• Өнөөдөр 2025-06-06

Э.ОЧИРВААНЬ: Хар тамхины тест аваад юу ч гараагүй, орхиж явсан

2025-06-04,   494

"Зуны зугаа” буюу артист 113-ын тоглолт тавдугаар сарын 31-нд болсон билээ.  Тус тоглолтын үеэр арван хутга, зодооны хоёр хэрэгсэл хураан авч, гээгдсэн 18 эд зүйлийг хүлээлгэж өгсөн. Мөн төөрсөн, насанд хүрээгүй мөртлөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 22 хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ. Тухайн тоглолтын үеэр бусдын бие эрүүл мэндэд хохирол учруулсан гурван иргэнд цагдаагийн ерөнхий газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл артист 113 буюу  Э.Очирваань өөрийн цахим хуудсандаа “Хэдэн сар нойр хоолгүй зүтгэсэн ажлаа жижигхэн чулуун дээр бүдрэхгүй. Хар тамхины тест аваад юу ч гараагүй, орхиж яваад орой болтол дуулаад, уйлаад, уугаад дуусгасан гэдгийг 60 мянгуулаа харсан шүү” хэмээн бичжээ. 
 
 

Э.ОЧИРВААНЬ: Хар тамхины тест аваад юу ч гараагүй, орхиж явсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188