Богд уулын энгэр дэх өтгөн мананг өглөөний нар ярж, гэгээ татахтай зэрэгцэн хийлийн уянгалаг дуу тэртээ дээрээс жавар үргээн дулаан сонсогдох аж. Амралтын өдрийн нэгэн содон өглөө эхэлж байна. Уулын бэлээр хэсэг хүн эртлэн ирээд, саяхан бороонд идэгдсэн нойтон жимээр дээш өгсөх бөгөөд түүнийг даган бид ч бас зураг авах хэрэгслээ үүрсээр байгалийн содон төрхтэй нүүр тулан алхлаа. Бидний ийн зорьж яваагийн учир гэвэл Богд уулыг зорин алхагсдын сэтгэл зүрхийг хэсэгхэн газар ховсдон саатуулах хийлийн содон ая, бүлээн аарц, халуун кофе, найрсаг үйлчилгээгээр угтсан өсвөр насны дөрвөн хөвгүүн буюу “For happiness” /аз жаргалын төлөө/-тэй уулзах байсан юм.
БАЙГАЛЬД "УРЛАСАН" БОРХОШ
Уулын өөд гарах нарийн жим амаргүй бас бартаатай. Саяхан орсон бороо уулын хөрсийг ихээхэн шавартуулжээ. Гэсэн ч жимээр дээш өгсөх тусам улам уянгалах тэр аялгуу сэтгэлийг, ер нь хэнийг ч улам яаруулж байлаа. Энэ жимээр алхах нь байгаль, хүн хоёрын хосолмол найрал хөгжмийг ойн дундаас мэдрэх мэт. Биднийг очиход модон сандал дээр халуун аарц ундаалан суух хэсэг хүн алжаалаа гарган сууна. Ирсэн зочид болгоныг инээмсэглэн угтаж, үйлчлэх хөвгүүн “Сайн байна уу” гэсээр биднийг ч бас угтав. Нөгөө талд халуун гал дээр ус буцалгах хоёр хөвгүүн үйчлүүлэгчдийн захиалгыг бэлтгэж, ихэд завгүй суугаа харагдана. Харин уул руу өгсөж эхлэхээс авахуулаад эрхгүй сэтгэлийн гүнд тайтгар төрүүлэх энгийн даруу нэгэн хүү, нарийн яруу чимээгээр уулын гүн дэх бүхнийг анир чимээгүй, хөгжмийн үл мэдэх ертөнцөд чиглүүлэн зогсоно. Саатан суух хүмүүс хажууханд урсах голын чимээ, хүүгийн торгон авьяас хоёрт хэдийнээ ховсдуулах шахам болжээ. Ойр хавийн модонд цаасан дээр бичсэн урмын үгсийг тэд алхагчдад зориулан урлажээ. Түүнийг уншсан хүмүүст урам зориг, итгэл төрөх нь аргагүй.

Энэхүү бахдам үйлийг санаачилсан Т.Одонбаяртай ярилцлаа. Тэрбээр “ Анх бид амралтын өдөр болгон найзуудтайгаа ууланд гарч, биеэ бялдаржуулах, эрүүл амьдралын дадалд суралцангаа байнга ирдэг байсан. Харин замынхаа талд ороод маш ихээр цангаж, бас ядарч сульдах үе цөөнгүй тохиолдож байлаа. Замын талд ямар нэгэн уух зүйл зардаг газар ч юм уу, амралтын сандал байгаасай гэж хүссэн. Энэ бодлоос л бидний санаа төрсөн юм даа. Одоогоос жилийн өмнө энэ жижигхэн мөрөөдлөө эхлүүлэх гээд гэр бүлийнхэндээ дамжуулахад тэд маань хамгийн ихээр дэмжиж, туслалцаа үзүүлсэн. Мөн дээрээс нь найзууд маань хамтарч хийхээр болсонд баярладаг. Тухайн үед аав, ээжээсээ мөнгө авч хэрэгцээгээ хангадаг байсан бол, одоо тодорхой хэмжээнд орлоготой болсон. Энэ нь бидний олон асуудлыг шийдэхийн хажуугаар халаасны мөнгө, ахуйн хэрэглээгээ өөрсдөө хангаж чадах хэмжээнд хүрсэн.
Төд удалгүй олон нийтэд танигдаж эхэлсний дараа хүмүүсийн сэтгэгдэл болон бидэнд хандах хандлага их өөрчлөгдсөн. Үүнээс л урам зориг, эрч хүч ихээр авсан шүү. Мөн биднийг магтаж сайшааж байсан хүмүүст баярлаж байгаагаа хэлмээр байна. Түүний дараа үйлчлүүлэгчид маань ч нэмэгдсэн. Байгальд найзуудтайгаа хүссэн зүйлээ хийж, үүнээс байнга эрч хүч авна гэдэг маш сайхан.
Найзуудтайгаа өнгөрүүлсэн хөгжилтэй дурсамж, үйл явдал зөндөө тохиолддог. Хааяа мэдээж ам зөрөх үе гардаг ч удахгүй эвлэрчихнэ. Ер нь тэр зэргийн юм байх шүү дээ. Олсон орлогынхоо ихэнхийг гэрийнхэндээ, кофендоо зарцуулж байгаа. Анх эхэлснээс хойш их зүйл өөрчлөгдсөн шүү. Цаашид төлөвлөсөн зүйл мэдээж байгаа” хэмээн бахархалтайгаар ярьж байлаа. Тэд урьд нь хэний ч харж байгаагүй шинэ санаа, бүтээж байгаагүй бүхнийг бүтээж чадсан нь хамгийн гайхалтай байлаа. Монголын ирээдүй улам гэрэлтэй, итгэлтэй болсныг эл хүүхдүүд хамгийн тодоор илэрхийлж байсан юм. Сэтгэл зүрхээ, аз жаргалтайгаа холбон хослуулж үйлчлүүлэгчдийн хайр хүндэтгэлийг даасан тэдний амттай кофеноос хэн ч татгалзахыг хүссэнгүй.

Богд уулын хойд хормойн эл хэсэгхэн газарт хүн бүрийн баяр баясгалан бялхаж ядан байлаа. Хийлийн аялгуу хаа сайгүй бүхнийг ховсдон, асар их тайтгаралыг бий болгоно. Б.Жамбалбаярнямын уран тансаг авьяасыг Монгол хөгжмийн зохиолчдын хөгжмөөр дамжуулан мэдрэх хүмүүс анхаарлаа төвлөрүүлэн, ховсдуулах аж. Тэрбээр “Би багаасаа хийл хөгжмийг сурч эхлээд олон жил болж байна. Энэ хөгжим нь бусад хөгжмийг бодвол илүү сайхан дуутай, гоёмсог мэдрэмжийг төрүүлж чаддаг. Анх найз минь "Энд ирж хамтран хийл тоглооч" гэдэг санал тавьсныг хүлээн авснаар энд хөгжим тоглох болсон юм. Ирснээс хойш хийлийн хайрцаганд хүмүүсээс урамшууллын мөнгө цуглах болсон. Энэ мөнгөөрөө гэрийнхэндээ болон өөрийнхөө боловсрол, сургалтын төлбөрт зарцуулж эхлээд байна. Заримдаа найзтайгаа ч хуваадаг. Хүмүүсээс их урам зориг авч, эерэг сэтгэгдэл төрүүлэх болсондоо баяртай байгаа. Цаашид энэ эрчээрээ эерэг зүлйиг түгээх болно. Амьд байгальд амьд хөгжим тоглох нь хамгийн сайхан байдаг. Тэр тусмаа Хэнтийн өндөр ууланд зэрэг Монголын алдартай хөгжмийн зохиолчдын хөгжмөөс тоглоход, хүмүүс илүү сайхнаар хүлээж авдаг. Багаасаа нот харж тоглож сурсан болохоор одоо тоглох аяныхаа нотыг бүгдийг нь цээжээр мэднэ. Бидний дэргэд гол урсаж, шувууд жиргэх чимээ, Монголын алдартай хөгжмийн аястай хоршин хүмүүст үнэхээр тансаг мэдрэмж төрүүлж чаддаг гэдэгт итгэдэг” гэлээ. Хэнтийн өндөр ууланд ая хэсэг зуур эгшиглэх үеэр хүмүүс нааш, цаашаа зөрөн алхаж, энэхүү гайхалтай аялгуунд сэтгэлээ уяж зогтусах аж.

Ирэх зочдыг сандал дээр тухалсан хойно нэг нэгээрээ ээлжлэн үйлчлэх С.Уламбаяр, Э.Эрхэсбаяр нар төлөв даруу байдлаараа бусдын сэтгэлийн татна. Тэд кофений усаа голоос зөөж авчраад кофегоо найруулан хоромхон хугацаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангахын төлөө шуурхай ажиллаж байлаа. Дан ганц хөгжмийн аялгуугаар биш үйлчилгээний өндөр соёлоор бусдыг татаж байгаа нь бахаралтай. Тэдэнд хандах хүн ихэд баяртай байх бөгөөд хэсэг амрах зуур дээш дахин өгсөх эрч хүчээ эндээс олж байх шиг харагдана.
-Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ямар байна вэ?
-С.Уламбаяр: Олонд танигдсаны дараа биднийг зорих хүн илүү нэмэгдсэн. Дээрээс нь хийл тоглодог найз маань ирснээс хойш бүр их хүмүүс манайхаар үйлчлүүлдэг. Бидэнд хүмүүс сөрөгөөр хандаж байсан удаа байхгүй ээ, мэдээж үргэлж баяртай сайхан байдлаар хүлээж авдаг.
-Үйл ажилллагаа явуулах байрлалаа хэрхэн сонгож байсан бэ?
-Э.Эрхэсбаяр: Бид анх үүнээс арай өөр газар байсан л даа. Гэхдээ удалгүй энд ирсэн шалтгаан нь уул руу гарч байгаа хүмүүс яг энэ газар ирэхээр бага зэрэг ядарч, аль эсвэл ам нь цангадаг. Тиймээс л тохиромжтой үед сайхан амттай аарц, коффегоор дайлах нь зөв гэж бодсон.
-Цаашид энэ төрлөөр найзуудтайгаа хамтран юу хийхээр төлөвлөж байна вэ?
-С.Уламбаяр: Бид дөрөв кофе шоп нээх мөрөөдөлтэй. Одоо ахлах ангийн сурагчид болохоор удахгүй төгсөөд оюутан болох үедээ үүнийгээ ажиллуулах гээд завгүй л болох байх. Гэхдээ хажуугаар нь үргэлжлүүлнэ. Анзаарвал бид дөрвийн нэрэнд ижилхэн баяр гэж орсон байгаа. Үүнээс үүдэн Four happiness гэдэг нэрийг өгсөн энэ нь дөрвөн аз жаргал, баяр баясгалан гэсэн утгатай. Харин сүүлдээ For happiness буюу аз жаргалын төлөө гэх утгатай болгож өөрчилсөн. Энэ нэрээрээ мөн л бусдад аз жаргал бэлэглэхийн төлөө гэсэн утга санаа агуулсан.

-Үе тэнгийнхэн нь урам зориг өгч, сайн сайхан зүйл хэлж байна уу ?
-Э.Эрхэсбаяр: Жилийн өмнө бид анх эхлүүлж байсан болохоор ойр дотны хүрээлэлд байсан хүмүүс, найзууд бага багаар дэмждэг байсан. Сүүлд олон нийтийн сүлжээнд тавигдсанаас хойш бүр ч их урам өгч, сайхан үгс хэлэх болсон. Би энэ гуравтайгаа нөхөрлөөд удаж байгаа болохоор бие биендээ үргэлж урам зориг өгч чаддаг.
-Хамтдаа нэгийгээ таньдаг болсон цагаас эхлэн хэдэн жил нөхөрлөж байна вэ?
-С.Уламбаяр: Долдугаар ангиасаа хойш нөхөрлөж байгаа болохоор хэдийнэ тав, зургаан жил болжээ. Энэ хугацаанд үргэлж хамт байсны үр дүнд ийм ажлууд дээр санаа нийлж хамтарч чаддаг .

Нар дөнгөж уулын орой дээр гарахад тэдний авчирсан кофе борлуулагдаж дууссан байлаа. Ингээд уулын бэлээс зөөсөн эвхдэг ширээ, кофе буцалгагч зэрэг зүйлсээ тэд хувааж үүрээд буух цаг болов. Бүдэгхэн жимээр доош буухад бидэнтэй зөрөх хүмүүс “Хийл тоглож аарц зардаг хүүхдүүд нөгөө газраа байгаа болов уу” гэсээр дээш яаран гарч байлаа. Ингэж тэд бусдад эерэг сэтгэгдлийг харамгүй өгөх аж. Ер тэд амралтын өдрөөр зарим хүний ууланд гарах шалтгаан болдог ч байж мэднэ. Тэдний найрсаг зан төлөв, хийлийн уянгалаг аялгуунд бодлоо цэгцлэн түр амсхийх боломжийг хэн ч алдахыг хүсэхгүй билээ.
| Уулын гүн дэх хийлч ба амьд мэдрэмж бүтээгчид |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |