Засгийн газраас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө
Тэрбээр “Хамтарсан Засгийн газрын ажилласан хугацаанд бид хэд хэдэн салбарт томоохон эрх зүйн өөрчлөлт хийхээр бэлтгэл ажил хангаж ирсэн. Үүний нэг хэсэг болох татварын багц хуулийнд өөрчлөлт оруулах тогтолцооны өөрчлөлт. Энэ удаагийн татварын өөрчлөлт нь 2019 онд өөрчлөлт орсноос хойш даруй таван жилийн дараа ойрхон өөрчлөгдөж байгаагаараа онцлог. Ингэснээр татварын хуулийнд дөрөв дэх удаагаа томоохон өөрчлөлт орж байна. Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль гэсэн дөрвөн хуульд гол өөрчлөлт орж байгаа. Мөн дагаад Гаалийн тухай хуульд өөрчлөлт орно. Хуулиа өргөн барихад бэлэн боллоо. Хуулийн өөрчлөлтийн бэлдэх явцад өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг хийсэн, нийт 13 мянга гаруй татвар төлөгч, 150 гаруй уулзалт хийж, цахимаар нээлттэй санал авсан мөн УИХ-ын ажлын хэсгээс хүмүүс гарч хамтран ажилласан.
Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь, 800 мянга хүртэлх худалдан авалтын 50 хувь, 800 мянган төгрөгөөс дээших худалдан авалтыг хуучин шигээ 20 хувиар НӨАТ-аас хөнгөлөгдөнө. Энэ нь 500 мянга хүртэлх худалдан авалт НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөхөөр, НӨАТ уншуулж худалдан авалт хийж байгаа иргэдийн 51 хувь нь бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. Нийт иргэдийн 50-100 хувь нь НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө гэж ойлгож болно. Жишээ нь, таван ам бүлтэй өрх өрхийнхөө гишүүн бүр дээр худалдан авалтаа хуваахаар 500, 500 мянган төгрөг төлж байгаа учраас тухайн гэр бүл НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөж байгаа юм.
Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу сарын 800 мянган төгрөг хүртэлх орлого нь 100 хувь хөнгөлөгдөнө, татвар төлөхгүй гэсэн үг. Ингэснээр цалингаасаа татвар төлдөг нийт иргэдийн 45 хувь нь татвараас бүрэн чөлөөлөгдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл сая төгрөгийн орлоготой иргэн 800 мянган төгрөг дээр нь татвар төлөхгүй, 200 мянган төгрөгөөсөө татвар төлөх юм.
Бүх нийтээрээ тэгш, шударга татвар төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамруулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Мөн Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлтөд хамрагдана.
Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хүргэдэг болно.
ААН-ийн 25 хувиар татвар төлөх босгыг зургаан тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгож бууруулна.
Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийг дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж, хасагдах эрхийг нээнэ.
Жижиг, дунд ААН-ийг дэмжих хүрээнд нэг хувиар татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум байсныг 2,5 тэрбум болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлнө.
Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж, татварын өртэй татвар төлөгчийн банкны дахь дансыг бүхэлд хаах бус 80 хувийг битүүмжилж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Эдгээр өөрчлөлтийг баталснаар төсөвт дөрөв орчим их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ. Тиймээс нэг жилийн төсөв дээр ийм их ачаалал авах боломжгүй. 2026, 2027 он дамжуулан хэрэгжүүлэхээр батлуулна" гэв.
| Б.ЖАВХЛАН: Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь НӨАТ-аас чөлөөлнө |
|
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |