• Өнөөдөр 2024-10-06

Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрч, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
 
Иймд
 
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах,
 
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 
 
-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй байх,
 
-Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах,
 
-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх 

Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188