• Өнөөдөр 2025-06-27

УГТЭ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БОЛЛОО

           Улсын гуравдугаар төв эмнэлэгт "Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл" сэдэвт сургалт мэдээллийн үйл ажиллагааг  2025 оны зургадугаар сарын 24-нд амжилттай зохион байгуулжээ. Энэхүү сургалт нь байгууллагын бүтцийн нэгжүүдийн менежментийн чадавхыг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэл бүтээмжийг тасралтгүй сайжруулах, ажил үүргийн давхардлыг бууруулснаар, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, үр дүнтэй байдлаар хүргэх зорилгыг тасарлтгүй хэрэгжүүлэх, сайжрууллахад ач холбогдолтой юм.
 
Сургалтад, Улсын гуравдугаар төв эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын баг тасаг, төв, албадын эрхлэгч, дарга, хариуцлагатай ажилтнууд зэрэг нийт 60 гаруй мэргэжилтэн хамрагдаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, байгууллагын дотоод үйл ажиллагааг оновчтой, уялдаа холбоотой болгох, ажлын гүйцэтгэл бүтээмжийг сайжруулах, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох эрсдэл аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээг авах зэрэг чухал мэдээллийг нотолгоо судалгаагаар үндэслэн танилцуулж хэлэлцсэн байна.
 
    Сургалтыг төрийн байгууллагын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэшсэн судлаач-зөвлөх Л.Хосжаргал удирдан явуулсан бөгөөд байгууллагын ажлын зөв зохион байгуулалт, цагийн нягтрал, үр бүтээмжийг дээшлүүлэх арга зам, процессын дахин зураглал хийх онол, практикийн үндэс зэрэг чухал сэдвүүдийг хамарсан үр өгөөжтэй сургалт зохион байгуулсан байна.

УГТЭ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188