УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар улсын төсөв батлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх бөгөөд Улсын Их Хурал төсвийг хэлэлцэх эрх, мөн үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд бид өнөөдөр Монгол Улсын 2025 оны төсвийг баталлаа. Бид төсвийн төслийг ямар хугацаанд, яаж хэлэлцэх вэ гэдэг нарийвчилсан дэгтэй. Төсөв хэлэлцэх ажиллагаа бусад хуулийн төслийг хэлэлцэх үе шатаас өөр байдаг. Энэхүү төсвийн төслийг хэлэлцэхийг иргэд маань анзаарч харсан байх. Харин Улсын Их Хурлын гишүүд хуульд заасан энэ дэгээ баримтлах үүрэгтэй. УИХ-ын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ямагт хүндэтгэнэ. Гэхдээ гишүүд хуульд заасны дагуу хэлэлцэх дэг, гаргасан саналыг нь шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжийг зөв үнэлж тунгааж, иргэд, олон нийтийг бодитой мэдээллээр хангаж байх хэрэгтэй. Ер нь парламент олон ургалч үзлийн талбар байх ёстой. Үүнийг миний бие тууштай дэмжиж баримтална. Парламентын энэ индэрт санал бодлоо хэлж байгаа УИХ-ын гишүүд болон асуултад хариулж байгаа сайд, мэргэжилтнүүд аль нь ч бай Монгол Улсын Үндсэн хуулийг санан сахиж байх үүрэгтэйг хэлье.
Үндсэн хуульд хүнийг нас, хүйс, эрхэлсэн шинэ, хуучин ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Иймд бид бусдад хүндэтгэлтэй хандах, өөр үзэл бодолд хүлээцтэй байхад хаа хаанаа анхаарах нь зүйтэй. Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Тиймээс нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургалч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчим чухал. Тиймээс УИХ өнөөдөр 2025 оны төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Өнөөдрийн хүрсэн үр дүнг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлт, сэргэлтийг хадгалж, цаашид тогтвортой авч явах нь Улсын Их Хурлын гишүүн бүрийн чин эрмэлзэл байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
УИХ-ын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргалаа. Иймд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байна. Түүнчлэн, хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн олон асуудлыг Засгийн газраас дахин нягталж, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгож байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахад Засгийн газар анхаарах ёстой. Эдийн засгийн энэ эрчимтэй тэлэлтийг зөв зохистойгоор удирдахын тулд Засгийн газар, Монголбанк, төрийн бусад байгууллагуудын ажлын уялдаа холбоо, зохицуулалт нягт байж үр дүнд хүрнэ.
Төсөв хэлэлцэж эхлэхтэй холбоотойгоор үүссэн олон асуудал хуулиуд хоорондын нийцлээс шалтгаалж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлагдах хүртэл энэ шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, ойлгомжтой болгох асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран ажиллах хэрэгтэй. Дахин хэлэхэд, Улсын Их Хурал бол асуудлыг олон ургалч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэх зарчим баримтлах ёстой. Энэ зарчмыг баримталж бид өнөөдөр 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн хуульд заасан хугацаанд баталлаа. Та бүхэнд баярлалаа.
| Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ |
|
Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна
2026-02-26 14:34:40
ОЙРЫН ГУРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦ
2026-02-26 12:07:17
Т.ДАВААДАЛАЙ: УЛААНБААТАР ТРАНБАЙ ТӨСӨЛД 350 ТЭРБУМ ТӨГРӨГ БАТЛАГДСАН
2026-02-26 11:49:48
ИНЭЭД, УЯНГА, ДРАМ ХОСОЛСОН ГУРАВДУГААР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2026-02-26 11:00:00
М.БОЛОРТУЯА: ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ ХҮҮГИЙН МИНЬ "СҮНСИЙГ НЬ ДУУДНА" ГЭЭД ТЭЛЭЭГЭЭР ОРООЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-02-26 10:49:18
ЭХ ОРОНЧДЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛНО
2026-02-26 10:07:25
ГАВ ЗҮҮХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ ТУЛ “ГОВЬ”-ИЙН Б.АМАРСАЙХАН НАР БААР ХЭСЭХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ
2026-02-26 10:04:28
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна
2026-02-26 09:58:44
“СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” эрдэм шинжилгээний хурал зургадугаар сард болно
2026-02-26 09:52:42
Францад амьдарч буй Монголчууд болон гадаадын иргэд төрийн одон медаль хүртлээ
2026-02-26 09:18:48
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛГООНЫ АРД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ НУУГДАНА ВЭ
2026-02-26 09:00:00
Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ
2026-02-26 08:58:12
М.Намуун Б.Буяндалай нар “СТРАНДЖА-2026”-гаас ялалт авлаа
2026-02-26 08:45:19
П.Наранбаяр сайд, гавьяат тамирчин А.Туултай уулзаж ярилцлаа
2026-02-26 07:10:00
ТЭРТЭЭ БАГАДАА БИЧСЭН "НАМАР" ШҮЛГЭЭС АРДЫН БАГШ ХҮРТЭЛХ Т.БААСАНСҮРЭН
2026-02-26 07:00:00
Э.ТОДГЭРЭЛ: “ТУСГААР ТОГТНОЛ” БОШИГ САХИГЧ КИНОНД ТОГЛОХДОО ДАХИН НЭГ УДАА ТҮҮХИЙН ХИЧЭЭЛД СУУСАН ЮМ ШИГ БОЛЛОО
2026-02-26 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-02-26 07:00:00
Д.СЭРЭЭТЭР БАГШИЙН "НАРИЙН СУРЫН АМТ”-ЫГ МАРТДАГГҮЙ
2026-02-26 07:00:00
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |