• Өнөөдөр 2025-06-27

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС ЗУРГААН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ АМСЖЭЭ

2025-06-27,   161

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 134 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.2 хувиар өссөн дүнтэй байна. Ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 639 мянган га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, зургаан орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан. Өнөөдөр 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 15 түймрийн дуудлага бүртгэгдсэн. Тодруулбал Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур “Хоорондын ам”, Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 7 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулжээ. Мөн Хэнтий аймгийн Батширээт, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр,  Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан 8 түймрийг унтраахаар ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагаас 481 алба хаагч, 34 автомашин, нэг нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 18 алба хаагч, 2 автомашин, 1 нисдэг тэрэг, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 299 хүн, 68 автомашинтай буюу нийт 808 хүн, 104 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
 
 

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС ЗУРГААН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ АМСЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188