Хотын дарга Х.Нямбаатарын хууль бус үйлдлийн талаар иргэн Ган-Очир, Лутаа нараас оос эхлээд эмч Ж.Хатанбаатар, барилгачдын холбооны ерөнхийлөгч Наранбаатар, УИХ-ын гишүүн Золжаргал нарын хүмүүс бодит баримт факттай хэлж шүүмжилж байна. Иргэн Түмэнбаяр саяхан нийгмийн сүлжээнд утааг бууруулна гэж Х.Нямбаатарын нэг сарын дотор 5 өөрөөр ярьсныг шүүмжилсэн байсан. Яг үүн шиг хотын дарга нэг юмны талаар олон дахин өөр өөрөөр ярьдаг. Өчигдөр isee.mn сайтад нэг мэдээ гарч. Элэгний эмнэлгийн асуудлаар хотын дарга дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандсан гэж. Ерөнхий шүүгчид хаягласан бичгийн он сар нь 2025 оны 4 сарын 29 байна. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлалтай холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн тул өмнө нь Улсын дээд шүүхээс эцэслэн гарсан шийдвэрийг өөрчлүүлэх гэж хотын дарга хүсэж л дээ.
НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын 2025.04.15-ны 01 дүгээр тогтоол гэдгээр Нийслэлийн өмч хувьчлалын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөө голлож суугаад тэргүүлэгчид 2 талд нь эгнээд бүгдээрээ гараа ярсхийтэл өргөж байгаа зурагтай мэдээ нь цацагдаад байсан. Ингэж сүртэй мэдээлсэн шийдвэр нь УДШ-ээс давсан хууль бус гэдгийг нь эмч Ж.Хатанбаатар УИХ-ын даргад бичсэн захидалдаа /https://ergelt.mn/news/56/single/51998/ тодорхой дурдсан байсан.
Эндээс юу харагдаад байна вэ гэвэл хотын дарга Х.Нямбаатар өөрсдийн хууль бус шийдвэрээ Ерөнхий шүүгч Д.Ганзоригоор баллуурдуулах гэж оролдож байгаа нь анзаарагдахгүй байна гэж үү.
МАН-ын генсек Я.Содбаатар саяхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Манай нам энэ ондоо багтааж, намын 31 дүгээр Их хурлаа зайлшгүй зохион байгуулна. Урьдчилсан байдлаар есдүгээр сард хийнэ гэж тооцож байна. Тийм учраас "45 хоногийн өмнө Их хурлаа зарлах ёстой" гэсэн намын дүрмийн дагуу Бага хурлаа хуралдуулж, Их хурлын товоо гаргана” хэмээн мэдэгдсэн. Намын дарга солигдохоос гадна хотын намын даргыг солих нь тодорхой гэдгийг МАН тэр чигээрээ л ярьж байна. Гагцхүү цаг хугацааны хувьд өнөө маргааш уу, эсвэл намар уу гэдэг дээр яригдаж байна. Эндээс хотын даргын суудалд суух Х.Нямбаатарын эцсийн хугацааг МАН-ын их хурлаар баримжаалж болохоор байна.
Гэтэл энэхүү сиймхийг саарал хувцас өмсөөд хүн загнаж явдаг хотын дарга ашиглаж, өөрийнхөө гараа өргөөд гарсан хууль бус шийдвэрээ УДШ рүү аваачиж, Дээд шүүхийн бүр Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг чирч унагах юм руу хөтөлж байна.
Бас Нийслэлийн өмчид эргүүлж авсан гэж хотын даргын сүртэй яриад байдаг ч бас л худлаа гэдгийг эмч Ж.Хатанбаатар олон удаа тайлбар өгсөн байдаг. Ж.Хатанбаатарын өмчлөлд ирсэн нэг ч хөрөнгө байхгүй, бүгдийг хот өөрийн мэдэлд байлгаж байгаа гэж. Өөрөөр хэлбэл, хотын мэдэлд байгаа эмнэлэг, эмийн үйлдвэр, сувиллыг хотын дарга нар дахин хотын мэдэлд авлаа гэж олон нийтийг төөрөгдүүлсээр ирсэн.
Хотын даргын төөрөгдүүлэлтэд одоо шүүх засаглалын тэргүүнийг татаад оруулчихлаа.
Хотын даргын амнаас сүүлийн үед энийг хийлгэхгүй бол би болино, иргэдээсээ санал асууна энэ тэр гэж тунирхдаг үгс нь гарч байна уу нээрээ. Иргэдээсээ асууж шийдвэр гаргадаг гэж хотын даргын ярьдагийн цаана юу байдаг билээ. Хоёр иргэн хүсэхээр 2 сая хүний татварыг нэмдэг.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг харин Х.Нямбаатарт чирэгдээд унах уу, эсвэл шүүх засаглалаа хамгаалж үлдэх үү гэдгээс сонголтоо хийх нь дээ.
| Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг чирч унагах нь ээ |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |