Нотариатын үйлчилгээ нь төрөөс иргэнийхээ өмнө хууль зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоор бий болсон төрийн үйлчилгээний нэг бөгөөд нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, үнэний баталгаа болох, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх , эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ.
Монгол Улсын нотариат нь Ардын Засгийн газрын 1925 оны 38-р хуралдаанаар Шүүх Явдлын Яамны ерөнхий хэлтэст "Гэрээ зэргийг гэрчлэх, батлах, хэргийг эрхлэх салаа" нэртэйгээр байгуулагдсан нь чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын хувьд өнөөгийн байр суурийг эзлэн, хууль ёсыг бэхжүүлэх, иргэдэд эрх зүйн зөвөлгөө, үйлчилгээ зэрэг нийгэмд чухал үүрэг гүйцэтгэсээр 100 жилийн нүүрийг үзээд байна.
Энэхүү ойн хүрээнд өнөөдөр Монголын Нотариатчдын Танхимын удирдлагууд, алба хаагч, нийт нотариатч, ахмад нотариатчид туслах ажилтнууд, ОУНХ, ОУНХ-ны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн улсууд болох Япон, БНСУ, Хятад, Вьетнам, Узбекистан, Казахстан Улсын нотариатын байгууллага мөн Герман, ОХУ, Франц, Хорват зэрэг 16 орны 60 гаруй төлөөлөгчид цуглаж хүндэтгэлийн хурлыг зохион байгууллаа.
| МОНГОЛ УЛСАД НОТАРИАТЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА |
|
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |