Ердөө 30-аадхан жилийн өмнө тухайн үеийн аль том, нөлөө бүхий дарга болон ажилдаа амжилт гаргасан ажилчдын гэр бүл шагнуулж амардаг улсын хэмжээний амралт байлаа, Сөгнөгөр амралт. Гэтэл өнөөдөр нийтийн бие засах газар болон хувирч, адуу, үхэр сүүдэрлэн зогсдог, замын хүн орж бие засдаг балгас болжээ.

Уг газрыг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат хувьчлал нэрээр тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс маш бага өртгөөр худалдан авсан түүхтэй. Үүнээс хойш Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн голын хөвөөнд байрлах “Сөгнөгөр амралт”-ын байр тоногдож, нурж, хагарч, хугарсаар ийн балгас болж орхигджээ. Юмандаа эзэн болдог улс бол энэ мэт томоохон бааз, сууриа додомдож, арчлаад үүх түүхийг нь шингээсэн шинэ бүтээн байгуулалт болгочихдог. Ийм боломж байгаа эсэхийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболдоос тодруулахад “Намайг хүүхэд байхад “Сөгнөгөрийн амралт” гэж хүний хөл тасардаггүй, дандаа дуу хуур болж байдаг, жижигхэн сууринд соёлын үр тарьсан сайхан газар байсан. Хувьчлал болж байх үеэс эхлээд үүд хаалгыг нь дангинатал түгжээд, хүн битгий хэл амьтан дөхөхөөргүй балгас болчихоод байж байна. Энэ амралтын байруудыг “Гацуурт”-ын Л.Чинбат хувьчилж авсан, албан ёсны эзэн нь мөн. Тиймээс би 2012 оноос хойш жил бүр холбогдож, “Ядаж л сумын өнгө төрхөд нэмэртэй гэж бодоод барилгуудыг хэзээ сэргээн засварлах вэ” гэж асуудаг юм. Тэр бүрд “Энэ жил засварлана аа” гэдэг. Эзэнгүй, ийм балгаст элдэв гэмт хэрэг гарах эрсдэл их байдаг болохоор санаа зовсондоо байн байна асуудаг юм” гэлээ.

Л.Чинбат хувьчилж авсан “Сөгнөгөрийн амралт”-ын барилгуудаа сэргээн засварлах нь бүү хэл, зэвтэй төмөр цонхонд нь хадаад орхижээ. Барилгуудын дээвэр нар, салхинд гандаж, хагархай шил, үйрсэн тоосго хаа сайгүй. Энэ газраар өнгөрөн явж буй хүмүүс “Чөтгөр, сүнстэй байшин” гэдэг болжээ. Зарим нь ойрхон өнгөрөхөөс ч зүрхшээж, тойрон өнгөрдөг аж. Үүнээс гадна амралтад яваа хүмүүс буцахдаа хамаг хогоо онгорхой, цоорхойгоор нь шидэлж, хаядаг бололтой. Цонхоор нь архины шил, газ, ундааны савнаас эхлээд ууттай хог овоорсон харагдана.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болон түүний багийнхны хийж буй ажлуудаас нэг талархууштай нь улсын өмч байсан зарим үйлдвэрийг төрд буцаан авч эхлээд буй. Иймд нэгэнт хаягдсан “Сөгнөгөрийн амралт”-ын нурж, үгүйрсэн барилгуудыг улс буцаан авч, оронд нь хүүхдийн зуны зуслан байгуулбал нүдээ олсон шийдвэр болно доо. Улаанбаатар хотоос холгүй, уул, ус, ургамал тэгширсэн эрүүл, сайхан байгалийн дунд хүүхэд, багачуудад зориулсан, “Сөгнөгөрийн амралт”-ын хэв шинжийг шингээн шинэчилсэн улсын зуслантай болчихвол “Олон улсын найрамдал төв”-ийн ачааллыг “хугаслалцах” нь дамжиггүй ээ.
Энэ ажлыг Соёлын сайд, Л.Чинбатын охин Ч.Номин санаачилж, ажил хэрэг болговол олны таашаалд яасан их нийцэх бол.
| Л.ЧИНБАТЫН СҮЙРҮҮЛСЭН “СӨГНӨГӨР АМРАЛТ”-ЫГ УЛС БУЦААН АВЧ, ХҮҮХДИЙН ЗУСЛАН БОЛГОЁ |
|
2026-10-31 07:25:00
Н.Батбилгүүн дэлхийн аваргын дагах тойргийн барилдаан хийнэ
2026-10-31 07:15:00
Т.Тулга дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-31 07:10:00
Х.Болортуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-31 07:00:00
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |