• Өнөөдөр 2025-09-10

Г.ТЭМҮҮЛЭН: ҮЗЭЛ САНААНЫ ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХ ЁСТОЙ

2025-06-09,   1091

   Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Залуу хүний хувьд ил тод, нээлтэй, улс төрийн соёлыг хүлээн зөвшөөрүүлэх үүднээс нэрээ дэвшүүлсэн. Намын хамт олон, олонхын шийдвэр гаргалаа. Үүссэн нөхцөл байдлыг Бага хурлын гишүүдэд ойлгуулах, макро эдийн засаг болоод төсөв санхүүгийн хувьд хатуу арга хэмжээ авах, шинэчлэл хийх хэрэгтэй. Үзэл санааны шинэчлэлийг гаргаж ирж улс төрийн болоод эдийн засгийн өөрчлөлтийг сайжруулах бодлогоо танилцуулсан. Хувь хүний үүднээс эдийн засгийн эрх чөлөөний бодлогыг дэвшүүлж, хүчирхэг хувийн хэвшил дээр тулгуурласан бодлого бидэнд хэрэгтэй гэж харж байгаа. Улс төрийн нам гэдэг чинь өөрөө үзэл санааны манлайлагч байдаг. Үзэл санааны чөлөөт өрсөлдөөнийг бий болгох ёстой. Энэ үүднээс хоёр нэр дэвшигч бодлогын мөрийн хөтөлбөрийг дэвшүүллээ" гэв.
 
 

Г.ТЭМҮҮЛЭН: ҮЗЭЛ САНААНЫ ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХ ЁСТОЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-10 09:12:02
    zochin: tiim shuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188