• Өнөөдөр 2025-06-27

ТАНИЛЦ: ИРЭХ САРЫН БӨХИЙН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

2025-06-27,   286

   Үндэсний бөхийн холбооноос долдугаар сарын үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцуулсныг хүргэж байна.

  • Долдугаар сарын 11-12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн барилдаан.
  • Долдугаар сарын 13-нд Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт Уяачдын наадмын бөхийн барилдаан ба Улсын баяр наадамд шөвгөрсөн Улсын цолтой бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаа. 
  • Долдугаар сарын 19-нд  Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт Авто тээврийн 100 жил 128 бөхийн барилдаан (Түрүү бөх авто машин, үзүүр бөх 30 сая, их шөвөг 10 сая) .
  • Долдугаар сарын 26-27-нд Арвайхээр хотод Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан (Түрүү бөх Ланд круйзер 300 автомашин) .
  • Долдугаар сарын 29-30-нд  Улаангом хотод Увс аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан ( Түрүү бөх Лексус 600, үзүүр бөх 2 өрөө байр ).

ТАНИЛЦ: ИРЭХ САРЫН БӨХИЙН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188