• Өнөөдөр 2025-03-17

ТАНИЛЦ: Маргаашнаас гурван өдөр хааж шинэчлэх замууд

2024-10-13,   864

            Аравдугаар сарын 14-нөөс шинэчлэх замуудын мэдээллийг танилцуулж байна.
 
 -СХД-ийн дөрөв, тавдугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг аравдугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
 
    -Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилэхээр болсон байна. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулахаар болжээ.
 
   -Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг аравдугаар сарын 14-нд нээнэ. Тодруулбал тус замын урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 12-ны өдрийн 22:00 цагаас эхлэн хааж шинэчилж буй. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулж байгаа. Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх юм байна.
  Иймд дээрх өдрүүдэд тус замуудаас өөр замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

ТАНИЛЦ: Маргаашнаас гурван өдөр хааж шинэчлэх замууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188