Техник технологийн хөгжил дэвшил нь өнөөдөр та бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж, нийгэм эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэж байна. Гэсэн хэдий ч иргэдийн цахим ур чадвар, дижитал тоног төхөөрөмжийн хэрэглээний ялгаатай байдал нь дижитал хуваагдал буюу “цахим хүртээмжийн тэгш бус байдал”-ыг бий болгож байна.
Монгол Улсын өрхийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн тоног төхөөрөмжийн байдал, харилцаа холбооны технологийн үйлчилгээний хэрэглээ”-ний 2021 онд хийсэн түүвэр судалгаагаар иргэдийн цахим ур чадвар 43.8 хувьтай байгаа нь манай улс иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад ихээхэн анхаарах шаардлагатай байгааг харуулжээ.
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” (DEMOSC) төслийг өнгөрсөн 1 жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд ХУРДАН явуулын нэгж болон цахим сургалтын төвүүдээр дамжуулан 5,000 гаруй иргэнд E-Mongolia платформын үйлчилгээний хүртээмж, үр ашгийг хүргэж, 3,200 гаруй иргэн, төрийн албан хаагчийн цахим ур чадварыг дээшлүүлжээ.
Түүнчлэн, орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймагт ХУРДАН явуулын нэгж болон Цахим сургалтын төвийг туршилтын байдлаар хэрэгжүүлсэн нь орон нутгийн оролцоог хангахын зэрэгцээ бусад аймгуудад хэрэгжүүлж болохуйц сайн жишгийг тогтоосон юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатархүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсыг дэлхийтэй холбох гарц нь дижитал шилжилт юм. Тиймээс Монгол Улс дижитал гүрэн болох Төв Ази, Ази тивийг Европтой холбосон дижитал холбоосыг бий болгох, Торгоны замыг бий болгох зорилготой УИХ, Засгийн газар ажиллаж байна.
Дижитал шилжилтийг хийхэд бидний өмнө гурван том бэрхшээл бий. Төр хувийн хэвшлийн оролцоотойгоор дижитал дэд бүцтийг бий болгох шаардлага байна. Өнөөдөр Монгол Улс 52,000 км шилэн кабельтай, хөдөлгөөнт холбооны сүлжээг нэмэгдүүлэх шаардлага орон нутагт маш их бий. Энэ асуудлыг шийдвэрлэхэд НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага бий. Тиймээс 2025-2026 онд Монгол Улс БНХАУ-тай хамтын ажиллагааны хүрээнд бүх сумдын интернэтийн багтаамжийг 10 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Суманд амьдардаг иргэд цахим хуваагдалд өртөхгүйгээр нийслэл хотод амьдарч байгаа мэт мэдээллийг авдаг байх боломжийг бид бүрдүүлэхээр ажиллаж байна. Бид 2025-2026 онд 139 багт сүлжээ оруулах ажлыг эхлүүлсэн. Хоёрдугаарт, иргэдийн цахим ур чадварыг тэнцвэртэй бий болгох нь тулгамдсан асуудал болж байна. Үүнийг дагаад, хүний нөөц бэлдэх асуудал байна. Нийслэл хотод байгаа иргэд нь мэдээллийг түрүүлж авч, орон нутагт байгаа иргэд нь үүнээс хоцордог өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд энэ нөхцөл байдлыг арилгах, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд DEMOSC төслийн үр нөлөө чухал юм. DEMOSC хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн гэр хорооллоос авхуулаад алслагдсан сумдын иргэдийг чадавхжуулж, тэдний цахим мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шаардлагатай үйлчилгээнд хамрагдах бодит боломжоор хангаж, сайн жишгийг тогтоож чадсан” хэмээн онцлов.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиэрдэн “Энэхүү хамтарсан хөтөлбөр нь цахим хүртээмж зөвхөн чадамжийн асуудал биш, нийгэм, эдийн засгийн хувьд асар чухал хэрэгцээ, шаардлага гэдгийг дахин харууллаа. Бид нягт хамтын ажиллагааны үр дүнд бүх нийтийг хамарсан, хүртээмжтэй цахим хөгжлийг дэмжих сайн загварыг бий болгож чадлаа” гэв.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хүртээмжтэй цахим шилжилт нь нийгмийн эрх тэгш байдлыг хангах хүчтэй хөшүүрэг болж чадна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн оролцоо, жендэрийн мэдрэмжтэй арга барилд түшиглэн хүн бүрд хүртээмжтэй цахим шилжилтийн үндэс суурийг амжилттай тавьж чадлаа” хэмээн онцоллоо.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Монгол Улсын цахим хөгжил дэвшлийн ирээдүй бол хүүхэд, залуучууд. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид сургуульд түшиглэсэн цахим ур чадварын санаачилгуудыг хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн тэсвэр, чадавхыг нэмэгдүүлэн, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй цахим орчинд өсөж, торних боломжийг бий болгож байна” гэв.
DEMOSC-ын ирээдүй: Цахим үндэстэнг хамтдаа бүтээе” сэдвийн хүрээнд зохион байгуулсан төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр хэрэгжилтийн үр дүн, ололт амжилт болон гол сургамжуудыг танилцууллаа. Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтын модуль боловсруулж, гар утасны үйлчилгээний стандарт үйл ажиллагааны журам, хяналтын системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлснээр институтын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан.

Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн сургуулиудыг цахим ур чадвар, дижитал бичиг үсгийн төв болгон хөгжүүлсэн. Мөн сурагч, эцэг эхчүүдэд төрийн цахим үйлчилгээг аюулгүй, үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлэх 70 гаруй сургагч багшийг бэлтгэн, Олон нийтийн цахим мэдээллийн ажилтнуудын сүлжээ (ОНЦМАС)-г байгуулсан.
Үүний үр дүнд 10,000 гаруй иргэний дижитал бичиг үсгийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээс гадна хяналтын системийг ашиглан сургуулиудын интернэт холболтын найдвартай байдлыг сайжруулжээ. Оролцогч талууд цаашдаа хөтөлбөрийн үр дүн, цар хүрээг улам тэлж, сайн туршлагуудыг орон даяар түгээн дэлгэрүүлэхийн төлөө нөөц бололцоог дайчлан, хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Цахим үндэстэн” болох зорилтот хөтөлбөрийг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв.
| DEMOSC: Алслагдсан хороо, сумдын 8200 иргэний цахим ур чадварыг сайжруулж, Дарханд цахим сургалтын төвийг нээлээ |
|
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |