Булган аймгийн Булган суманд тогтоосон хатуу хөл хориог тавдугаар сарын 15-ны эхлэн цуцлахаар шийдвэрлэжээ. Тус сумын Засаг дарга хатуу хөл хориог цуцалж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинд зургаадугаар сарын 2-ны өдрийг хүртэл шилжүүлэхээр захирамж гаргалаа. Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ой, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл, урлаг, сургалтын байгууллага, шашны үйл ажиллагаа, олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээг түр хориглолоо.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн XII ангийн хичээл, сургалтыг халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулахыг сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.
Булган аймгийн төвд тогтоосон хөл хориог маргааш цуцална |
|