тусламж очиж чадалгүй шатаж дуусах бололтой. Хэн нэгний бие өвдөөд түргэн дуудахад, түргэний эмч айл, айлын хашаа дамжиж гүйх бололтой дог. Энэ мэт зуслангийн бүсийн төлөвлөлт тэг хэмжээнд байгааг илтгэх газар олон. Уг нь газар эзэмших эрх олгохдоо орох, гарах гарц, гудамж талбай хуулийн дагуу байгаа эсэхийг газрын албаныхан шалгах ёстой.
Орох, гарах гарцын төлөвлөлт бүр дүүрч. Ой модон дунд байгаа шавар байшингийн эзэд мод тайраад л зуслангийн байшинтай болох ад мөрийн мөрөөдлөө хэдийн биелүүлчихсэн сууж байна. Хэн гэж эрх дархтан ой мод сүйтгэж, орд харш сүндэрлүүлж байгааг таашгүй. Уг нь хуулиар нэг ширхэг ч мод тайрахыг хориглодог. Гэтэл хэдэн арван мод тайрж, ойн цоорхой үүсгээд үлгэр мэт жаргаж суух нэгэн энд тэндгүй. Энэ янзаараа ой мод маань дотроосоо ч, гаднаасаа ч тэр “оготно”-д идүүлэх янзтай.
Энэ бол зөвхөн хашаалаагүй, дэд бүтэц байхгүй газрын үнэ. Жигтэйхэн мод, усанд ойрхон биш зэлүүд газрын үнэ ийм байна. Шар хоолойн наахан талд хэд хэдэн уулыг дамнуулж, хашаалсан газар нь Баянмөнх аваргынх гэнэ. Уулыг оройтой нь, салбар уулстай нь, модтой нь, голтой нь тэр чигт нь хашаалж, хүн орохыг хоригложээ. Хүмүүсийн хэлж буйгаар “Баянмөнх аваргын ам гээл алдартай шүү дээ. Уулын нэг амыг тэр чигт нь өгчихсөн байгаа юм. Ямар шалтгааны улмаас нэг хүнд бүхэл бүтэн ам өгчихдөг юм бүү мэд” гэж ярьж байна.
Эндээс бид Баянзүрх дүүргийн газрын албыг зорилоо. Үүднээс эхлээд л “2023 оны чинь төлөвлөгөө хэзээ батлагдах юм бэ. Газрын гэрчилгээгээ авах гэж жил боллоо. Хүсэлтээ өгөөд хэчнээн хүлээх юм бэ. Ядарсан иргэндээ 0.5 га газар өгөх гэж наян бичиг баримт нэхэж, хүнд суртал гаргахаа боль. Ченж нар чинь хэд л бол хэдэн айлын газрын гэрчилгээ барьчихаад зарна гээд таахалзаж байна. Та нар хамтраад зараад байдаг юм уу” гэх уур бухимдлаар дүүрэн иргэдийн цуваа угтлаа.
Үргэлжлэл бий.
| ГАЧУУРТ РУУ ГАЗРЫН НАЙМАА ЦЭЦЭГЛЭЖ, ЗУСЛАНГИЙН ҮНЭ ГААРЧ БАЙНА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |