• Өнөөдөр 2025-03-31

Таван ханатай гэр шатаж, галын улмаас 60 настай эрэгтэй нас баржээ

2021-04-13,   516

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх айлын таван ханатай гэр шатаж, нэг иргэн нас баржээ.

Тодруулбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд тус хорооны “Сэлбэ”-ийн 41 дүгээр гудамжинд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж, галын улмаас 60 настай эрэгтэй Х нас баржээ.

Талийгаачийн цогцсыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдөр 18:38 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, галыг бүрэн унтраажээ.

 


Таван ханатай гэр шатаж, галын улмаас 60 настай эрэгтэй нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188