• Өнөөдөр 2025-06-09

BLACKPINK ХАМТЛАГ ШИНЭ КЛИПНИЙ ЗУРАГ АВАЛТАА ХИЙЖ БАЙНА

2025-06-09,   143

   Өмнөд Солонгосын алдартай охидын хамтлаг “BLACKPINK” зургадугаар сард шинэ клипний зураг авалтаа хийж эхэлсэн талаар YG Entertainment албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү клипний онцлог нь “BLACKPINK” хамтлаг олон улсын нэр хүнд бүхий гадаад найруулагчтай хамтран ажиллаж байгаа явдал юм. Найруулагчийн нэрийг одоогоор нууцалж байгаа ч, тэрбээр дэлхийн алдартай уран бүтээлчдийн клип, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн болохыг тус агентлагаас онцолсон байна. “BLACKPINK-ийн энэхүү шинэ уран бүтээл нь хамтлагийн нэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр гаргах дараагийн том төсөл бөгөөд “BLINK” буюу тэдний шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт өндөр үүсгээд байна. Тус хамтлагийн гишүүд сүүлийн жилүүдэд тус бүрийн соло уран бүтээлээр амжилт үзүүлсэн ч, хамтлагийн хувьд нэгдэн, томоохон клипний зураг авалтад орж буй нь хөгжмийн салбарын анхаарлын төвд ороод байна. 
 

BLACKPINK ХАМТЛАГ ШИНЭ КЛИПНИЙ ЗУРАГ АВАЛТАА ХИЙЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188