Худалдаа, хөгжлийн банк нь АНУ-ын Засгийн газрын агентлаг, Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац буюу ХСК (“U.S. International Development Finance Corporation” эсвэл “DFC”)-тай санхүүжилт олгох тухай гэрээг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулснаар урт хугацааны хөнгөлөлттэй санхүүжилтийг амжилттай татлаа.
Энэхүү гэрээг үзэглэснээр Монгол Улсаас банк санхүүгийн байгууллага ХСК-аас шууд санхүүжилт босгосон анхны тохиолдолд болж байгаагаараа онцлог юм. Тус санхүүжилтийг авснаар Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улс дахь бичил ба жижиг, дунд үйлдвэрлэл (БЖДҮ), эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд, мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дамжуулан зээл олгох замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх боломжийг бий болголоо.
АНУ-ын Засгийн газраас 2018 онд баталсан “BUILD” (“Better Utilization of Investments Leading to Development”) актын хүрээнд ХСК анх үүсгэн байгуулагдаж, хөрөнгө оруулалт, санхүүжилт, техник туслалцаа болон улс төрийн даатгал олгох, мөн ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэх замаар хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал, амьжиргааны түвшин нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байна. Үүний зэрэгцээ БЖДҮ болон эмэгтэй бизнес эрхлэгч нарт санхүүжилт олгох замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг байна.
Олон улсын санхүүгийн корпорацаас гаргасан тооцооллоор Монгол Улсад тогтвортой, ногоон эдийн засгийг бий болгоход жилд дунджаар 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг мэдээлсэн байна. Энэхүү санхүүжилтээр дамжуулан Худалдаа, хөгжлийн банк нь Монгол дахь ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөдөө аж ахуйд хөрөнгө оруулахаар зэхэж буй БЖДҮ эрхлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Худалдаа, хөгжлийн банк нь 2030 он гэхэд 2 тэрбум ам.долларын ногоон санхүүжилтийг Монголын эдийн засагт олгох урт хугацааны зорилгынхоо хүрээнд, олон улсын гаднын байгууллагуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт босгохоор идэвхтэй ажиллаж байна.
Мөн Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш анх удаа АНУ-ын “Bank of New York Mellon” банканд ам.долларын клирингийн данс нээж дэлхийн ам.долларын төлбөрийн системд дахин холбогдсон билээ. Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын тэргүүлэгч санхүүгийн байгууллагын хувьд АНУ-ын томоохон санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийн хурдасгуурын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийн төлөө ажиллаж,олон улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлж байгааг илтгэж байна.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
| ХХБ АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦТАЙ УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ |
|
О.Сүлдхүү ДАШТ-ий хагас шигшээ шалгарлаа
2026-10-31 17:49:38
О.Сүлдхүү ДАШТ-ий шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-31 17:06:21
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-10-31 16:55:25
2026-10-31 07:25:00
Н.Батбилгүүн дэлхийн аваргын дагах тойргийн барилдаан хийнэ
2026-10-31 07:15:00
Т.Тулга дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-31 07:10:00
Х.Болортуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-31 07:00:00
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |